gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засаг энэ онд 5.7 хувь, ирэх онд зургаан хувиар өсөх төлөвтэй байна

Г.Саруулсанаа
Эдийн засаг
4 цаг 18 минутын өмнө
Twitter logo

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас танилцуулсан Азийн хөгжлийн төлөв тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.0 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү тооцоолол нь АХБ-ны өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан төсөөллөөс өөрчлөгдөөгүй байна. Харин инфляц өмнө нь төсөөлж байснаас ихээхэн өндөр байхаар байна.

“Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа хэдий ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг дурдаад, “Уул уурхайн орлогыг урт хугацаанд үр өгөөж өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд тохиож болзошгүй цочролыг давж гарах чадварыг бэхжүүлэх нь өнөөгийн тулгамдсан сорилт болж байна” хэмээн онцлон тэмдэглэв. 

Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.0 хувиар өсөх төлөвтэй байна

Уул уурхайн салбар эрчимтэй өсөж, хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих бол боловсруулах үйлдвэрлэл, худалдааны салбарын идэвхжил сул хэвээр байна. 2027 онд уул уурхайн салбар үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн шинэчлэлүүд хэрэгжиж эхэлснээр өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа төдийгүй татварын хөнгөлөлт, тэтгэврийн шинэчлэл нь өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхээр байна.

АХБ нь 2026 оны инфляцын төсөөллийг 7 дугаар сард тооцсон 7.8-10.7 хувь, 2027 оны төсөөллийг 6.8-8.3 хувь болгон тус тус нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэн тооцсон төсөөлөлд махны үнийн өсөлт, мөн түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлөв. Оросын Холбооны Улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд доголдол үүссэний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой үнийн дарамт нэмэгдэж буй нь бүс нутгийн түлшний нийлүүлэлтийг хумьж, зардлыг нэмэгдүүлж байна.

Түлшний хомсдол удаан үргэлжлэх нь эдийн засгийн үйл ажиллагааг доголдуулж, үнийг улам өсгөж болзошгүй тул дээрх төсөөлөлд нөлөөлөх хамгийн ойрын эрсдэл болж байна.

Түлшний хомсдол удаан үргэлжлэх нь эдийн засгийн үйл ажиллагааг доголдуулж, үнийг улам өсгөж болзошгүй тул дээрх төсөөлөлд нөлөөлөх хамгийн ойрын эрсдэл болж байна. Төсвийн тэлэх бодлого бүхий 2027 оны төсвийн төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой хэдий ч инфляцын дарамтыг мөн нэмэгдүүлж болзошгүй. Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь эдийн засгийг түүхий эдийн үнийн савлагаа болон гадаад эрэлтийн өөрчлөлтөд эмзэг болгож байна. 

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж,  чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга  хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг.

Эх сурвалж: АХБ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан