Борооны дараах үнэр таатай үнэрт дургүй хүн бараг үгүй биз ээ.
Энэ үнэрийг шинжлэх ухаанд "петрикор" (petrichor) гэж нэрлэдэг.
Эртний грек хэлэнд петра гэдэг нь хаду, чулуу гэсэн бүг бол икор гэдэг нь бурхны судсаар урсдаг ариун алтан цус гэсэн утгатай юм.
Хуурай үед ургамал, хөрснөөс ялгарсан тослог бодисууд газарт хуримтлагддаг бөгөөд борооны дусал хөрсөнд унахад эдгээр бодис агаарт тархаж, бидний мэдэрдэг тэр өвөрмөц үнэрийг үүсгэдэг байна.
Мөн хөрсөнд амьдардаг бактерууд "геосмин" хэмээх бодис ялгаруулдаг. Хүний үнэрлэх мэдрэмж энэ бодист маш мэдрэмтгий тул багахан хэмжээтэй байсан ч борооны дараах шинэхэн, тайвшруулах үнэрийг мэдэрдэг.
Зарим судлаачид энэ үнэр бидэнд таатай санагддаг нь хүний хувьслын түүхтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Эрт үед бороо орно гэдэг нь ус, ургамал, амьдралын эх үүсвэр гэсэн дохио байсан тул тархи маань борооны үнэрийг эерэг зүйлтэй холбон хүлээж авдаг байж болох юм.
Товчхондоо, борооны сайхан үнэр нь хөрс, ургамал, бичил биетнээс гаралтай байгалийн химийн бодисуудын холимог бөгөөд бидний тархи түүнийг таатай мэдрэмжтэй холбож хүлээн авдаг байна.
Эх сурвалж: BBC weather