Бид энэ удаа 25-р суваг телевизийн захирал З.Алтайг GoGo.cafe ярилцлагын буландаа урьж оролцуулсан юм. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших шийдвэр гаргажээ.
-Үй түмэн сонирхдог зүйлсээс яагаад гэнэт улс төрд
оролцох болов?
-Улс төргүйгээр би
амьдраад байна л даа. Улс төр миний амьдралд нэг их гай ч болсонгүй, гавъяа ч
байгуулсангүй. Хүн өөрийнхөө дуртай ажилд, бага ч гэсэн мэддэг зүйлдээ зүтгэж,
түүнийгээ хийж байх шиг аз жаргал байхгүй.
Янз бүрийн хүмүүстэй уулзана, заримыг нь онгирооно, өөрөө бас онгирно.
Энэ чинь гоё ш дээ. Байнга энэ ажлаа хийгээд яваад байхад өөр зүйл рүү савчаад
байх хэрэг алга, уг нь. Тэгэхээр улс төр надад шууд утгаараа саад болоогүй ч
гэсэн би чинь бас энэ нийгэмд амьдарч байгаа эд эс байна даа. Үргэлж ажил
дээрээ юм уу, гэртээ суугаад бүх амьдралыг өнгөрөөнө гэж байхгүй шүү дээ. Би
хүн л болсон хойно энэ хаалгаар нэг гарна аа даа. Гэтэл энэ хаалгаар гартал
намайг ямар орчин угтаж байна вэ. Миний нүдэнд юу харагдаж байна, миний сэтгэлд
юу бууж байна вэ. Энэ чинь намайг амар тайван байлгахгүй байна. Энэ нийгэм чинь
баргар, хүмүүс барзгар байна. Царайг нь харахад хүртэл их зовлонтой явах юм
байна, хөөрхий. Уг нь Монголчууд нэг их том юм бодож санаад, мөрөөдөөд
байдаггүй даруухан улс. Гэтэл өнөөдөр Монголчууд хамгийн наад захын хүнсний
хэрэглээгээ дийлж чадахгүй боллоо гээд Ерөнхий сайд маань Оросод очоод улаан
нүүрээ улалзуулж л байдаг. Энэ С.Баярын буруу биш л дээ, зайлуул. Харин 18 жил
төр засгийн тэргүүнд гарч, улс болж тоглож байсан энэ хэдэн нөхдүүд буруутай. Төр
засгийн гол үүрэг нь энэ хэдэн Монголчуудыг мах, гурилаар нь хамгийн түрүүнд
баталгаатай яаж хангах вэ гэдэг л асуудал ш дээ. Тэгэхээр төр засаг гэдэг бидний
төлөө ажиллаж уу, үгүй юу гээд нэг юм хэлээд байна аа даа.
-Гэхдээ энэ хүнсний хомсдол нь дэлхий дахинд болж байгаа
зүйл, удахгүй ашигт малтмалаа олборлоод баяжиж өгнө өө гээд байгаа шүү дээ.
-Үгүй ээ, чи бод л доо
найз аа. Дэлхий дээр өнөөдөр хүнсний хомсдол бий болж байгаа юу, болж байгаа. Гэтэл
Монгол улс чинь 1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, түүн дээрээ
амьдрах 2,6-хан сая хүн амтай. Тариа тариад Монголчуудад байтугай дэлхийд
зараад доллар гөвж байх ёстой улсууд өнөөдөр ямар муухай залхуу, ямар муухай
бодлогогүй, тэнэг явж ирсэн юм бэ гэдгийг чинь л харуулаад байна ш дээ. Өнөөдөр
дэлхий өлсөж болно. Харин бид дэлхийд тусалж байх ёстой байхгүй юу. “Манайд юу
л байна талх байна, мах байна. Найз аа чи ядарсан уу, би чамд туслая” гэж байх
ёстой улсууд чинь өнөөдөр хийж чадах хамгийн гол зүйлээ хаячихсандаа ийм
ичгэвтэр байдалд орчихсон байгаа нь л харамсалтай. Түүнээс дэлхий
өлсөж байгааг бол би мэдэж байна л даа.
-Таны хэлснээр 18 жил улс төрд явчихсан хүмүүс чинь харин
ч өөрсдийгөө их төлөвшиж байгаа, жинхэнэ улс төрч одоо л болж байна гэж ярьдаг?
-Найзууд аа, өвгөн
партизанууд минь ээ гэртээ очоод ач гучаа маллаад, наранд ээгээд өвгөн
партизаныхаа дурьтатгалаа ярих цаг л та нарт үлдсэн гэж хэлмээр байна. 18 жил
та нараар төр бариулж тоглууллаа ш дээ. Одоо хорин жил болгох гээд байгаа юм
уу. Тийм юм байдаггүй юм аа. Цаг хугацаа гэж нэг зүйл байдаг юм.
-Тэгээд Та гарлаа гээд юу хийнэ гэж. Ганц бие даагч 75-д
нөлөөлж, дорвитой алхам хийж чадах уу?
-Хүн болгон тэгж ярьдаг
юм. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй ээ гэж. Би харин энэ үгний
эсрэг байдаг. Ер нь зүйр цэцэн үгэнд эргээд бодоход алдаатай оноотой, цаг үе нь
хуучирсан үг их ээ. Тэр үгсийг битгий хэрэглэж байгаасай. Ганц хүн гэдэг асар
хүч шүү дээ. Ганц хүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг роль нь хар цагаанаараа олон
л бий. Гитлер ах яалаа даа. Ганцаараа тэр олон түмний оюун санаанд
нөлөөлж, дэлхийн дайныг эхлүүлж чадсан. Сталин гэдэг гүрж өвгөн яалаа. Орос
гэдэг их гүрнийг яаж баллав. Оросоор ч дуусахгүй Монголчууд биднийг ч баллаж
тавьсан шүү дээ. Гэх мэтээр дэлхийн лидерүүд ганцаараа бужигнуулж явсан байдаг.
Тийм учраас ганц хүн гэж битгий бас. Хүний олон нь хүнээ барьдаггүй юм. Надтай адил
зориглоод орж байгаа олон хүн байгаасай. Өөрийгөө битгий бас. Бид нэгдээд орж
чадвал том хүч. Бид нар чадна. Тэгж ярьвал өнөөдөр Монголчуудын 70, 80 хувь нь
тэр бүү хэл 90 хувь нь ч нам бус шүү, найз нар аа. Намын батлах өвөртөлсөн,
намын халхавчин доор орсон бор хоногоо өнгөрөөдөг зальтай этгээдүүд хэд билээ.
Нам бус Монгол улсын иргэн гээд иргэнийхээ үзэл бодлоор явдаг хичнээн хүн
байгаа билээ. Тэгэхээр бидэнд бас их хүч байгаа биз. Өнөөдөр нам бүхнийг
шийддэг биш ш дээ. Нам бус хүмүүст өөрийн гэсэн төлөөлөл орох хэрэгтэй байгаа
биз. Яагаад болохгүй гэж?
-Ганцаараа орчихоод орилоод байдаг сонсдоггүй. Яваандаа
Л.Гүндалай шиг болчих вий дээ.
-Би бол Алтай. Би
Гүндалай биш. Би чинь Би юм чинь яахаараа заавал Гүндалай шиг болох ёстой гэж. Хэрэв
орж гэмээ нь хашгичиж, үсчээд байх нь уу хар л даа. Болохгүй бол больчихъё.
Тэрэнд чинь нэг их сүйдтэй юм байхгүй.
-Тэгвэл өнөөх хариуцлага гээч зүйл нь хаана үлдэх вэ?
-Хариуцлагыг би өөрөө л
үүрнэ. Олон түмэн надад хариуцлага үүрүүлж л байгаа бол тэр хариуцлагыг би үүрч
гарах л ёстой. Хэрвээ явц дунд тэр хариуцлагыг биелүүлж чадахгүй бол би сайн
дураараа огцорчих л ёстой. Би бол суудлыг хэзээ ч өгөхөд бэлэн. Гагцхүү
хариуцлагыг би үүрч чадаж байна уу, олон түмэн надад хариуцлага үүрч чадаж
байна гэдэг үнэлгээ өгч байна уу, үгүй юу гэдэгт л байгаа юм.
-Дээр та олон намын батлахтай хүмүүсийг гомдоохоор зүйл
ярьчих шиг боллоо?
-Манайхан
гишүүнчлэлээрээ уралдаад байдаг юм. Болж өгвөл Монголын хүн амыг хоёр хуваагаад
авчихъя гэсэн бодолтой. Манайд зуун хүн орлоо, хоёр зуун хүн орлоо ч гэх шиг. Хүн
үзэл бодлоо нэг намд захируулна гэж хаашаа харсан юм байдаг юм бэ. Нам болж
тоглох дуртай, улс төрөөс өөр юу ч хийж чадахаа байчихсан улсууд бол тэр
тоглоомоороо л тоглоод сууж бай л даа. Бусад аль ч улсад тийм олон гишүүнчлэл
байдаггүй. Намын дэмжигчид гэж харин байдаг. Аль нам нь бидэнд хэрэгцээтэй зүйл
хийх гэж байна вэ гэдэг мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад саналаа өгдөг
болохоос батлах өвөртлөөд цуваа болоод жагсдаг юм гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр
битгий намд дөрлөгдөөч ээ л гэж хэлж байгаа юм. Намын олон гишүүдийн буруу бас
биш. Нам болж таны толгойг эргүүлсэн хүмүүст л буруу нь байгаа юм. Тэр хэн бэ
гэхээр миний хэлдгээр буг, чөтгөр болтлоо их хуралд суусан өвгөн партизанууд
байгаа байхгүй юу. Наад нэг хулхины нөхдүүдээсээ сал гэж л хэлэх гээд байна. Тэгэхгүй бол та нарын амьдрал өөрчлөгдөхгүй.
-Харин тэр нөхөд тэндээ суугаад л байх сонирхолтой байх
шиг байна шүү?
-Яагаад энэ хүмүүс улс төрд
үхэн хатан зүтгээд байдаг юм бэ. Яагаад гурав, дөрвөн зуун сая төгрөгийг юу ч
биш гээд хаяад байдаг юм бол. Хаанаас олсон мөнгө вэ тэр. Энэ цаана нь амттай
юм байгаа байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд энэ хүмүүс улс төрөөр бизнес хийдэг.
Их амраар мөнгө олж байна. Чи тэр аж ахуй байгуулах гэж зовж, хөөцөлдөх хэрэг
байхгүй. Суудал дээрээ сууж байгаад л лобби хийгээд, хэд гурван цаас авдаг. Тэр
нь аягүй амттай. Зовж мөнгө олсноос хэд дахин их мөнгө зүгээр сууж байхад нь
тэр хүнд орж ирээд байна, тийм үү. Мөн сайхан аа даа. Би одоо тийм юм амтлах
гээд байгаа байхгүй юу. Тэр яаж мөнгө олдогийг нь би хүмүүст хэлье л дээ. Хүн
харахад хоёр нам эсрэг тэсрэг байр суурьтай юм шиг үзээд байдаг атлаа цаанаа
халаас нь нэг байдаг байхгүй юу, найз нарынх. Хулгайч хулгайчийгаа барьж
өгдөггүй. Гоё байгаа биз дээ.
-Танд зөөлөн суудал, зүгээр олдог мөнгө хоёр таалагдаад
бас амаа хамхичих юм биш биз?
-Тэр нөхдүүд чинь хулгайныхаа
торон сүлжээг “уже” үүсгэчихсэн. Яаж хулгай хийдэг, яаж хувааж авдаг гээд. Энэ
том их сургуульд олон жил суралцчихлаа ш дээ. Би бол юу ч мэдэхгүй тэнэг хүүхэд
орно. Энэ хэд намайг тэр торон сүлжээ рүүгээ оруулна гэж бодож байна уу, мөнгөө
хуваана гэж бодож байна уу. Хэхэ. Ядахдаа мөнгөө хувааж байхад нь хараад зогсож
байя л даа. Хэн хэдийг туух нь вэ гээд. Бас нэг хүн айна аа даа. Мөнгө авч
байхад хажууд нь нэг нөхөр муухай хараад зогсоод байхаар. Ер нь хэвлэл
мэдээллийн хүн “тийшээ” орно гэдэг бол аймаар том боломж, зэвсэг байхгүй юу.
“Хүүш найз нар аа, болохгүй бол би чаддаг юмаараа л үзнэ шүү. Телевизүүд дуудаж
байгаад та нарын заваан юмыг чинь хэлнэ шүү” гээд. Намайг үздэг, телевизийг
үздэг сая сая үзэгч фэнүүд байна ш д. Босоод ирнэ. Би үнэнийг л хэлнэ. “Нэтэр
дээрээ эд нар чинь ингэх гээд байна шүү, найз нар аа” гээд хов зөөнө, би. Мөн
сайхан аа даа. Энэ давуу талаа би нийтийн төлөө, нийгмийн төлөө ашиглах ёстой.
-Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү, парламентийн
засаглалыг дэмждэг үү?
-Манайх шиг оронд хэн ч
гарч мэднэ. Нэг золиг шиг нөхөр гараад ирвэл яана. Алуулж дуусна биз.
Ерөнхийлөгчийн засаглал ямар ч хэрэггүй. Манайх шиг ийм тогтворгүй
нөхцөлд бол муу ч, сайн ч парламентаараа явсан нь хамаагүй дээр.
-Таныг УИХ-д нэр дэвшчихвэл "Үүргэвчтэй аялал" нэвтрүүлэг
зогсох нь ээ?
-Уг нь тэр нэвтрүүлгийг
хийнэ гэдэг хэцүү болоод жаргалтай сайхан ажил л даа. Гэхдээ энэ УИХ-ын гишүүн
гэдэг чинь бас хүн юм байгаа биз дээ. Хөдөлмөрийн хуулинд захирагдаж ажилладаг.
Надад эрхбиш хэд хоногийн амралт олдох байгаа гэж боддог юм. УИХ-ын гишүүн
үүргэвч үүрч явж болохгүй гэдэг хуулийн заалт байхгүй учраас амралтаараа
үүргэвчээ үүрээд явж болох байх.
-Ярилцлагынхаа сэдвийг жаахан хазайлгая. Нэвтрүүлгээ
хийгээд аялаад явж байхад хамгийн хэцүү
орон ямар улс байв?
-Бэрхшээлтэй гэвэл янз
бүрийн л бэрхшээл байна. Гэхдээ тэрийг бэрхшээл гэж тооцоод ч хэрэггүй. Ажлаа
хийгээд явж байхад айх аюулгүй орчин гэж нэг зүйл хэрэгтэй байдаг. Алуулахаар,
барьцаалагдахаар, яаж ч мэдэх орноор зөндөө л явлаа. Ялангуяа латин америк,
африкийн орнууд. Сурвалжлага хийгээд тайван явах ямар ч баталгаа байхгүй.
Тийшээ дахиж явах ч үгүй, явмааргүй байна.
-Амь дүйсэн үйл явдал тохиосон уу?
-Тохиохоос наахнуур
бурхны авралаар гараад ирсэн. Мексик, Гватимал, Чили гээд хэцүү орнууд байна.
Гөвүүлнэ шүү дээ, ер нь. Гөвүүлээд зогсож байвал их юм. Ална л гэдэг улс шүү
дээ. Тийм орчинд сурвалжлага нэвтрүүлэг хийнэ гэдэг тамтай ажил.
-Бид ч эх орноо л хамгийн сайхан орон гэх юм байна шүү
дээ?
-За даа. Яаж ч бодсон
төрсөн эх орон гэдэг хүнд өөр л дөө. Гэхдээ дэлхий бол сайхан шүү дээ.
Манайхаас сайхан орон үй түм байна. Тийм учраас ганцхан манай эх орон сайхан юм
гэж хэлж болохгүй. Дэлхий сайхан шүү дээ. Ямар гоё гээч. Үз ээ, найз нар аа.
-Ларри Кингтэй хүртэл жишин ярьдаг байсан хамгийн
сонирхолтой гэх “1:1” нэвтрүүлэг яагаад зогсчихов?
-Би найман зуу гаруй
хүнтэй ярилцлага хийжээ. Монголын сод болсон, салбар чиглэл бүрийн хүмүүстэй л
ярилцлага хийлээ. Тэгэхээр энэ ухаантай, мэргэн гээд байгаа хүмүүсээс би мөн их
юм паразитлэж авчээ дээ. Үнэгүйгээр. Хүн бүхэнд ийм хувь заяа олдохгүй шүү.
Гэхдээ өнөөдөр ярьж боллоо, найз нар аа. Зөндөө сонслоо, яриуллаа. Бахь байдаг
л өнөө хэдэн хүмүүс дундаа л эргээд байдаг. Одоо ярихаа жаахан азнаад, үйлдэл
хийх, ажил хэрэг болгох юм руугаа л оръё. Би одоо тэгээд “ярина аа, болоогүй.
Хоёр мянган хүнтэй ярина” гээд суугаад байвал утгагүй л дээ.
-Танай телевизийг Ардчилсан намын телевиз гэж ярьдаг
байсан.
-Олон нэр хоч өгч
байлаа. Багабандийн телевиз, намын телевиз, сүүлдээ ардчиллын телевиз боллоо ч
гэх шиг. Тийм юм байдаггүй л байхгүй юу даа. Ямар ч хэвлэл мэдээллийн
байгууллага төрийн эрхэнд байгаа хүмүүст л гол анхаарлаа хандуулдаг биз дээ.
Түүнийг болж өгвөл шүүмжлэнэ. Шүүмжлэл гэдэг муу юм биш шүү дээ. Ажил нь өөдрөг
байгаасай, битгий алдаа гаргаасай л гэж шүүмжилж байгаа болохоос бид Монголын
дайсан биш. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө төрийн
хяналтын том механизм байдаг. Нэг хэсэг МАХН цөөнх болчихсон үед Ардчилсан
намыг шүүмжилнэ. Тэгэхээр “өө энэ Алтайг хар даа. худалдагдчихаж” гэж хэлж
болохгүй л байхгүй юу. Надад энэ намуудаас гуйх юм алга. Би мөнгө гуйхгүй,
албан тушаал гуйхгүй. Би эд нарт нялцаганаж биеэ үнэлэх ямар хэрэг байна аа.
-Та их хатуу захирал байх?
-Аймаар муухай ааштай.
Эд нар намайг мангас гэдэг юм ш дээ. Хүн загнана, хараана, ерөөнө. Гэхдээ би
энэ нөхдүүдэд ямар ч төлбөргүйгээр оюуны хөрөнгө оруулалт хийж байна гэж
боддог. Хүнийг зүгээр байхад би харааж загнахгүй ш дээ. “Энэ гайгүй шиг
сэтгүүлч болчихоосой, мэргэжлийн хүн болчихоосой” гэж л эд нарын төлөө уурлаж
өөрийгөө алж байна. Эцсийн эцэст би л хохирно, эд нар хохирохгүй. Ер
нь Монгол хүнтэй жаахан чанга гараар үзэхгүй бол бүтэхгүй “народ” шүү дээ.
-Бас их нээлттэй хүн шиг санагддаг?
-Миний байж байгаа
байдал л энэ. Надад толгойдоо хадгалаад, нэг амьтанд муу санаад л “ална даа
чамайг, хэзээ нэгэн цагт” гээд байдаг юм ерөөсөө байхгүй. Энэ муу тархийг чинь
элдэв янзын хогноос салгаж, цэвэрлэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдүүл чинь
дохиолол өгөөд амар заяа үзүүлэхгүй ш д. “Чамайг тэр тэгсэн дээ, чи ална гэсэн
яасан” гээд л.
-Удирдах ажилтнууд сүүлийн үед боловсон хүчний тал дээр
ам муутай байдаг болж?
-Хуучин цагт авах юм их
бий. Бидний үеийн хүмүүжил, улсын байгууллагат ажиллаж байсан цаг, дэглэм,
хариуцлага гэдэг бол ёстой мундаг байсан. Өглөө таван минут хоцроход л
байгууллагын самбар дээр гардаг байлаа. Дарга нар нь үүдэндээ ирц бүртгээд
зогсож байдаг. Тэгэхэд өнөөдөр таван минут байтугай таван цаг болсон ч ирэхгүй
дээ, аягүй бол. Өнөөдрийн залуусыг хар даа. Ядахдаа л өдөр тутмынхаа хэдэн
сонингуудыг л уншихгүй байна ш дээ. Ийм улсуудтай юу ярих юм бэ. Үнэхээр манай
залуусын бөндгөр дотор хоосон орон зай их байна аа. Юу бодоод байдаг юм.
“Машинтай, байртай болъё, гоё хувцас авъя”. Яахав залуу хүний боддог л бодол. Гэхдээ дэндүү их юмыг амархан, богино хугацаанд олчих гээд байдаг. Энийг
чинь найз нар аа, үе шаттайгаар бага сагаар цуглуулж хүн амьдралыг бий болгодог
болохоос нэг дор бүх зүйл рүү шунаад бий болгочихно гэвэл тэрэн шиг худлаа юм
байхгүй. Зов. Сайн ажиллаад, сайн цалин ав. Өөрийгөө боловсруул. Өнөөгийн
залуучууд муу, най байхгүй. Гэхдээ бүгд биш байх л даа. Сайн улс байдаг л байх.
Гэхдээ массыг бол би ноль л гэж хэлнэ.
-Ирээдүйд хэр итгэлтэй байна?
-Монгол улсын хөгжлийн
ирээдүйг олж харж чадахгүй л байгаа. Монгол улсыг юугаар хөгжиж байна гэх гэж?
Энэ хэдэн баригдаж байгаа барилгаар уу. Барилга босч байна аа, сайхан байна. Барилгаар
нь улс орны хөгжлийг дүгнэдэг юм уу. Тийм зүйл байхгүй. Монгол улсын өнөөдрийн
хөгжилд үйлдвэрлэл хэрэгтэй байна аа. Үйлдвэрлэлтэй болно гэдэг
чинь ажилтай, цалинтай болно. Тэгэхээр зорилготой болно. Зорилготой хүн архи
уухаа багасгана. Маргааш ажилтай юм чинь яах юм бэ. Би сайн ажиллаад
байшингийнхаа зээлийг өгнө, машинтай болно. Тэгэхээр мөнгө хийдэг машинтай
болъё оо, найз нар аа. Өнөөдөр бидэнд тийм машин алга. Газрын баялгаа л
хүрздээд байдаг. Гэтэл энэ чинь дуусна ш дээ. Энэ улс орны хөгжил биш. Хамгийн
ядарсан гунигтай орнууд л арга ядахдаа үүцээ задалдаг биз дээ. Америкийг хар л
даа. Хичнээн их байгалийн баялагтай мангар том орон. Өнөө хүртэл үүцээ
задлахгүй л хүний бензин идээд байна. Тийм мундаг юм бол өөрийнхийгөө идэх нь яасан
юм. “Хэрэггүй ээ, эхлээд чадалтай байгаа дээрээ бусдынхыг идэж дуусгаад, дараа
нь өөрснийхөө юм руу оръё” гэж ухаан зарж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Манай
интернэт хэрэглэгчдэд хандаад?
-Би бол гадаадаар
бишгүйдээ л их тэнэсэн дээ. Энд тэнд уулзаж учирсан, хоол ундаараа дайлж байсан,
гэртээ үнэгүй хонуулж байсан, сайхан найз нар байгаа. Та нар бол
үнэхээр бахархахаар улсууд шүү. Би та нарыг хорлох гэж байгаа юм шиг тэр сайхан
газраасаа хүрээд ир гэж хэлж чадахгүй нь. Монголд амьдрал гунигтай, барзгар
байна. Чадалгүй үлдсэн мань мэт шиг хүмүүс одоо үзэж тарж л байхаас. Болж өгвөл
ирээрэй, хүчин мөхөсдөж байна шүү л гэж хэлмээр байна.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/