Монгол Улсад аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, эдийн засгийн чухал хөдөлгөгч хүчний нэг болоод байна. Гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарт бизнесүүдийн оролцоо, хамтын ажиллагаа улам бүр чухалд тооцогдох болсон.
Үүний тод жишээ нь анх удаа зохион байгуулагдаж буй “Feel Mongolia - 2026” арга хэмжээ юм.
Монос ХК-ын борлуулалт, маркетинг хариуцсан захирал Э.Амарболд "Аялал жуулчлалын салбарын оролцогчдыг нэг дор цуглуулсан "Feel Mongolia - 2026” арга хэмжээнд нийт 150 гаруй байгууллага оролцож байна. Тус арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш (2026.03.27-03.28) үргэлжлэх юм.
2025 онд Монгол Улсад гадаадын 855 мянган жуулчин ирж, дотоодын аялал жуулчлал 1.5 саяд хүрснээр нийт 2.5 сая орчим аяллын хөдөлгөөн бий болжээ. Энэ нь эдийн засгийн хувьд томоохон эрэлт, боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ийм нөхцөлд компаниуд дангаараа үйл ажиллагаа явуулахаас илүүтэй хамтын ажиллагааг чухалчилж, өөрсдийн үнэ цэнэ, ур чадварыг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг, ялангуяа гадаадын жуулчдад хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллах нь үр дүнтэй. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдийг хамтран хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх чиглэлд илүү нэгдэж ажиллаж байна.
Монос группийн хувьд уг арга хэмжээнд ерөнхий спонсороор оролцож байна. Эрүүл мэндийн үндэсний үйлдвэр болон гоо сайхны, онлайн худалдааны гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компани хамтран оролцож байна. Мөн аялал жуулчлалын салбарт зориулсан тусгай савлагаатай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх бүрэн боломжтой гэдгээ хамтрагч байгууллагуудад танилцууллаа.
Цаашид энэхүү арга хэмжээ жил бүр зохион байгуулагдаж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болно гэсэн хүлээлттэй байна" гэв.
Энэ удаад бид тус арга хэмжээнд оролцож буй хоёр байгууллагын бүтээгдэхүүнийг онцлон хүргэж байна.

"УЛААНБААТАР ХОТЫН АЛБАН ЁСНЫ АЯЛЛЫН КАРТ"
Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийн түвшин өсгөх, өв соёлоо таниулах зорилгоор "Гэрэгэ" пайзны түүхэн зориулалтыг хадгалсан байдлаар орчин цагийн аялал жуулчлалын салбарт нэвтрүүлжээ. Тус паспортыг нэг удаа худалдан авснаар олон төрлийн үйлчилгээ болон хөнгөлөлтийн эрхийг багцаар нь авах боломжтой юм байна.
Тухайлбал:
- Монголын 6 том музей руу үнэгүй нэвтрэх
- Цонжин болдог Чингис хааны морьт хөшөө рүү үнэгүй нэвтрэх
- Үндэсний хувцас түрээсийн үйлчилгээ
- UBcab, Shuttle bus зэрэг тээврийн хэрэгслийн хөнгөлөлт зэрэг багтаж байгаа аж.

ХАЛХ ГОЛЫН "БААТАР" БАЙГАЛИЙН 100% ЦЭВЭР ЗӨГИЙН БАЛ
"Бат-Эм" ХХК 2019 оноос эхлэн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт зөгийн аж ахуй эрхэлж иржээ. Харин өдгөө 150 бүл зөгий, 10 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Тэмээн сүүл нь наймдугаар сарын сүүлчээр цэцэглэдэг эмийн ургамал байдаг ба тухайн талбайд зөгийгөө бэлчээрлүүлж хамгийн сүүлийн хураалтаар дан тэмээн сүүлний цэцэгсийн балыг хураан авдаг. Түүнчлэн энэхүү ургамал нь дотор эрхтэн болон хавдрыг эмчлэх үйлчилгээтэй тул хамгийн чанартай балд тооцогддог аж.