Цахим орчинд “Toyota Vellfire” маркийн автомашин замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ногоон байгууламж сүйтгэсэн гэх бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ.
Шалгалтаар тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.1 дэх хэсэгт заасны дагуу жолоочийг 20 нэгжээр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ мөрдөж, зөвшөөрөгдөөгүй газраар зорчихгүй байх, ногоон байгууламж болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэхийг анхаарууллаа.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба