Фүжи уулын ойролцоох Японы нэгэн хот жуулчдын тоо хэт олширч, орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж буй шалтгаанаар энэ жилийн сакурагийн баяраа цуцалснаа мэдэгдлээ.
Фүжиёшида хотод жуулчид олноороо ирснээс болж замын түгжрэл нэмэгдэн, хог хаягдал ихэссэнээс гадна зарим оршин суугчид жуулчид хувийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтрэх, бүр гэрийнх нь хашаанд бие засах тохиолдол гарсан гэж ярьжээ.
Хаврын улиралд Японд алдартай сакура цэцэг дэлгэрч, Фүжи уулын үзэмжтэй хослон харагддаг тул тус бүс нутаг жуулчдын хамгийн их зорьдог газрын нэг болдог.
Гэвч Фүжиёшида хотын дарга Шигэру Хориүчи “Хотын үзэсгэлэнт байгаль иргэдийн тайван амьдралд заналхийлж байна” хэмээн тайлбарлажээ.
“Иргэдийнхээ нэр төр, амьдрах орчныг хамгаалахын тулд 10 жилийн түүхтэй энэ баярыг зогсоохоор шийдсэн” хэмээн хотын дарга мэдэгдсэн байна.
2016 оны дөрөвдүгээр сард эрх баригчид сакура цэцэглэх үеэр жуулчдыг хүлээн авах зорилгоор Аракураяма Сэнгэн цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг нээж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: BBC