gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.18
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.18
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.18
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Ганбаатар: Станцад сэлбэг авъя гэхээр "үйлдвэрлэхээ больсон" гээд оросууд биднийг шоолдог

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2025-08-16
1363
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1363
Twitter logo
Эдийн засаг
2025-08-16
Гол агуулгыг товчоор:
  • "Хөрөнгө оруулагчид геологийн суурь судалгаанд л итгэнэ. Гэвч энэ судалгаанд зарцуулах ₮42 тэрбумыг ₮10 тэрбум болгож хасахаар санал оруулжээ"
  • "Биднийг шинэ станцтай болно гэж 20 жил ярих зуурт бидний ашиглаж буй хуучин станцыг засах тоноглолыг Орост үйлдвэрлэхээ болив"
  • "Баянхошуунд “залуучуудын” гэх хэрэгцээгүй байшин барьсан. Үүний зөвхөн урсгал зардалд 500 сая төгрөг зарцуулж байна".
  • "Сумын эмчийн нэг хүнийг оношлох 40,000 төгрөгийн багц хүрэхгүй байна".

Ирэх 2026 оны төсвийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Emongolia болон Засгийн газрын 11-11 утсаар иргэдийн саналыг авахаас гадна салбар яам тус бүр танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эдгээр хэлэлцүүлэгт оролцогчдын дэвшүүлсэн санал, хөндсөн асуудлаас онцлон хүргэе.

ГЕОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГААНААС ₮30 ТЭРБУМЫГ ХАСАХ УУ?

Огноо: 2025-08-04
Салбар: Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хэлэлцүүлэгт эдийн засаг, уул уурхай, геологийн салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоодоос болон иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл оролцов. Мөн Сангийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагынхан иржээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр хөндсөн гол асуудал нь геологийн суурь судалгаа. Энэ судалгаагаар ирээдүйд геологийн ажлыг нарийвчлан хийх ашигт малтмалтай байх боломжит хэтийн төлөвт талбайг сонгоно. Үүгээр гидрогеологийн, чулуулгийн насжилт, газар хөдлөлтийн судалгааг ч давхар хийдэг аж. Ийм чухал ажил тул улсын төсвөөс хуваарилах хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмж явах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Геологийн бодлогын газраас энэ судалгаанд 2026 онд ₮42 тэрбумын төсөв хуваарилах шаардлагатай гэдэг саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Гэвч үүнийг дөрөв дахин бууруулж ₮10.3 тэрбум болгон батлах төсвийн төслийг боловсруулсан байна. Бууруулсан шалтгаанаа улс орны нөхцөл байдал хүнд байна гэж тайлбарлажээ.

Монголын геологийн холбооны УЗ-ийн гишүүн, геологич Д.Өгөөдэй “Энэ бол геологийн судалгааны хаана нь ч хүрэхгүй мөнгө. Бууруулах биш харин ч хөхүүлэн дэмжих талаас нь бодлогын агентлагууд ажиллах ёстой. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг ойлгож байна, гэхдээ нэн тэргүүний чухал ажлуудаа эрэмбэлэх ёстой шүү дээ” гэв.

Мөн ШУТИС-ийн профессор, доктор С.Жаргалан “Монголд зэс, алт, нүүрс гэх мэтийн судалгаа маш сайн хийгдсэн. Харин хэрэглээ нь гэнэт ихсэж байгаа уран гэх мэт ашигт малтмалын судалгаа маш ховор. Энэ мэдээллийг геологийн суурь судалгаанаас л авна. Ямар орчинд хэрхэн тархан байршиж байна, үүнд хөрөнгө оруулагчид хэрхэн хөрөнгө хаях вэ гэдэг асуудал чухал. Гэтэл үүнд зарцуулах хөрөнгийг зүгээр л шууд ₮10.3 тэрбум болгочхож болохгүй. ₮42 тэрбум бол бодит тоо” гэж саналаа илэрхийлсэн юм.

“ӨДӨРТ 100 ВАГОН НҮҮРС ТҮЛЖ БАЙНА. ШИНЭ СТАНЦТАЙ БОЛБОЛ 50-ЫГ ТҮЛНЭ”

Огноо: 2025-08-04
Салбар: Эрчим хүч

Эрчим хүчний салбарын хэлэлцүүлэгт оролцогчид Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн Увс аймгийн Улаангом сумын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд сайдын багцаасаа зарцуулсан 2 тэрбум төгрөгийн асуудлыг хөндөв.

Үүнд Эрчим хүчний яамнаас “Увс аймгийн цахилгаан хангамжийг сайжруулсан. Энэ бол адилхан л төрийн үйлчилгээ. Зөвхөн 100 жилийн баяр наадамтай холбоотой ажил биш. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний л нэг” гэж тайлбарласан.

Мөн 2026 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулна. Монголын талын хүлээх үүргийг хэрэгжүүлэх урсгал зардлыг Эрчим хүчний сайдын багцад тусгана. Түүнчлэн 10 аймгийн төвд дулаан, хангамж бий болгоно. Улмаар тус аймгийн иргэд Улаанбаатарт амьдарч буй мэт тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөв хуваарилна гэж тодотгов. Нэмээд Улаанбаатар хотын цахилгаан хангамж, нэвтрүүлэх, түгээх сүлжээ маш хүнд байгаа. Үүнийг сайжруулахын тулд багц төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ гэлээ.

Эрчим хүчний тоног,  төхөөрөмж, зуух, турбин зэргийг засварлах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов.  Дулаан болон цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхлэгч "Эрчим маш" ХХК-ийн захирал Б.Ганбаатар “Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн эрчим хүчний салбарт засварын ажил хийхэд маш хүндрэлтэй байна. Ажил хийсэн биш алдагдалд ороод байгаа. Яагаад гэхээр төсөв бага, хөрөнгө муу.

Нэг кВт дулааныг 30 төгрөгөөр үйлдвэрлээд 10 төгрөгөөр өгч байна шүү дээ. Ингээд 20 төгрөгийн алдагдал үүсдэг.

Жишээ дурдвал тун саяхан бид Эрдэнэтийн нэг турбиний их засварыг хийлээ. Гэтэл урсгал зардлын мөнгө өгөөгүй. Засварыг нь хийж дуусчхаад байхад  нэг ч төгрөг өгч чадахгүй байна. Асуухаар мөнгө байхгүй, ирэх 9-10 сараас нааш өгч чадахгүй гэнэ. Бид өмнө нь урьдчилгаа авдаг байлаа, одоо бол үнэхээр завсар хийх ч хэцүү, байх ч хэцүү байна. Засварыг дандаа дутуу хийдэг. Шинэ, хуучин хоёр машиныг засахад маш их ялгаатай. Гэтэл хуучин машин засах  биш шинэ машин засах хэмжээний жаахан мөнгийг л өгдөг. Ингээд бүрэн засаж хүрдэггүй. Энэ засварын хөрөнгийг нэмэх үү?

Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Учир нь цахилгааны үнэ тарифыг нэмэхгүй байна, тиймээс ашиггүй. Хүмүүс үүнийг ойлгохгүй. Цахилгааны үнэ нэмэх санал оруулаад өнгөрсөн жил жаахан нэмсэн. Дулааныг нэмье гэсэн нэмээгүй. Нэг кВт дулааныг 30 төгрөгөөр үйлдвэрлээд 10 төгрөгөөр өгч байна шүү дээ. Ингээд 20 төгрөгийн алдагдал үүсдэг. Үнийг нэмье гэхээр ард түмэн ойлгохгүй. Нэмэхгүй болохоор засвар хийх мөнгө байхгүй. Засаж байгаа бид цалин мөнгөө авч чадахгүйгээс болоод өнөөдөр өндөр ур чадвартай хүмүүс ажлаа хаяад явж байна, ажиллах хүн олдохгүй байна. Манай гагнуурчид би ийм мөнгөөр ажиллахгүй гээд гарч байгаа. Эрчим хүчний үнийг нэмээгүй учраас байдал ийм байна.

  "Эрчим маш" ХХК-ийн захирал Б.Ганбаатар

Цаашид яах вэ. Одоо ажиллаж байгаа станцууд тоноглол нь хуучирчихсан, ЗИЛ-130 машинаас өмнөх үеийн тоноглолтой шүү дээ. Ийм тоноглолыг оросууд хийхээ больчихсон, асуухаар өмнөөс шоолдог. Сэлбэг авъя гэхээр манайх ийм юм хийхээ больсон гэдэг. Бид гуйж, царай алдаж байж 3 дахин өндөр үнээр сэлбэг авч, засвар хийдэг. Станцуудыг шинэчлэхгүй бол үнэндээ л болохгүй байна. Эдгээр хуучин технологиос болж эрчим хүчний салбар ч маш их алдагдал хүлээж байна. Зууханд 100 вагон нүүрс өдөрт түлдэг бол шинэ технологи, станцтай болчихвол өдөрт 50 вагоныг түлнэ шүү дээ. Гэтэл станц шинэчлэх хөрөнгийг улс гаргаж өгөхгүй байгааг гайхаад байна.

Би турбиний мэргэжлийн хүн. Турбин гэдэг машин уураас цахилгаан үйлдвэрлэхээс гадна бүх дулааныг хангана. Үйлдвэрийг уураар хангана, өнөөдөр 200 гаруй үйлдвэр уур авч байна. Ийм маш чухал тоног төхөөрөмжөө огт тоохгүй хаячхаад байгаа. Сэнс хэрэгтэй байна. Сая "ДЦС-III"-ын нэг турбин дэлбэрлээ. Энэ дутуу завсартай, шаардлагатай сэлбэг материал одоогүйтэй холбоотой техникийн шалтгаан. Ингээд л яваад байх юм уу, энэ өвөл хасах 40 градус хүрвэл хөлдөнө. Тиймээс эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарах хэрэгтэй байна. Энд төсөв мөнгө хэрэгтэй гэж ярьж, ярьчхаад УИХ-д очоод хасаад хаячихдаг.

Станц барина гээд ирээдүйг 20-30 жил ярилаа. Өнөөдрийг ярьж одоо байгаа станцуудаа шинэчлэхгүй бол болохгүй шүү дээ. "ДЦС-III"-ын зарим турбинийг акталчихсан, явуулж болохгүй. Бид хүчээр л явуулж байгаа. Нэг мөсөн шинэ станц барина гэхээс урьтаад эдгээр турбин, зуухнуудыг нэг, нэгээр нь шинэчилж болохгүй юм уу. Энэ хэвээр байвал хөлдөнө шүү дээ.

Бага багаар шинэчлэхгүй бол бүхэлд нь бол барахгүй, тийм хөрөнгө ч байхгүй. Нэг сайн турбин авахад багадаа  л ₮200 тэрбум. Зөвхөн шинээр барих биш одоо байгаа станцуудаа яаж зогсоохгүй байх тухай огт ярихгүй байгаад харамсаж байна” гэж саналаа хуваалцав.

ЗАЛУУСЫН ХӨГЖИЛД ₮5 ТЭРБУМ

Огноо: 2025.08.05
Салбар : Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд

Соёлын, спортын, аялал жуулчлалын асуудлыг нэг яам дангаараа хариуцна. Үүн дээр нэмээд “залуучуудын” гэдэг үгийг энэ яаманд давхар хариуцуулах болсон. Өөрөөр хэлбэл, бид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын гэх урт нэртэй яамтай билээ. 

Олон нийтийн танхимын хэлэлцүүлгийн үеэр яамны нэрд орсон бүх асуудлыг хөндөж, оролцогчид саналаа хэлсэн. Тухайлбал, зуны олимпын жилд л хангалттай төсөв хуваарилдаг, бусад үед тэр дундаа өвлийн олимпыг тоолгүй орхигдуулдаг гэх асуудлыг хөндөв. Олимпын эрхээ авсан тамирчдад олимп болох жилд л хангалттай төсөв хуваарилдаг. Гэтэл тэр олимпын эрхийг авахын тулд тамирчид маш их хүч, хөдөлмөр зарцуулдаг, гадаад дотоодын тэмцээнд оролцдог. Тиймээс тамирчдын бэлтгэл, сургуулилалтын зардлыг олимпын циклийн дөрвөн жилд ижил төстэйгөөр төсөвлөж өгөөсэй гэдэг хүсэлтийг уламжлав.

Залуучуудын яам байгуулах үед 1000 орчим залуусыг цуглуулан хэлэлцүүлэг хийжээ. Энэ хэлэлцүүлгээс залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд маш муу. Ажлын байрнаас шалтгаалсан гэр бүл салалт их. Орон байрны хүртээмж тааруу, хөгжих боловсролын агуулга дутмаг. Гэр хорооллын орчныг сайжруулах, ус дулаан шийдвэрлэх зэрэг олон асуудлыг гаргаж иржээ. Одоо эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төсөв хэрэгтэй байгааг оролцогч дурдав. Залуучуудад чиглэсэн ажил хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөг зарцуулах тухай төсвийн төсөлд тодотгожээ. Энэ мөнгөөр дээрх олон асуудлыг шийдэх боломжгүй гэв. 

Залуучуудын гэх байшин, барилгыг ямар ч тооцоо, судалгаагүй барьсан асуудлыг мөн хөндсөн. Тухайлбал, Баянхошуунд хэрэгцээгүй байшин барьчихсан. Үүний зөвхөн урсгал зардалд 500 сая төгрөг зарцуулж байна гэв. Соёл, спорт, аялал жуулчлалын асуудлаа л голчлон яриад байна, залуучууд яах вэ гэдэг асуултыг Сангийн яаманд тавьсан.

Үүнд Сангийн яамнаас 2025 онд 10 тэрбум төгрөгийн санал өгсөн. Батлагдахдаа 9 болсон. 2026 онд ч мөн 10 тэрбумаар санал өгсөн ч төсвийн тодотголоор багасаж одоогоор 5 орчим тэрбум төгрөгөөр батлагдахаар байна. 5 тэрбумаар батлагдвал 21 аймаг дахь залуучуудын хөгжлийн төв зэрэг анхан шатны нэгжүүдэд хуваарилна гэж хариулав. Мөн залуус заал түрээслэх биш спортын эрхийн бичиг гаргаж 15-34 насны залуусыг үнэгүй хамруулахаар судалж байгаа. 2026 оноос үүнтэй холбоотой ажил хийх тухай хэллээ.  

Мөн хэлэлцүүлгийн үеэр музейд тулгамдаж буй асуудлыг хөндсөн. Төсвийн тодотголоор аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын ажилчдын орон тоог хасах тухай асуудал яригдаж буй юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болох ч бусад ажил, цалин, илүү цаг, томилолт, урамшуулал, нийгмийн даатгал тасалдахгүй байх уу. Орон нутагт энэ салбарт ажиллах хүн цаашид үлдэх үү?. Соёлын өвөө хэн хамгаалж, соёл урлаг, уран сайхнаар яаж үйлчлэх вэ гэдэг асуултыг салбарын ажилчид дэвшүүлж байлаа. 

“НЭГ ИРГЭНИЙ 40,000 ТӨГРӨГИЙН БАГЦААР ЦУС, ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭ АВЧ, ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙГЭЭД Л ДУУСДАГ”

Огноо: 2025.08.07
Салбар: Эрүүл мэнд

Хэлэлцүүлэгт оролцсон сумын эмч Эрүүл мэндийн даатгалын сан квот зарласантай холбоотойгоор нэг хүнд ногдох оношилгооны багцаар дорвитой үзлэг, шинжилгээ хийж хүрэхгүй болсныг дурдав. Нэг иргэнд 40,000 мянган төгрөгийн багц шинжилгээ хийх боломжтой. Гэтэл үүгээр цус, шээсний шинжилгээ авч, нэмээд зүрхний бичлэг хийгээд л дуусчихдаг аж. Энэ багц 2026 оны төсвөөр нэмэгдэх үү гэдгийг асуув.

Мөн тэрбээр суманд эмнэлгийн барилга, байгууламж хүрэлцээгүй. Эмч нар хоёроороо нэг өрөөнд сууж бусдын нууцыг ил болгох асуудал үүсдэг. Барилгын насжилт халдвар хяналтын шаардлага огт хангадаггүй. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын зардалд сумын эрүүл мэндийн төвийн барилгын асуудлыг тусгахыг хүсэв.

Хөдөөгийн эмч нэг айлд очихын тулд 200-300 км явж хүрдэг. Тэгтэл тэдний туслах ажилчид төрийн хөнгөлөлтөд хамрагддаггүй. Тухайлбал, суманд гурван жил ажилласны тэтгэмж авч чаддаггүйг дурдав.

Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч “Халдварт өвчин хүнд, хөнгөн ч вирусийг тарааж байдаг. Дэлхий нийтэд өвчлөлийн 70 хувь нь ямар нэг халдвараар үүсэж байдаг. Цэцэрлэгийн болон сургуулийн насандаа аваад үүнийг архгаар тээгээд өвчин болж үүсгээд байгаа юм. Эрт илрүүлэг бол үр дүнтэй. Дараагийн алхам бол эрүүл байгаа хүүхдүүдийг халдвараас сэргийлэх тал дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болов уу, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэрэв ингэвэл бид 20-30 жилийн дараа “Хавдар-III” эмнэлэг барих тухай яриад сууж байхгүй. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар ойлгуулах шаардлагатай” гэсэн санал хэллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эрт илрүүлгийн үйл ажиллагаа үргэлжилнэ. 2025 оны төсөвт тодотгол хийж санхүүжилт танагдсан ч, эрт илрүүлгийн төсөв хэвээр үлдсэн. Одоо бид илүү оновчтой, бүтээмж өндөртэй тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.

Ялангуяа хорт хавдрын эрт илрүүлэг буюу нас баралтын хоёр дахь том шалтгааныг бууруулахад чиглэсэн илрүүлгийг сайжруулна. Энэ ажлыг зөвхөн төрийн эмнэлэг бус, хувийн хэвшлийн байгууллагууд ч оролцож, өртөг нь ойлгомжтой, үр өгөөжтэй, ашиг алдагдалгүй байх нөхцөлд гүйцэтгэх боломжтой болгоно” гэсэн.

2026 оны төсвийн танхимын хэлэлцүүлэг энэ долоо хоногт мөн үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан