Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад оржээ.
2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэсэн тул буулгасан. Суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ.
Өнөөдөр орон сууцанд амьдарч байсан 27 айлд шинэ сууцны түлхүүр гардуулж өглөө. НЗДТГ, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Гартаам Агат” ХХК хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дахин төлөвлөлтийг алдаагүй зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж, иргэдийн тухтай амьдрах орчин, орон байрыг бий болгох үүднээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг 2025 онд байгуулсан.

Энэхүү сайн жишээг богино хугацаанд хэрэгжүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. Цаашид дахин төлөвлөлтийн 24 төслийн хүрээнд 5000 айлыг орон сууцанд хамруулна.
"Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Улаанбаатарт дахин төлөвлөлтийн алдаанаас болж хохирсон иргэд цөөнгүй. Арав орчим жил гэр оронгүй хохирсон хүмүүс ч бий. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК эдгээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг хариуцаж, өнөөдрийн байдлаар 24 төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Таван шарын СТ-4 төсөл юм” гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Таван шарын СТ-4 төслийн орон сууцыг барьсан “Гартаам Агат” ХХК, оршин суугчдын төлөөлөл үг хэллээ. Тус орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, цахилгаан шатны эрчим хүчийг нарны хавтангаар шийдсэн. 11 сар гаруй хугацаанд хос 16 давхар орон сууцыг барьж ашиглалтад орууллаа.