Та өвөл болохоор л байшингаа нэг сайхан дулаалж авна даа гээд л хойшлуулаад байна уу? Байшингаа дулаалахад хамгийн тохиромжтой цаг бол зуны улирал юм. Учир нь зуны улиралд дээвэр, хана, шал, суурь гэх мэт бүх төрлийн дулаалга хийлгэж боломжтой байдаг бол хүйтрээд ирэхээр зөвхөн дээврийн дулаалга л хийлгэх боломжтой байдаг.
Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл нь амины орон сууцыг дулаалах замаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготойгоор 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд дулааны тав тух, халаалтын жилийн эрчим хүчний хэрэглээ, дулаалгатай болон дулаалгагүй байшингуудын хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэх зорилготойгоор гэр хорооллын байшин сууцтай айл өрхүүдийн дунд ”Өвлийн хэмжилт” судалгааны ажлыг жил бүр 100 өрхийг хамруулан зохион байгууллаа. 2025-2026 жилд уг хэмжилтээр огт дулаалгагүй болон дээврийн адрын хөндийгөө 10см эрдэс хөвөнгөөр дулаалсан айл өрхүүдийг харьцуулж үзсэн. Судалгааны ажлын үр дүнд хагас дулаалгатай (зөвхөн дээврийн 10см дулаалгатай) айлууд огт дулаалгагүй айлтай харьцуулахад 15% бага түлш хэрэглэж, 8% бага CO₂ ялгаруулдаг болохыг тогтоосон.
“Өвлийн хэмжилт” судалгааны ажлын хүрээнд дотоод орчны температур, харьцангуй чийгшил, түлшний хэрэглээ, дотоод орчны агаарын чанар, PM2.5, CO₂ зэрэг үзүүлэлтүүдийг хэмжсэн. Мөн өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авсан бөгөөд үр дүн нь дараах байдлаар тодорхойлогдсон байна.
1. Байшингаа дулаалснаар түлшний хэрэглээ буурахаас гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгадаг
Байшингаа дулаалах нь түлш, цахилгааны хэрэглээгээ бууруулах хамгийн үр дүнтэй арга төдийгүй, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой тэмцэхэд тусалдаг. Хүйтэн байна гээд гэртээ галаа өрдөөд, эсвэл нэмэлт халаагуур залгаад суугаад байх нь агаарын бохирдолд нөлөөлөхөөс гадна хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байдаг. Өвлийн хэмжилтийн судалгаагаар хэсэгчилсэн дулаалга буюу зөвхөн дээврээ дулаалах төдийд 10 см эрдэс хөвөнгөөр дулаалсан айл өрхүүдийн түлшний хэрэглээ ойролцоогоор 15% буурсан үр дүн гарсан байна. Энэ нь нэг өрхөд жилд дунджаар 690 кг түлшний хэмнэлтийг бий болгож, хүлэмжийн хийн ялгарлыг 1 тонн орчим хэмжээтэй бууруулж чадсан үзүүлэлт юм. Нэг тонн хүлэмжийн хий гэдэг нь 40-50 мод нэг жилийн хугацаанд шингээх хүлэмжийн хийтэй тэнцэнэ.
2. Дулааны тав тухыг гэртээ мэдэрч, ханиад хүрэх нь багасна
Сайн дулаалсан байшин өвөлдөө дулаахан төдийгүй зундаа сэрүүхэн, дотоод орчны агаарын хэм хэлбэлзэл багатай байдаг. Өвлийн хэмжилтийн үр дүнгээс харахад хагас дулаалгатай байшингийн дотор агаарын хэм харьцангүй тогтвортой байгаа нь ажиглагдсан. Хагас дулаалгатай айл өрхийн температурын хэлбэлзэл өглөө, оройдоо 10.2 °C байгаа бол дулаагагүй өрхийн хэлбэлзэл даруй 2.3 °C -аар илүү байсан. Өөрөөр хэлбэл дулаалгатай айлууд дулаан байдлаа илүү олон цаг хадгалж чаддаг бөгөөд гэрт байхад нүүр халуу дүүгэж, хөл даарах нь багасна гэсэн үг юм. Гэнэт халж, гэнэт хөрөх нь дулаалгатай байшинд бага байдаг тул үүнтэй холбоотой өрхийн гишүүд өвчлөх, ханиад хүрэх нь багассан байна. Мөн өрхийн гишүүд өвдөхтэй холбоотой ажил, сургууль, цэцэрлэг таслах, тасалдах нь багассан нь эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэйг харуулж байна.
3. Дулаалга эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно
Төслийн хүрээнд дээврээ 10 см дулаалсан айл өрхүүд дулаалгагүй өрхтэй харьцуулахад дунджаар 15 хувийн эрчим хүчний хэмнэлттэй гарсан. “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд санал болгодог дээврийн стандарт дулаалга нь 20 см зузаантай эрдэс хөвөн дулаалга бөгөөд айл өрхүүд өөрсдийн боломжиндоо тааруулан зузааныг нь алхам алхмаар нэмэх боломжтой байдаг. 10см орчим хэсэгчлэн дулаалахад, огт дулаалаагүй айл өрхтэй харьцуулахад 15 хувийн хэмнэлт гаргаж байгаа нь цаашид стандарт зузаантай дулаалга хийвэл бүр их хэмнэлт гаргах боломжтойг илтгэж байна. Цаашлаад, ханын дулаалга, суурийн дулаалга гээд бүтэн дулаалга хийвэл 45 хүртэлх хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгох боломжтой юм.
-165102-1436127695.png)
Дүгнэлт
Хүйтний улирал урт үргэлжилдэг Монгол орны нөхцөлд байшингийн дулаалга нь зөвхөн түлш, эрчим хүч хэмнэхээс гадна өрхийн гишүүдийн эрүүл мэнд, амьдрах орчны чанарт шууд нөлөөлдөг. Судалгаа, туршлагаас харахад байшингийн дээврийн дулаалгыг ердөө 10 см зузаантай хийхэд л дулаалаагүй байшинтай харьцуулахад дотор орчны дулааны тав тух мэдэгдэхүйц сайжирч, айл өрхийн гишүүдэд илт мэдрэгддэг байна.
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Үүний хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол байшингаа дулаалах юм. Дулаалгын үр дүнд түлшний хэрэглээ буурч, улмаар утаа болон хүлэмжийн хийн ялгарал багасдаг. Ингэснээр зөвхөн өөрийн гэр бүлийн төдийгүй нийт хот, суурин газрын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулж чадна.
Дулаалгын өртөг ямар байдаг талаар олон хүн сонирхдог. Жишээлбэл, 50 м² талбайтай байшингийн дээврийг 20 см зузаантай эрдэс хөвөнгөөр дулаалахад материал болон ажлын хөлсийг багтаад ойролцоогоор 2.2 сая төгрөгийн зардал гардаг. Энэхүү хөрөнгө оруулалт нь өвлийн улиралд дулааны алдагдлыг бууруулж, түлшний хэрэглээг багасгахын зэрэгцээ гэр бүлийн тав тухыг дээшлүүлдэг.
Дулаан шийдэл төслийн хүрээнд сургагдсан дулаалгын бригадууд дулаалгын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд 7505-2000 дугаарт хандан дулаалга хийлгэх үнэлгээ, ажлын захиалгаа өгөх боломжтой.
Өнөөдөр таны дулаалгад зориулж зарцуулсан мөнгө нь ирээдүйд түлшний зардлыг бууруулах, гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах орчны тав тухыг нэмэгдүүлэх бодит хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн байшингаа дулаалах нь агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх таны бодит хувь нэмэр билээ.