“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт жил бүр болдог. Энэ жил ирэх тавдугаар сарын 23-ны өдөр болно. Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажил, бүртгэл, маршрут зэргийн талаар мэдээлэл өглөө.
Марафон 10:00 цагт эхэлдэг байсан. Энэ жил 09:00 цагт гараа эхэлнэ. Бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана, одоогоор 11 мянган хүн бүртгүүлжээ. Марафоны бүртгэлийн хураамж, зайн тухайд:
- 42 километрийн марафоны бүртгэлийн хураамж ₮90,000. Энэ зайд 18-аас дээш насны иргэд гүйнэ.
- 21 километрийн буюу хагас марафоны бүртгэлийн хураамж ₮70,000. Энэ зайд 18-34, 55-аас дээш насныхан гүйнэ.
- 10 километр буюу спорт гүйлтийн бүртгэлийн хураамж ₮50,000. Энэ зайд 18-аас дээш насны бүх иргэд гүйнэ.
- 5 километр буюу эрүүл мэндийн гүйлтийн бүртгэлийн хураамж ₮10,000
- 800, 1500 метр буюу гэр бүлийн гүйлтийн бүртгэлийн хураамж ₮5,000 төгрөг байна.
Автозамыг тавдугаар сарын 23-ны өдрийн өглөөний 06:00 цагаас хааж орой 18:00 цагт нээнэ. Иймд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно. Иргэд автобусны чиглэл заадаг апликейшнаас мэдээлэл авах боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлэх 10 баг ажиллана. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцоход тохиромжтой. Тав хоногийн өмнөөс халуурах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн, хэт тарган зэрэг шалтгаантай бол дээрх зайд гүйхээс татгалзахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Мөн марафонд оролцох хүмүүс 48 цагийн өмнөөс хооллолтдоо анхаарч, тав хоногийн өмнөөс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэйг санууллаа.