gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын дарга Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-02-10
6
Twitter logo

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд манай улс хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардууллаа.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан зэрэг улсын парламентууд соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг онцоллоо.

Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байгаа бөгөөд хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал болохыг тэрбээр онцлов.  

Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг мөн тэмдэглэсэн юм.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев,  энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх  техникийн семинарт Монголын аж ахуйн нэгжүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйг тодотгоод, хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харилцан үр ашигтай хэрэгжилтийн хүрээнд ийнхүү санал солилцсоны дараа талууд Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан Худалдааны түр хэлэлцээртэй холбогдуулан зохион байгуулсан техникийн семинарын нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан