УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ төсөлд УИХ-ын дарга нь сонгогдсон намынхаа бүлэгт орохгүй, сонгогдсон намынхаа дотоод улс төрд өрсөлдөхгүй. Мөн сонирхлын зөрчил үүсгэхгүйн тулд улс төрийн сонгуульд нэр дэвшиж буй аль нэг намын нэр дэвшигчийг дэмжиж парламентаас гадуур үйл ажиллагаа явуулахгүй буюу үг хэлэхгүй. Дээр нь олонх, цөөнхийн маргаан гарвал зөвхөн энэ маргааныг хагалах зорилгоор бүлгийнхээ хуралдаанд оролцох эрхийг нээж өгнө. Түүнээс өөрөөр спикер бүлгийн улс төрд оролцохгүй. Олонх, цөөнхийн бүлэгт тэгш эрхтэй, тэнцвэртэй хандах зарчим барина гэсэн гол зохицуулалтыг тусгасан гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцлов.
Төсөлд "УИХ-ын дарга намаас түдгэлзэнэ" гэж тусгасан ч хэлэлцүүлгийн явцад дээрх гол зарчмаа бариад, хэрхэн томъёолох талаар гишүүд саналыг тусгах боломжтой гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Нийгэмд шийдвэр гаргаж байгаа үйл явцыг харахад иргэдийн сэтгэл хөдлөлийг залуурдах, чиглүүлэх, түүнд тодорхой ашиг сонирхолтой үйлчлэл хийх, энгийнээр хэлбэл манипуляц хийх тархи угаах процесс маш их болж байна. Ялангуяа сонгуулийн үед болдог байсан процесс одоо өдөр тутам болдог болсон.
Асуудлыг цэвэр оюун санаа, саруул ухаанаар шийдэхээс илүү салхинд хийссэн хамхуул шиг пиарын шийдэл гаргаж байна. Энэ нь Төрийн ордонд ороод ирсэн. Үүнийг таслан зогсоох гол зүйл нь хувь хүний сэтгэл хөдлөл, институци хоёрыг ялгаж салгах зайлшгүй шаардлагатай болоод байна.
Энэ сайн, эсвэл муу хүн юм гэдэг хандлагаас болоод цаадах институцийн мөн чанарыг гээж байна. Тэр хэрээр парламентын засаглалын мөн чанар, ач холбогдлыг бууруулж байна.
Манай улсын парламентын хамгийн өндөр ёс зүйтэй гишүүн хүртэл бие хамгаалах урлагийн мэх хийх түвшинд хүрсэн байна. Яагаад гэвэл УИХ-ыг засаг нь ч, хот нь ч хүндлэхгүй болсон. Хүндлэл гэдгийн цаана хариуцлага, хяналт, тэнцэл байх ёстой.
Парламент нь сайд нарыг дуудаад ирдэггүй. Хотын удирдлагуудад шаардлага тавихад “пээдийгээд” байдаг. Энэ үүднээс хууль, зарчмаа дагах ёстой.
Тэгэхээр парламентыг чадавхжуулахад энэ хуулийн төсөл маш хэрэгтэй. Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын даргыг сонгох саналын тоотой холбоотой гэх мэт асуудлаар гишүүд олон ургальч үзлээр хандсан саналууд гаргах байх гэж бодож байна гэлээ.

Тодруулахад, УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2026 оны 4-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцсэн бөгөөд энэ хуралд хотын удирдлагууд мэдээлэл өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэгжүүрхэж хариулсан бөгөөд тэд хуралдааны танхимын гадна, Төрийн ордны хонгилд ам зөрж, УИХ-ын гишүүн нийслэлийн Засаг даргын орлогчийг унагаасан. Энэ үйлдлийнхээ төлөө УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин уучлал хүссэн бөгөөд Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалай ч уучилсан болохоо хэвлэлүүдэд мэдээлсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр төслийг хэлэлцэхийг дэмжиж байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын гишүүн болон төрийн институц хоорондын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндөхдөө дээрх асуудлыг жишээ болгон дурдав.