Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Газрын тос стратегийн бүтээгдэхүүн. Газрын тосны үнэ өсөхөд бүх бараа үйлчилгээний үнэ дагаад өсдөг, инфляцад шууд нөлөө үзүүлдэг, онцгой бүтээгдэхүүн гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Энэ үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай. Гэвч түүхий тосны олборлолт сүүлийн жилүүдэд байнга буурсан. БНХАУ-ын “Петро Чайна Дачин тамсаг”, "Доншен гаорын тос" компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр Дорнод, Дорноговь аймгаас түүхий тос олборлож, урд хөрш рүү тээвэрлэдэг.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тосны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно.” гэснийг “хуваалт болон татвар, шимтгэлийг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулна” гэж өөрчилсүгэй.
Тус компанид акт тавих, торгууль ногдуулах, орон нутгийн иргэд үйл ажиллагааг нь эсэргүүцдэг, байрыг нь лацдан ажиллах боломжгүй болгосон гэх мэт үйл явдлууд болсон талаар Ж.Энхбаяр сайд танилцуулаад бид гаднын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэв.
Газрын тосны эрэл хайгуулыг идэвхжүүлэх, БНХАУ-ын хоёр компанид ногдуулсан 762 тэрбум төгрөгийн актыг хойшлуулах талаар хуулийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Газрын тосны үйлдвэрийг ес дэх жилдээ барьж байна. Та нар олон жил засагласан.Дарга нар энэ жил ашиглалтад орно оо л гэдэг. Хэзээ энэ үйлдвэр ашиглалтад орох вэ? 762 тэрбум төгрөгийн актыг хойшлуулснаар улсын төсөвт ямар нөлөө үзүүлэх талаар Сангийн яамнаас асууя.
УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах хуулийг баталснаар одоо үйлдвэрийн ажил их эрчимтэй өрнөж байна. Барилгын ажил сүүлийн гурван жилд л явж байна. Үүнээс өмнө бэлтгэл ажлуудыг хийсэн. ТЭЗҮ хийсний дараа үйлдвэрийн өртөг 1.7 тэрбум ам.доллар болж, анх 1.2 тэрбум гэж тооцсоноос өссөн. Мөн цар тахал төсөлд ихээхэн нөлөөлсөн.
ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр: Бид бүтээгдэхүүн хуваах гэрээний үүргээ биелүүлээгүй. 762 тэрбум төгрөгийн татварын актыг нэг жилийн хугацаанд суутгана.

Г.Дамдинням сайд: Ажилчдын байрыг одоо ашиглаж байна. Тэдгээр байрыг хаяагүй, ашиглалгүй муутгаагүй. Одоо тэнд 3000 хүн ажиллаж, технологийн байгууламжуудаа угсарч байна. Санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд байсан тул зарим ажил сунжирсан. Ийм шалтгаантай байсан тул та нар ажлаа хийгээгүй гэж төслийн багийг буруутгаж болохгүй.
Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах хуулийг баталснаар гадаад зээл буюу Энэтхэгийн Экзим банкнаас авах зээлийг цагт нь авч, тоног төхөөрөмжүүдээ захиална.
Ж.Энхаяр сайд: Ажилчдын байр барьсан нь зөв. Энэтхэг болон монгол олон хүн тэнд ажилладаг. Тэдгээр хүмүүс ая тухтай нөхцөлд ажиллах ёстой. Одоо жилд 200 мянган тонн түүхий тос олборлож байгааг өсгөх зорилгоор энэ хуулийн төслийг боловсрууллаа. Хятадын компани олборлолтоо өсгөх гэхээр татварын акт мөн дагаад өсөх тул олборлолтоо нэмэхгүй байна. Бид жил бүр 2 тэрбум ам.долларыг гадагшаа урсгаж байна.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа тул энэхүү хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчид хуулийн төслөөр 1991 онд батлагдсан хуулийн хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалж, тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгоно гэв.