Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” төслийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.08.31/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Төслийг Цагдаагийн байгууллагаас Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд бэлтгэгдсэн “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 34 сургуульд ажиллаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.
“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд сургууль, түүний ойр орчмын эрсдэлтэй цэгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх юм.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан болон хүүхдэд учирч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран зохион байгуулж, “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар ханган ажиллах ажээ.