Нээлттэй нийгэм форумаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах санал, шүүмжийг өгчээ. Энэ хуулийн төслийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ.
Хуулийн төсөлд баяжуулах үйл ажиллагааг хуулиар зохицуулах, уурхайн хаалт, санхүүжилтийн баталгаа бий болгох зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлж, салбарын хөгжлийг дэмжих зохицуулалт туссан нь сайшаалтай.
Энэхүү санал шүүмж нь газрын хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, шударга ёсыг хангах, үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх, газрын баялаг ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүй явуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах Үндсэн хуулийн үзэл санаанд хуулийн төслийг нийцүүлэхэд чиглэсэн.
Эрдэс баялгийн салбарт өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал бол авлига, хулгай, төрийн үрэлгэн байдал. Энэ бүхэн нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, тэгш шударга хүртэх үндсэн зарчим хэрэгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан юм.
Өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд хэдэн арван удаа өөрчлөлт оруулж, бараг танигдахгүй болтол зассан ч байдал дээрдсэнгүй. Ил тод байдал, олон нийтийн хяналтыг хангахгүйгээр “хулгай” дуусахгүй.
Гэтэл УИХ-аар хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “ил тод байдал” гэдэг үг хоёр удаа, “нээлттэй байдал” гэдэг үг гурван удаа л оржээ.
Тодруулбал, хуулийн төсөлд “хайгуул, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа жил бүр нийтэд ил тод мэдээлнэ”, “геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ ил тод нээлттэй байна” гэснээс өөр ил тод байдлыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зохицуулалт тусаагүй байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарсан томоохон авлига, албан тушаалын хэргүүдийн дийлэнх нь уул уурхайн салбар, тэр дундаа төрийн өмчит компани (ТӨК)-тэй холбоотой. УИХ 2021-2025 онд нийт 12 удаагийн Ерөнхий хяналтын сонсгол хийсний дөрөв нь уул уурхайн салбартай холбогдох бөгөөд өнгөрсөн онд л гэхэд Халзан бүрэгтэй, Оюу толгой төсөлтэй холбоотой сонсголууд болов.
Засгийн газар 2019 оноос хойш дөрвөн удаагийн шийдвэрээр Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Тавантолгой төмөр зам зэрэг компаниудад онцгой дэглэм тогтоож, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалт, борлуулалтын 49 гэрээг ил тод болгосон ч цаана нь бусад ТӨК-иудад хэчнээн гэрээ нууц хэвээр үлдсэн нь тодорхойгүй.
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын индексээр Монгол 2025 онд арван байр ухарч, 124-т эрэмбэлэгдэв. Үүнд уул уурхайн салбар, ялангуяа ТӨК-ийн засаглалын үзүүлэлтүүд, сүүлийн жилүүдэд гарсан авлига, хулгайн хэргүүд жин даржээ.
Тиймээс авлигын эрсдэлийг бууруулахад чиглэсэн үндсэн таван зөвлөмж өгсний хоёр нь уул уурхайн салбар, ТӨК-ийн засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.
Салбарын яам “сайн засаглал, ил тод байдал”-д хэр зэрэг ач холбогдол өгч ирснийг энэ удаагийн хуулийн төсөлд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх” асуудал бүхэлдээ орхигдсоноос харж болно.
Тус салбарт амжилттай хэрэгжиж ирсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) сүүлийн үед эрс суларч, 2022 оны баталгаажуулалтаар “дунд” түвшинд үнэлэгдэх болсон нь Авлигын индекс ухрахад нөлөөлсөн.
Уул уурхайн салбарт ил тод байдал ийнхүү суларсан нь ОҮИТБС-ыг 2018 онд Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас гаргаж, салбарын яаманд шилжүүлснээс эхлэлтэй. Салбарын яам “сайн засаглал, ил тод байдал”-д хэр зэрэг ач холбогдол өгч ирснийг энэ удаагийн хуулийн төсөлд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх” асуудал бүхэлдээ орхигдсоноос харж болно.
Хуулийн төслийг Үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулах ёстой.
Төслийн Үзэл баримтлалд “Хуулийн төсөл боловсруулах хууль зүйн үндэслэлийг 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болохыг дурдаад үүнд “иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгожээ.
Гэсэн ч ил тод байдлыг хангах тогтолцоо, энэ чиглэлээр төрийн хүлээх үүрэг хариуцлагыг орхигдуулсан нь хуулийн төсөл Үзэл баримтлалдаа бүрэн нийцээгүйг харуулав.
Санал, зөвлөмж: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ил тод байдлыг бүрэн хэрэгжүүлэх суурь зохицуулалтыг тусгах нь зүйтэй. Үүнд:
• Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны чиг үүрэгт ОҮИТБС-ыг дэмжин хэрэгжүүлэх үүргийг тусгах,
• ОҮИТБС-ын мэдээллийн санг Эрдэс баялгийн мэдээллийн сангийн нэг бүрдэл хэсэг болгон хуульчлах,
• Мэдээллийн сангийн бүрдлийг тодорхойлж, мэдээлэл тус бүрийг нийлүүлэх талаарх АҮЭБЯ, АМГТГ, ҮГА болон СЯ, БОУАӨЯ, ГБХНХЯ, ТЕГ, орон нутгийн захиргаа зэрэг ОҮИТБС-ын хэрэгжилтэд оролцогч төрийн байгууллагуудын үүргийг нэг бүрчлэн нарийвчлан тодорхойлох,
• Төр болон ТӨК-иудын бусад этгээдтэй хийсэн газрын хэвлийн баялагтай холбоотой бүх төрлийн гэрээ ил тод байх, нууцлахыг хориглох заалт тусгах. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны эрлийн гэрээ, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ, ТӨК-ийн борлуулалтын гэрээ, нөхөн сэргээлтийн гэрээ гэх мэт.
• Мэдээллийн санг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тогтоосон нээлттэй мэдээллийн стандартад нийцүүлэх заалт тусгах,
• Тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэр дундаа ТӨК-иуд, бичил уурхай эрхлэгчдийн ОҮИТБС-ын стандартын дагуу тайлан гаргах үүрэг, хариуцлагыг хуульчлах,
• Салбарын засаглал, ил тод байдлын асуудлаар зөвшилцөлд тулгуурласан шийдвэр гаргах олон талт ажлын хэсгийн механизмыг ОҮИТБС-ын стандартад нийцүүлэн хуульчлах,
• ОҮИТБС-ын тайлан, дүгнэлт зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилтийг Засгийн газар, УИХ жил бүр дүгнэн хэлэлцэх заалт тусгах.
• Аль эсвэл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуультай хамт хэлэлцэн зэрэг батлах.
Шүүмжийг бүтнээр нь унших бол энд дарна уу.