Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө.
"-Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улстөржиж, хангалттай талцсан. Бид хамгийн түрүүнд эв эеийг эрхэмлэж, төрийн тогтвортой байдлыг хамгаалах ёстой.
Би Дэд сайдтай уулзаж байр сууриа илэрхийлсэн. Хэн нэгэн хүнтэй хамтарч ажиллах, ажиллахгүй байх тухай гэхээсээ түрүүлээд зарчмын асуудал. Хуульзүй дотоод хэргийн ажил зөвхөн нэг хүнээс хамаарсан эсвэл нэг байгууллагаас хамаарсан асуудал биш.
Хууль сахиулах хуулийг хэрэгжүүлдэг эрх үүргийн тэнцвэртэй байдлыг хувь хүн албан тушаалтан байгууллага салбарын дунд баримталдаг байхаас эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой нэг улсын нэг салбарын эрхзүйт төрийн оршин тогтнох суурь тогтолцоо болсон энэ хуульзүй дотоод хэргийн асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь уялдаа холбоог хангаж ажиллах бүтэн зохион байгуулалт үйл ажиллагаа мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүн бүтээмж, хууль хүн бүрд тэгш ажилладаг байх зарчмыг би барьж ажиллаж байна.
Заавал нэг талд гарч, туг барьж тоос манаруулж асуудал шийддэг зүйл ерөөсөө байхгүй. Цаг үеийн нөхцөл байдалд хувь хүн ажил давхцаж хоцорч орж ирсэн учир санал хураалтад оролцсонгүй. Энэ хууль талцал хуваагдлаар шийдэгддэг хууль биш, энэ ойлголцол зарчмаар шийдэгдэх ёстой." гэв.