gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөдөө аж ахуйн ₮5.9 их наядын зээл, дэмжлэгийг хэлэлцэх сонсголд УИХ-ын гишүүд ирсэнгүй

Б.Мөнхчимэг
Улс төр
6 цаг 31 минутын өмнө
Twitter logo

Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал болон зээлийн хүүгийн татаасын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжлэх ёстой байсан ч УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшиллоо.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 29 гишүүнтэйгээс 12 гишүүн буюу 41.4 хувь нь хүрэлцэн ирж, 17 гишүүн ирсэнгүй. Сонсголд оролцохоор ирсэн хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон бусад оролцогчид УИХ-ын гишүүдийг ирж, ирцээ бүрдүүлэхийг хоёр цаг гаруй хүлээлээ. Улмаар Байнгын хорооны дарга М.Мандхай сонсголыг хойшлуулж байгааг мэдэгдэв.

Уг сонсголыг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2008 оноос хойших хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэхээр өчигдөр /2026.09.28/эхлүүлсэн юм.

Өчигдрийн сонсголын үеэр 2008-2025 онд төрөөс хөдөө аж ахуйн салбарт 538 тэрбум төгрөгийн урамшуулал, 1.1 их наяд төгрөгийн дэмжлэгүзүүлсэн талаар мэдээлсэн. Мөн 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжид олгосноос 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн хөрөнгөөс хөнгөлөлт хэлбэрээр гарсан байна.

Гэвч төрөөс олон жил дэмжлэг үзүүлсэн энэ хугацаанд 2010 онд 346 мянга байсан салбарын ажиллагчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн үзүүлэлтийг танилцуулсан юм.

Харин өнөөдрийн сонсголыг хойшлуулсантай холбоотойгоор М.Мандхай тус сонсголыг зохион байгуулахын өмнө 157 хоногийн хугацаанд есөн гишүүнтэй ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид ажилласан бөгөөд төрөөс санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, санхүүжилтийн үр дүн болон зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг хэлэлцэхээр бэлтгэсэн гэж мэдээлэв.

Тэрбээр сонсголыг эхнээс нь хойшлуулах, болиулах санал зарим гишүүнээс гарч байсан. Өнөөдөр ирцийг зориудаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүнд байна гэж хардаж буйгаа илэрхийллээ.

Өнөөдрийн сонсголд А.Ундраа, У.Отгонбаяр, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Одонтуяа, О.Амгаланбаатар, С.Замира, Ж.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, Р.Сэддорж нар оролцжээ.

Харин Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Б.Батцэцэг, П.Батчимэг, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, Н.Наранбаатар, Ц.Туваан, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирээгүй байна.

Ирээгүй гишүүдийн зарим нь эмнэлгийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй, гадаад болон орон нутгийн томилолттой гэв. Тухайлбал, Д.Батбаяр эмнэлгийн чөлөөтэй, Б.Батцэцэг гадаад томилолттой, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар нар орон нутгийн томилолттой, Б.Уянга чөлөөтэй байгаа аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан