Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Энэ хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, мэдээлэл өгөх нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт боллоо.

Сайд Т.Аубакир, Засгийн газраас хүн ам зүйн бодлогыг гэр бүлд чиглүүлэх цаг болжээ. Дэлхий нийтээр төрөлт буурч байна. Манай улсад ч төрөлт огцом буурч, гэр бүл салалт нэмэгдэж байгаа энэ үед төрөөс гэр бүлд чиглэсэн тодорхой бодлого үгүйлэгдэж байна.
Хууль гарснаар гэр бүлд чиглэсэн эдийн засгийн хөшүүргүүд бий болно. Хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн дараа Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хуулийн зарим заалт төсөв санхүүгийн үр дагавартай буюу татварын орлогод тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлнэ.
Төсөлд тухайлбал, Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эхнэр, нөхрийн аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх заалт бий. Ингэж чөлөөлбөл ХАОАТ 206 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байна. Үүн дээр Сангийн яам болон бусад яам ямар санал өгөхийг мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн татварын орлогоос 20 жилийн дараах хөдөлмөрийн насны хүн ам зүйн бодлого алдагдах илүү хохиролтой гэж бид үзэж хуулийн төслөө боловсруулсан.
Франц улсын хувьд 2025 онд нас баралт нь төрөлтөөс давсан буюу энэ улсын хүн амын өсөлт нь тэг зогссон гэсэн үг. 2025 он Хятад улсад хамгийн цөөн хүүхэд төрсөн жил болсон. Тэгвэл цөөн хүн амтай Монгол Улс төрөлт, хүн ам зүйн бодлогодоо анхаарал хандуулахгүй байж болохгүй. Гэр бүл салалтын шалтгаан нь юу вэ? Үүнийг гэр бүлүүд өөрсдөө учраа ол гээд орхиж болохгүй. Тийм учраас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барихаар ард иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын турш явуулна, иргэдийнхээ саналыг нээлттэй хүлээж авна.
Төсөлд, Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг байраа томруулах буюу орон сууцны ипотекийн зээлд дугааргүй оруулахаар тусгасан. Байраа томруулах зорилгоор хуучин орон сууцаа борлуулсан бол ногдох татварыг буцаан олгохоор тусгасан.
-Яагаад 3, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх гэж онцолсон бэ. Хоёр хүүхэдтэй өрх ч гэсэн орон суцаа томруулж, энэ бодлогод хамрагдахыг хүснэ шүү дээ?
-Нэг, хоёр хүүхэдтэй өрхийг ялгаварлан гадуурхаж байгаа юм биш. Олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг төрөөс явуулж байна. Олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг дэлхийн бүхий л улс орон хэрэгжүүлдэг.
Энэ хуульд эцэг, эх нь үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх заалтыг тусгасан. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авахад 1-2 цагийн цалинтай чөлөө олгох гэх мэтээр гэр бүлийг дэмжсэн цогц бодлогыг одоо л хэрэгжүүлэхгүй бол оройтно. Тиймээс энэ хуулийн төсөлд хууль тогтоогчдоос гадна иргэд саналаа тусгах нь чухал байна.
-Хүн амын өсөлтийн хурдыг хэрхэн тооцоолж байна вэ. Монгол Улс хэдэн онд дөрвөн сая хүн амтай болох тооцоолол гарч байна вэ?
-Төрөлтийн өнөөдрийн хурдыг харж 2030 гэхэд Монгол Улс дөрвөн сая хүн амтай, Улаанбаатар хот 2.5 сая хүн амтай болно гэж тооцоолж байсан. 10 жилийн өмнө Монголд жилд 80 мянган хүүхэд төрж байсан бол өнөөдөр 50 мянга руу орсон. Төрөлт ингэж огцом буурч байгаа үед хүн амаа өсгөх бодлогыг дэмжиж, мэргэжлийн яамнаас гадна ажил олгогчид ажилтныхаа гэр бүлд илүү анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Жишээлбэл, Бага насны хүүхэдтэй ажилтандаа хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авахад нь цалинтай чөлөө олгох зэргээр ийм соёлыг албан байгууллагадаа хэвшүүлбэл гэр бүлийг дэмжсэн ээлтэй бодлого болно.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд төсөв санхүүгийн хөшүүргэтэй олон зохицуулалтыг тусгасан учир энэ хуулийн зарим заалтыг 2027 оны 1-р сараас, заримыг нь 2028 оны 1 сараас үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсөлд:
Энэ хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа, хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх эрх зүйг зохицуулахад оршино.
”Ажил, амьдралын тэнцвэрийг хангах” гэж ажилтан хувийн амьдрал, гэр бүл, ажил хөдөлмөртөө зохистой цагийг зарцуулж, бүтээлч байх, ажил, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл, орчныг бүрдүүлэх, ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх зэргээр хоёр талаас тэнцвэрт байдлаа хангах зохицуулалт хийхийг;
“Гэр бүлийн хөгжлийн дэмжих үйл ажиллагаа” гэж гэр бүлийн үнэт зүйл, сайхан сайхан байдал, тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, ёс суртахууныг бэхжүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн орон сууц, татвар, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг;
“Залуу гэр бүл” гэж гэрлэгчдийн аль нэг нь 35 хүртэл насны байхыг хэлнэ гэж тодорхойлжээ.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.
- Орон сууцны дэмжлэг үзүүлэх
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
- Ажил, амьдралын тэнцвэрийг хангах
- Гэр бүлийн боловсролыг дэмжих
- Эрүүл мэндийг дэмжих
- Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх
- Гэр бүлийн өдрийг тэмдэглэх болон бусад хууль тогтоомжид заасан гэр бүлтэй холбоотой заалтууд давхар үйлчилнэ.
Гэр бүл орон сууцтай болоход нь дараах дэмжлэгийг үзүүлнэ.
- Анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж байгаа ипотекийн зээл олгох зорилтот бүлгийн жагсаалтад орсон залуу гэр бүл
- 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.1.2-т заасан орон сууцны зориулалтын дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлэх
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.6-д заасан хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгө орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасны дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах
- 3 ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл ахмад настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулах.
Гэр бүлд дараах албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг татварын тухай хууль тогтоомжоор шийдвэрлэнэ.
- 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсхүл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг албан татвараас чөлөөлөх
- 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцныхаа талбайн хэмжээг ихэсгэх зорилгоор анх удаа орон сууцаа худалдан борлуулж олсон орлогод ногдуулж төлсөн албан татварыг буцаан олгох
- Гэр хороололд оршин суугч гэр бүл эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох 3 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт эдлүүлэх.
Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.
- Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлд эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэн тэргүүнд хүргэх
- Үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх.
Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ.
- Гэрлэгчдийн харилцааг сайжруулах, гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд хүмүүжлийн эерэг аргын ур чадвар олгох сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх
- Гэр бүлийн гишүүдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах.
Гэр бүлийн өдрийг тэмдэглэх
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, Цагаан сарын баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна.
- Эрүүл, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд хувь хүн, гэр бүл, нийгэм нийтээрээ идэвхтэй оролцох, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.5-д заасан “Гэр бүлийн өдөр” тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэнэ.
- Гэр бүлийн өдрийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны боловсролын, соёлын болон гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
- Гэр бүлийн үнэ цэн, сайн сайхан байдал, соёл, өв уламжлалын талаар олон нийтийг соён гэгээрүүлэх.
- Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх
- 25 ба түүнээс дээш жил хамт амьдарч, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн гэр бүл болон гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, алдаршуулах
- Аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр гэр бүлд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ, тарифт хөнгөлөлт, тусламж үзүүлэхийг дэмжинэ.
Хуулийн төсөлтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.