Америкийн жүжигчин Сидни Суини спортын нэгэн платформын сурталчилгаанд нүцгэн зураг авхуулсан нь эмэгтэй тамирчдын шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр спортын бооцооны платформ Novig-ийн сурталчилгаанд сагсан бөмбөг, теннис, бейсбол, хоккейн хэрэгслээр биеийнхээ хэсгийг халхалсан байдлаар оролцжээ. Харин уг сурталчилгаа нь эмэгтэйчүүдийн спортыг бэлгийн өнгө аястайгаар дүрсэлж, эмэгтэй тамирчдын хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн зарим тамирчин үзсэн байна.

Австралийн дөрвөн удаагийн олимпын аварга, усанд сэлэлтийн тамирчин Ариарне Титмус Сидни Суинигийн сурталчилгааг шүүмжилж, эмэгтэй тамирчид олон жилийн турш хөдөлмөрлөж, бэлтгэл хийж, амжилт гаргаж ирсэн байхад тэдний биеийг зөвхөн бэлгийн объект мэтээр харуулах нь буруу гэж үзжээ.

Мөн Британийн спринтер Эми Хант олон нийтийн сүлжээндээ өөрийн тэмцээний зургийг нийтэлж, “Эмэгтэй тамирчин гэдэг ийм харагддаг” хэмээн бичсэн байна. Тэрбээр эмэгтэй тамирчдын бие нь олон жилийн бэлтгэл, булчин, хөлс, хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцолжээ.
Эмэгтэй хүний нүцгэн зураг авахуулсан эсэхээс илүүтэйгээр эмэгтэй хүний биеийг ямар зорилгоор, ямар агуулгад дүрсэлж байгаа тухай асуудал болж өргөжөөд байна
Гимнастикч Грейси Крамер болон дугуйн спортын олимпын аварга Софи Капевелл зэрэг тамирчид ч мөн Сидни Суинигийн сурталчилгааг шүүмжилсэн байна. Зарим нь өөрсдийн бэлтгэл, тэмцээний үеийн зургийг нийтэлж, эмэгтэй тамирчдын бодит төрхийг харуулахыг уриалжээ.
Харин Сидни Суини уг шүүмжлэлд шууд тайлбар хийгээгүй бөгөөд ESPN-ийн “Body Issue” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж байсан Серена Уильямс, Ронда Раузи, Меган Рапино зэрэг эмэгтэй тамирчдын зургийг инстаграм хуудсандаа хуваалцсан байна.
Ийнхүү маргаан нь эмэгтэй хүний нүцгэн зураг авахуулсан эсэхээс илүүтэйгээр эмэгтэй хүний биеийг ямар зорилгоор, ямар агуулгад дүрсэлж байгаа тухай асуудал болж өргөжөөд байна.
Эх сурвалж: Reuters
Та үүнийг юу гэж бодож байгаа талаар өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.