gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхбаяр: 2027 онд зээлийн хүүг бууруулна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-05-07
Twitter logo

Засгийн газар 2027 онд ямар ажлууд хийх вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Тэрээр, эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд зээлийн хүү бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон, хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжиж, татвар, төсвийн шинэчлэлийг хийнэ гэлээ.

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан энэхүү төслийг боловсруулжээ.

Төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж, 

  • “Эрх зүйн”, 
  • “Эдийн засгийн”, 
  • “Дүрэм журмын”, 
  • “Ногоон хөгжлийн”, 
  • “Авлигын эсрэг” гэсэн дөрвөн чөлөөлөлт байх болно. 

Эрчим хүчний салбарт Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон "Гашуунсухайт-Ганцмод", "Ханги-Мандал", "Шивээхүрэн-Сэхээ" хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ.

Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. "Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ гэв.

Түүнчлэн зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан, Ховд, Мөрөн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

Эдгээр төсөл, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн дундаж өсөлтийг хадгалж, 65 дугаарт эрэмбэлэгдэж байгаа үндэсний өрсөлдөх чадварын индексийгдолоон байраар ахиулна хэмээн танилцуулгадаа дурдсан. Харин эрх зүй, дүрэм, журмын чөлөөлөлтийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимжуулж, шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулахаар төлөвлөжээ.

Боловсролын салбарт "Цөөн хүүхэдтэй анги" бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургуулиудыг байгуулах аж. "Нэг багшид нэг Al туслах"-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ гэлээ.

Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781-д хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг 5 хувиар нэмэгдүүлнэ. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ хэмээн илтгэв.

Хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Ж.Ганбаатар, М.Энхцэцэг, Л.Соронзонболд нар асууж, үг хэлэв. Гишүүд энэ олон бүтээн байгуулалт, төслүүдийг санхүүгийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэхийг тодруулахад, эдгээр төслүүд хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжих боломж бүрдсэн.

Эрчим хүчний салбарт гэхэд өмнөх сайд нь станцуудыг бариулах санхүүжилтийг шийдвэрлэчихсэн. Төслүүд алга болохгүй, үргэлжлүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд хариуллаа. Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан