ОХУ Украины эрчим хүчний салбарыг онилон олон тооны пуужин болон нисгэгчгүй онгоц харвасан гэж ерөнхийлөгч Володимир Зеленський мэдээлэв.
Түүний мэдээлснээр 70 гаруй баллистик болон далавчит пуужин харвасан ба Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг ачаалалд оруулах зорилгоор 450 дрон харвасан гэв.
Энэ нь он гарсаар Оросын талаас хийсэн хамгийн том хэмжээний агаарын дайралт болж байгаа аж.
-20 хэмийн хүйтэнд хийсэн уг довтолгооны улмаас 1000 гаруй орон сууцны барилга цахилгаан, дулаангүй болжээ.
Мөн Харьков дахь цахилгаан станцын үйл ажиллагаа зогссон байна.
Зеленський ОХУ дипломат арга замыг бус, мөргөлдөөнийг сонгож байна хэмээгээд холбоотнуудаа арга хэмжээ авахыг уриалжээ.
Энэ довтолгоо нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын хийсэн "эрчим хүчний гал зогсоох" тохиролцоо дууссаны дараа хийгдэв.
Эх сурвалж: ВВС