gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын уртын дууны хөгжилд цаг хугацаа, авьяас чадвараа бүрэн зориулсан эрхэм Ж.Дорждагва

А.Анужин
Соёл урлаг
2026-02-27
0
Twitter logo
А.Анужин
0
Twitter logo
Соёл урлаг
2026-02-27
Монголын уртын дууны хөгжилд цаг хугацаа, авьяас чадвараа бүрэн зориулсан эрхэм Ж.Дорждагва XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва судлалын хүрээнд цуглуулсан “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” үзэсгэлэн Монголын театрын музейд дэлгэгдэж байна. Түүний бүтээлийн үзэсгэлэнг найм дахь удаагаа олон нийтэд танилцуулан, дэглэж байгаа Доктор Ц.Наранчимэгтэй ярилцлаа.

Доктор Ц.НаранчимэгДоктор Ц.Наранчимэг "Өнөөдөр Ж.Дорждагва гуайн мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ эрхмийн үзэсгэлэнг миний бие 2012 оноос хойш нийт найм дахь удаагаа дэглэж байна.  

Тэрээр 1938 оны тогтоолоор хориглогдож байсан шашны холбоотой дуунуудыг авч үлдэж байсан. Монголд болон дэлхий дахинд түгээгдэж байгаа уртын дууг өвлөн үлдээсэн гавьяат хүн юм. Өнөөдрийн үзэсгэлэнгийн хувьд 100 гаруй бүтээлийн эх хувь дэлгэгдэж байна. Тодруулбал, түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйл, гар бичмэл, зохиосон дуунуудын дээж болон өгч байсан ярилцлагуудын бичлэг, ном бичмэл зэрэг багтсан.

Эрдэмтэн, судлаачид түүний уран бүтээл талаас нь судалж, бичдэг байсан бол энэ удаа түүний гарал үүсэл, намтар талаас нь түлхүү танилцуулахыг зорьсон нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юм. Ж.Дорждагва нь нийт 55 уран бүтээл туурвисан байдаг. Эдгээр нь тухайн цаг үедээ л зохиогдоод, дуулаад өнгөрдөг байсан тул өнөө цагт мартагдаж байна. Иймд эдгээр уран бүтээлүүдийг гаргаж ирэхийн тулд түүний зохиосон бүх нот, шүлэг, дуу зэргийг судалгааны эргэлтэд оруулж байгаагаар ач холбогдолтой.

Учир нь уртын дууг ямар нэр томьёогоор нэрлэгдэх вэ гэдгийг энэ эрхэм гаргаж ирсэн байдаг. 1959,1968 онуудад томоохон хэмжээний судалгааны өгүүллүүдийг бичсэн. Ялангуяа 1935-1936 онуудад буюу нийгэм нээлттэй болсон цаг үед уртын дууг яг үгээр нь дуулж, ая дэвээр нь авч үлдсэн байдаг. Энэхүү үзэсгэлэнд тус номуудыг бүрэн эхээр нь дахин хэвлэж дэлгэсэн. Энэхүү эрхэм нь амьдралынхаа туршид Монголын уртын дууны төлөө цаг хугацаа, авьяас чадвараа бүрэн зориулсан юм.

ХХ ЗУУНЫ МАНЛАЙ УРТЫН ДУУЧИН Ж.ДОРЖДАГВЫН НАМТАР

Ж.Дорждагва нь Түшээт Хан аймгийн Говь Түшээ Гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 1904 оны хоёрдугаар сарын 27-нд Жигзавын 5-р хүү болон мэндэлжээ. Тэрээр 9 настайдаа Онгийн хийд буюу Барим хувилгааны хийдэд шавилан суусан. Хийдэд шашны ном заалгахын зэрэгцээ нутгийн сайн дуучин Цогтын Чимэдцэрэнгээр Боржигон, Баянбараат аялгуугаар уртын дуу дуулах эрдмийг заалгасан байна.

1923 онд хүрээнд орж ирэн, Гандагтэгчинлэн хийдэд шавилан чойрын ухааныг гүнзгийрүүлэн сурч Дашчоймбол дацанд гавжийн дамжаа барьж байжээ. Уншлага сайтай болохоор уг хийдийнхээ голч ламын үүрэг хүлээж, хурлын уншлагыг оройлогч унзадын мяндагт хүрч явсан гэдэг.

1927 онд ах Жигжидийн зөвлөснөөр хар болж, төв түүхийн эдийн баазад ноос ялгагч, улсын хэвлэх үйлдвэрт туслах хэвлэгчийн ажлыг хийж байгаад 1932 онд Бөмбөгөр ногоон театрт дуучнаар орсон байна. Тэр цагаас эхлэн Магсархурцын Дугаржав багшаараа уртын дууны эрдмийг гүнзгийрүүлэн заалгажээ.

Уг театрт байхдаа Балингийн Лувсангомпил багшаараа уртын дууг заалгаж байжээ. Б.Лувсангомпил багш нь Сүжигт бэйс Дэмчигваанжил ноёны хатан байсан ба Богд хааны болон төрийн найруулгад очиж дуулдаг Боржигон ба Баянбараат аялгуугаар дуулдаг, маш олон дуу мэддэг дуучин байжээ. Гурван жилийн дараа Лувсангомпил багш нь “За чуганцын хар авдар хоосорлоо, миний дуулдаг дуунуудыг бүгдийг сурч авах хүн гарч ирэхгүй нь гэж бодож явтал чи сурч авсанд би их баярлаж байна. Миний хүү өөр олон дуу сурч хүмүүст дуугаа түгээж яваарай” хэмээн захисан гэдэг.

Ж.Дорждагва нь багшийнхаа захиасаар А.Амар гуайн тусламжтай Цэцэн хан аймгийн хошууны /одоогийн Хэнтий аймгийн/ Самын Гомбо багшаараа гурван жил шахам уртын дуу заалгаж, Зүүн аймгийн ба Боржигон аялгуугаар олон уртын дуу дуулж сурсан байна. Дараа нь Засагт хан аймгийн хошууны /одоогийн Говь-Алтай/ аймгийн Гэлэнхүүгийн Поврон багшаараа хоёр жил гаран дуулах эрдмийг үргэлжлүүлэн заалгаж, олон арван уртын дууг Баруун аймгийн аялгуугаараа дуулж сурчээ.

Ийнхүү тэрээр Монголын уртын дууны Боржигон, Баянбараат, Баруун болон Зүүн аймгийн гэсэн дөрвөн үндсэн аялгуугаар нийт 200 гаруй уртын дууг дуулдаг байснаас 50-иад нь шашны гүн ухааны шастир дуунууд байжээ.

Мөн өөрийн таван багшаас гадна Монгол орны очсон нутаг хошууны сайн сайн гэсэн дуучдаас өөрийн мэдэхгүй дуунууд сурч авдаг байж. Уртын дууг сурна гэдэг нь зүгээр л нэг дуу сурахтай адилгүй. Маш олон элемент агуулсан, шүлэг нь гүн утга агуулгатай, олон бадагтай, сурахад их бэрх байдаг болохоос одоогийн олонд алдаршсан уртын дуучид арваад уртын дууг л цээжилсэн байдаг аж. Гэтэл Ж.Дорждагва нь 200 гаруй дуу дуулахын зэрэгцээ зарим нэг уртын дууг 3-4 аялгуугаар нь нь энэ хүн онцгой ой тогтоолтой хүн байсныг гэрчилнэ.

1932 оны үед Зөвлөлтөөс уригдан ирж, нот зааж байсан А.Кольцовийн заасан ноотны ухааныг хамгийн түрүүнд сурчээ. Түүнээс гадна маш сайн сурсан болохоор Зөвлөлтийн мэргэжилтэн, хөгжим судлаач М.Берлина Печникова ба Ж.Дугаржав багшийн хамт 40-өөд дууг ноотлолцсон байдаг.

Түүнээс гадна 102 уртын дууг өөрийнхөө дуулснаар ноотолж, 1970 онд “Уртын дуу” хэмээх ном болгон үлдээжээ. Ж.Дорждагва нь уртын дууг нутаг нутгийн олон хүнээс сурч дуулахаас гадна дуунуудын дуулах арга зүй, дууны ая зэргийг нарийвчлан судалж, нарийн онцлогуудыг нь дурдаж бичсэн олон өгүүлэл хэвлүүлж байсан нь энэ хүнийг дуучны хажуугаар судлаач хүн байсныг нь илтгэн харуулж байна.

Тэрээр олон арван богино дуу, хэд хэдэн уртын дууг зохиосон хөгжмийн зохиолч хүн. Зарим нэг дууныхаа үгийг өөрөө бичихээс гадна Халхын голын баатарчуудын тухай дуу”-ны үгийг зохиосон байна. Түүний зохиосон шүлгүүд дорнын яруу найргийн хэв маягийг хадгалсан уран үгтэй байхаас зарим дуу нь дуучны хоолойны цараа, чадлыг шаардсан байдаг. Түүний зохиосон дуунуудаас дурдвал: “Соёл-Эрдэнэ”, “Партизаны отряд” “Туулай би”, Мандухай сэцэн хатан” жүжгийн “Чихэр хатны бүүвэй”-н дуу, “Энхийн уриа” гэсэн уртын дуунууд бий.

Ж.Дорждагва нь сурган хүмүүжүүлэгч юм. Тэрээр 1936-1937 онд Бөмбөгөр театрын дууны ангийн даргаар ажиллаж байгаад, 1943-1948 онд төв театрт найрал дууны анги байгуулагдахад нь анхны дууны ангийн даргаар, 1948-1951 онд Дорнод аймгийн театрыг байгуулцан, дууны багшаар, 1951-1962 онд Ардын дуу танцны ансамбльд ажиллаж, 1962-1965 онуудад Хөгжим бүжгийн их сургуульд багшаар, 1972 он хүртэл Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байгаад тэтгэвэртээ гаран, “Ахмадын цуурай” хамтлагийг байгуулж уран сайхны удирдагчаар 10 жил ажилласан байна.

Тэрээр мөн эрдэм мэдлэгийг ихэд хүндэлдэг байсан ба түвд, орос хэл мэддэг байсан төдийгүй 1953-1956 онд Намын дээд сургууль төгсөж, улс төрийн дээд мэргэжилтэн болжээ.

Ардын дуучин Б.Зангад дуучин Ж.Дорждагвын баруун аймгийн аялгуугаар дуулсан “Дуртмал сайхан” дууг судалж, түүний хоолойн царааг зураглан гаргасан байдаг. Түүндээ Ж.Дорждагвын хоолой нь доошоо бага октавын До-гоос хоёрдугаар октавын До. Хоёрдугаар октавын До-гоос мөн октавын Си бемоль өнгөнүүдийг хэрхэн яаж дуулж байгаа талаар 1973 оны “Соёл” сэтгүүлд тэмдэглэн үлдээжээ.

Түүний хоолойны цараа ийм өргөн байгааг Английн хөгжим судлаач Андерсон Никсен гэгч “Энэ хүн хэдэн дээд сургууль төгссөн бэ, манай өрнөдөд ийм хоолойн цараа гаргахын тулд доод тал нь гурван дээд сургууль төгссөн байх ёстой” хэмээн хэлж байсан гэдэг.

Ж.Дорждагвыг 1935 онд анхны Алдарт гавьяат дуучин цол, 1936 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1956, 1964 онд “Алтан гадас” одон, 1941 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Үзэсгэлэнд нийт 64 гэрэл зураг, судалгааны эх сурвалжууд, 21 ширхэг CD, DVD, 52 ном, 23 гар бичмэл, 3 постер илтгэл, эд өлгийн зүйл болох Ж.Дорждагва болон түүний гэргий Д.Мажаагийн өмсөж байсан дээл, 1925 болон 1936 оны “Монгол дуунуудын түүвэр" номуудын эх хувилбарыг дэлгэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан