Цагдаагийн байгууллагад “Нэр бүхий иргэд нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан, их хэмжээний санхүүжилттэй сургалтуудад өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан хуурамч санхүүгийн тайлан гаргаж, санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэжээ.
Энэ мэдээллийг бүртгэн, мөрдөн шалгаж байна.
Шалгалтын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны сургалтын зориулалттай санхүүжилтээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа зарим аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд хуульд заасан сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай шууд гэрээ байгуулжээ.
Санхүүжилт олгосон байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж ашиглах, эзэмших, шилжүүлэх, нуун далдлах, эсхүл хууль ёсны мэт харагдуулах аливаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүйгээр хамрагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.