gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Б.Азбаяр
Нийгэм
2026-03-20
Twitter logo

Ус, цаг уурын анхан шатны мэдээ, мэдээлэл нь байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг салбарынхан онцоллоо. Цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд зэрэг аюулт үзэгдлийг эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах боломжийг бүрдүүлснээр нийгэм, эдийн засаг, иргэдэд учрах хохирлыг бууруулах нөхцөл бүрддэг байна. 

Энэ хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаар 2026 оны Дэлхийн цаг уурын өдөр-ийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя”, Дэлхийн усны өдөр-ийг “Ус ба жэндер” уриан дор тэмдэглэж буйтай холбогдуулан үндсэн таван илтгэлийг хэлэлцэв. Тодруулбал, ус, цаг уурын ажиглалт, мониторинг, шар шороон шуурганы эх үүсвэр, цаг агаарт суурилсан урьдчилсан мэдээ, усны хүртээмжийн асуудлыг хөндөн ярилцжээ. 

Салбарын хувьд 2025 онд ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгойлон анхаарч, цаг уурын радарын тоог нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэжээ. Мөн аймгийн төвүүдэд агаарын бохирдол хэмжих автомат багажуудыг суурилуулж, өндөр хүчин чадалтай HPC тооцоолох системийг нэвтрүүлснээр богино болон дунд хугацааны цаг агаарын прогнозыг 10 хүртэл хоногоор гаргах боломжтой болсон байна. Үүний үр дүнд цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозыг илүү нарийвчлалтай гаргах шинэ технологийн шийдлүүдийг тус хурлаар танилцуулжээ.

Түүнчлэн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-той холбогдуулан цөлжилтийн атлас боловсруулах, ган болон шороон шуурганы эх үүсвэр, нөлөөллийн бүсийг тогтоох судалгааны ажлуудыг хэлэлцэж байгааг онцолсон байна. 

Хурлаас гарах үр дүн нь ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээ, технологийн дэвшлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, улмаар нийгмийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. 

Нэмэлтээр, Дэлхийн цаг уурын байгууллага 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриатайгаар тэмдэглэж, дэлхийн ажиглалтын системийг сайжруулж, ирээдүйн эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхийг уриалжээ. Өдөр тутмын цаг агаарын ажиглалт нь зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохоос гадна ирээдүйн эрсдэлийг тооцоолох, бууруулах арга хэмжээний шинжлэх ухааны суурь мэдээлэл болдгийг онцолсон байна.

Харин НҮБ-аас энэ жилийн Дэлхийн усны өдрийг “Ус ба жэндер” сэдвийн хүрээнд тэмдэглэж, усны аюулгүй байдал хангагдаагүй 2.1 тэрбум хүний асуудалд анхаарал хандуулж байна. Усны хомсдол, хүртээмжийн тэгш бус байдал нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусдаг тул усны хүртээмжийг сайжруулах нь жендерийн тэгш байдлыг хангах чухал нөхцөл болохыг онцолжээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан