Монгол Ардын Намын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийн тодруулахаас гадна Шинэ Засгийн газрын бүтэц буюу сайд нарын томигооны асуудлыг хэлэлцэх юм.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Засгийн газрын ажил төрийн албан хаагч, төрийн нарийн бичгийн дарга нартай хэвийн үргэлжилж байна. Ажилдаа хурдан шуурхай орох хэрэгтэй байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд, мэдээж тухайн салбартаа ажлыг урагшлуулсан байдлыг нь харгалзан үзнэ. Тухайн салбарын нөхцөл байдал, гүйцэтгэл, сайд нь ямар үр дүн гаргасан гэдгийг харж байна.
Олон улсын асуудлууд бас байна. Түлшний асуудалтай холбоотойгоор ОХУ-д очих, гэрээ хэлцэл зурах зэрэг олон ажил байгаа учир зарим сайдыг улираан ажиллуулах шаардлага байна. Зөвхөн биднээс хамаарах ажил биш.
Салбаруудын сайд нарын гүйцэтгэл болон олон улстай тогтоосон байсан харилцааг нь харна. Өнөө маргаашдаа Засгийн газрын бүтцийг шийднэ. Одоогийн байдлаар ХҮН Намд л урилга өгсөн" гэсэн юм.
Харин ХҮН намын Төлөөлөх зөвлөл өчигдөр хуралдаж, 95 хувийн саналаар Засгийн газарт хамтран шийдвэрийг гаргаад байна.