gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
7 цаг 12 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2026.04.08/ хуралдаан 10 цаг 26 минутад, ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 15 нь буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхий дахинаа цахим спортын төрөл маш хурдацтай хөгжиж, зах зээлд томоохон орон зай бий боллоо. Энэ төрлийн спорт нь 1970-1980 онд видео тоглоом гарч эхэлсэн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжихдөө дэлхий даяар мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч дэмжигчдийн тоо олон саяар хэмжигдэж, шагналын сан ч энэ хэмжээгээрээ өссөн төдийгүй 2002 онд Азийн наадмын спортын хөтөлбөрт багтсан байдгийг дурдав.

И-спортыг дагаад ивээн тэтгэгчдийн асуудал байдаг учраас амжилттай байх тусам томоохон компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас ивээн тэтгэгч, цалин, хандив, нэмэлт орлого, рекламны орлого, шагналын сан зэрэг мэргэжлийн тамирчдын хувьд орлогын олон эх үүсвэрүүд байдаг боловч манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа аж.

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж болох и-спортын төрөл нь цаашид дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байна. Спортын аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт бус татварын бодлогоор дэмжих нь чухал гэж үзжээ.

Энэ хуулийн төсөлд Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасан үндэсний шигшээ баг түүнд харьяалагддаг спорт холбоог хамруулснаар и-спорт болон бусад спортын төрлүүд хөгжих, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээж өгнө гэв.   

Хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байлаа.

Улсын Их Хурлын гишүүн  Ж.Батжаргал хуулийн төслийн хүрээнд татварын ачаалал нэмэгдэх, төсвийн орлогод нөлөө үзүүлэх эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газрын байр суурийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин гадаад улсын иргэн хуулийн этгээдээс шигшээ багийн хэрэгцээнд зориулан буцалтгүй тусламж, хандиваар өгсөн техник хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх зохицуулалтад холбогдох төсөв, татварын байгууллагуудын байр суурийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг хариултдаа, Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу байгуулагдсан бусад үндэсний шигшээ багууд хамрагдахгүй байх нөгөөтээгүүр, олимпын бус төрлийн и-спорт болон шатрын үндэсний шигшээ багуудыг төсөлд хамруулж байгааг тодотгов.

Түүнчлэн тэрбээр хууль хүчин төгөлдөр үйлчилбэл аж ахуйн нэгж, байгууллагууд 1.0 хувиа зарцуулж байгаа учраас төсвийн орлого буурах, ачаалал нэмэх зүйлгүй гэлээ. Мөн хуулийн төслийн хүрээнд гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн,  аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг оруулсан нь хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийн төлөө гэсэн зорилго агуулж буйтай холбоотой хэмээв.

Харин Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, Засгийн газрын тусгай санд хандив, дэмжлэг үзүүлэх боломж нь нээлттэй. Улмаар тус сандаа спортыг дэмжих сангаар нь дамжуулаад ямар төрлийн спортоо дэмжих, боломж нөхцөлөө гаргах хуулийн гаргалгаа байна гэсэн хариуг бид өгсөн хэмээн хариулж байлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.

Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар болов. и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан