УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэв. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн тус хэлэлцээрийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, ОХУ түлшиндээ экспортын хязгаарлалт тогтоох, татвар нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд манай улсад агаарын хөлгийн түлш тасралтгүй нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа уг хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлэв.
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг байнгын хорооны гишүүдийн олонх буюу 63.2 хувь нь дэмжив.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг байнгын хороо дэмжсэн учир дараагийн шат буюу соёрхон батлуулах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэнэ. Иймд, хэлэлцээрт гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, илүү сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй хэмээв.
Ерөнхий сайд Н.Учрал, Байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ, улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болжээ. Энэ нь өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн байна. Цаашид 2026 онд 3 сая тонн, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн А92 автобинзенээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель, түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5500 төгрөг, евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300 төгрөг болж нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх Дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж газрын тосны үнэ 130 ам долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний үнэ тонн тутамд 1750 ам доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3296 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй байна.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох эрхийг засгийн газарт олгосноор зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх өндөр ач холбогдолтой гэв.