УИХ-ын гишүүн Г.Ганбаатар өчигдөр орой 23.00 цагийн үед гэртээ орж яваад орцныхоо үүдэнд хүнд цохиулжээ. Түүнийг өчигдөр шөнө гэртээ орж байхад хүн зөрсөн бөгөөд тэр хүн “Хөөе” гэж дуудахад эргэж хартал цээжин тус газарт нь юу юугүй цохижээ.
Энэ талаар тэрбээр, Биеэ хамгаалах зорилгоор тэр хүнтэй барьцалдаж авсан. Цэргийн сургуульд сурч байсан, нуруу туруу өндөр тулдаа зодуулаагүй, биеэ хамгаалсан. Тэр үед хотхоны хашаанд машинд байсан хоёр залуу ирж салгаад, харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн байна.
00.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гурван машинтай ирсэн. Цагдаагийнхны нэг хэсэг нь зугтсан хүнийг хайж, нөгөө хэсэг нь надаас мэдүүлэг авсан” гэв.
-Тэр хүн таны биед санаатайгаар халдсан уу. Улс төрийн зорилготой гэж үзэж байна уу?
-Тэр хүн “Чи зүгээр байгаарай, чамайг ална аа” гэсэн. Цагдаа надаас мэдүүлэг аваад, “Та гомдол гаргаж болно. Үргэлжлүүлэн бид хууль журмынхаа дагуу шалгана” гэсэн. Би тэр хүний биед халдаагүй. Зөвхөн биеэ хамгаалсан. Нийгэм ийм бухимдалтай байхад улс төрийн зорилготой гэж дүгнэх нь дэмий зүйл гэв.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, Уг этгээдийг шуурхай олж баривчилжээ. Шалгалтын ажиллагаа явуулахад 32 настай эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г-г цээжин тус газар нь нэг удаа цохисон нь тогтоогдсон.
Хохирогч Г "Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна гэлээ.