Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Монгол, Японы хамтын ажиллагааны асуудлаар хэд хэдэн чиглэлд хэлэлцээ хийж байна.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд "Сүүлийн 35 жил манай улс Японы талаас маш их хөнгөлөлттэй зээл, тусламж авсан. Өнөөдөр нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нисэх онгоцны буудлын өргөтгөлд зарцуулах нэг тэрбум ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалд асар том дэмжлэг бий болно. Энэ удаагийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл” бол манай улсад өгөх нэн хөнгөлөлттэй зээлийн сүүлчийн гэрээ юм." гэв.
Мөн айлчлалын хүрээнд ногоон устөрөгч, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, ногоон санхүүжилтийн эх үүсвэрээр Монголд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар ярилцжээ.
Түүнчлэн Монголын талаас эрчим хүчний салбарт нефтийн агуулах, цогцолбор барих хүсэлт тавьсан байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гурав дахь шатны нэн хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан хувийн хэвшилд олгох асуудлыг мөн хэлэлцжээ.
Шадар сайд Т.Доржхандын мэдээлснээр, өмнөх шатны төслийн хүрээнд 75 сая ам.долларын санхүүжилтээр 20 мянган ажлын байр бий болгосон бөгөөд дээрх төслүүдийг үргэлжлүүлснээр 50 мянган ажлын байр бий болгох боломжтой гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар