Хөвсгөл нуурын ёроолыг маш нарийвчлалтайгаар хэмжиж бохирдол, хог хаягдал болон нуурт живсэн техник хэрэгслийн байршил, тоо зэргийг тодорхойлох SMART-C LC/LP төсөл нь 2029 он хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа нь Олон Улсын Далайн Байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Далайн захиргаанаас энэхүү төслийг 2023 оноос эхлэн санаачлан, Олон Улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж ирсэн бөгөөд Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа шинжилгээ болон мониторингийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэх юм.
Олон Улсын Далайн Байгууллагын төлөөлөгчдийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын далайн захиргааны дарга М.Өлзий болон Гадаад харилцааны яам, БОУАӨЯам, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөл хүлээн авч тус төсөлд шалгарсан Хөвсгөл нуурын эко системд тулгарч буй асуудлууд, Монгол Улсын байгаль экологийн талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 хувийг дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4-1 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг ба 46 гол мөрөн хөвсгөл нуурт цутгадаг бол Эгийн гол эх аван урсдаг. Мөн есөн зүйлийн загас амьдарч, нуур орчмын бүс нутагт 290 гаруй зүйлийн шууд бүртгэгдсэн, ойролцоогоор хоёр сая гаруй жилийн настай нуур гэж үздэг байна.
SMART-C LC/LP төсөл нь 2024–2029 онд хэрэгжих бөгөөд БНСУ-ын санхүүжилттэйгээр Олон Улсын Далайн байгууллагаас хэрэгжүүлж Хөвсгөл нуурын ёроолыг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж бохирдол, хог хаягдал болон нуурт живсэн техник хэрэгслийн байршлыг тодорхойлох юм.
Төсөл хэрэгжүүлснээр:
- Нуурын ёроолын тогтоц, усны эзэлхүүн, гүний талаар нарийвчилсан өгөгдөл бий болох;
- Байгаль орчин, биологийн төрөл зүйл, экологийн төлөв байдалд үнэлгээ хийх, бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах;
- Усан онгоц, завины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах навигацийн зураглал боловсруулах;
- Усан замын дэд бүтэц, зогсоол, усан байгууламжийн төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
- Нуурын ёроолд буй живсэн тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийн байршил, тоо хэмжээг тогтоох зэрэг бодит үр дүн гарна.
Энэхүү судалгааны усан онгоцыг зөвхөн Монгол Улсын Далайн захиргаа ашиглах бус, холбогдох төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ашиглаж, үндэсний судлаач, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, чадавхжуулах, шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.