gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 23
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Fire" хамтлагын дуучин Д.Даваадалай: Аав намайг бөх болгоно гэдэг байсан

Соёл урлаг
2008-01-03
0
Twitter logo

-Бага нас чинь хаана өнгөрөв. Дуучин болох багийн чинь мөрөөдөл байв уу?

-Миний бага нас Дарханы деревин буюу тосгонд Хараа голын эрэг дээр өнгөрсөн. Багаасаа урлагийн хүн, тэр дундаа дуучин болно гэж мөрөөдөг байсан. Аав болохоор бөх болгоно гэдэг байсан. Би өндөр туранхай биетэй хүүхэд байлаа. Нэг их барилдаж чадахгүй. Тэгээд ч бөх болно гэдэг сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байв. Урлагийн хүн болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд аравдугаар ангиа төгсөөд Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид шалгалт өгсөн. Гэтэл шалгалтын комиссынхон хоолойны чинь өнгө тогтоогүй байна ирэх жилийн шалгалтад ирж ороорой гэдэг байгаа. Би ч бараг л уйлах шахсан. Яаж жил ийг хүлээхэв гэж бодоод эстрад хөгжмийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Багадаа банзан гитар тоглож дуулдаг байсан болохоор гитарын ангийг сонгосон.

-Аав чинь яагаад бөх болгоно гэдэг байсан юм бол. Аав чинь барилддаг бөх хүн байв уу?
-Аав маань бөх сонирхогч, бөхийн улаан фен байсан. Манай аавын дүү самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин, гавьяат тамирчин З.Дэлгэрдалай ах л даа. Тийм болоод л намайг, дүү шигээ бөх болгоно гэдэг байсан юм. Би харин бөхийн секцэнд явалгүй, Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх таэквондогийн дугуйланд зөрсөөр байгаад орсон боловч аравч хонолгүй гарсан.

- Яагаад Таэквондоогоос тийм хурдан гарав. Хүнд байв уу, эсвэл сонирхолгүй байсан уу?
-Олон янзын шалтгаан байсан. Тосгоноос хоёр автобус дамжин явахад их хугацаа алдана. Гэрийн ажил, хичээл давтах цаг гарахгүй. Таэквондо их хатуу чанд дэг журамтай. Өдөр болгон бэлтгэл хийдэг 2-3 удаа бэлтгэлээс хоцорход л хасдаг юм билээ.

-Танай  удамд урлагийн хүмүүс байдаг уу. Урлаг руу татагдах шалтгаан юу байсан бэ?
-Аавын тал бөхийн удамтай бол. Ээжийн тал урлагийн удамтай. Ээжийн авга ах нь төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай л даа. Гэхдээ хүн заавал удам угсаагаа дагаж авьяасыг нь өвлөдөггүй байхаа. Манай өвөө Баянхонгор аймгийн алдартай уран дархчуудын нэг өндөр Бямбаа гэдэг хүн байсан. Өвөөгийн тэр авьяас чадварыг өвлөж чадсан хүн манай удамд одоохондоо байхгүй л байна.

-СУИС-д гитарын анги байдаг гэж ёстой дуулаагүй юм байна. Танай ангийг тэгээд хэдэн оюутан төгссөн бэ?
-Харин тийм, хүмүүс СУИС-д гитарын анги гэж байдаг юм уу гээд их гайхаад байдаг. Би СУИС-ийн анхны гитарын ангийг ганцаараа төгссөн. Миний мэргэжлийн гитарын багш "Баян монгол" чуулгын гитарчин, гавьяат жүжигчин Ганбат. Манай сургуулийн бусад ангийн оюутнууд намайг хараад гитарын ангийнхан ангиараа явж байна. Танай анги монтажаа хэзээ хийлгэх гэж байгаа вэ гээд шоолдог байж билээ.

-Яагаад ганцхан оюутантай анги байсан юм бол оо?
-Өөр оюутан элсээгүй л юм билээ. Би зөвхөн мэргэжлийн хичээл дээр ганцаараа ордог. Лекц болон бусад хичээл дээр хөгжмийн ангийнхаа оюутнуудтай суудаг байсан.

-Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Бага байхдаа сүлд модоо чимээд аав, ээж гэр бүлийхэнтэйгээ хамтдаа он солигдох мөчийг сэтгэл доглон хүлээдэг байсан тэр дурсамжууд гоё санагддаг. Мөн он гарахаас өмнө Хараа голын эрэг дээр том цасан өвгөн хийж, голын мөсөн дээр оройжин гулгадаг. Сургуулийн өвгөн ааваас бэлэг авна. Яагаад ч юм, шинэ жилиин хамгийн сайхан байдаг байлаг Өвлийн улирлын хамгийн гоё сайхныг мэдрүүлдэг баяр бол яах аргагүй шинэ жилийн баяр л даа. Сүүлийн жилүүдэд  гэртээ шин оныг тэмдэглээгүй юм байна. Энд тэндэхийн шинэ жилд уригдан тоглолт хийж бусдыг баярлуулаад гэр орноо бараг л мартчихдаг болж дээ.

-Энэ оны шинэ жилийн баяраар олон газар уригдаж тоглолт хийв үү?
-Зав чөлөөгүй олон газрын шинэ жилийн баярт уригдан тоглолт хийсэн. Арванхоёр сар гараад л байгууллагуудын шинэ жилд тасралтгүй уригдан очиж тоглосон.

-Шинэ оны өмнө танай хамтлагийг хөдөө орон нутгаар явж аялан тоглолт хийсэн байхаа. Хэдэн аймагт очиж тоглолт хийв дээ?
-Зарим нэг сонин хэвлэл дээр "Fire" хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийж эхэллээ гээд бичсэн байна лээ. Бид албан ёсны аялан тоглолтоо хийж эхлээгүй байна. Сэлэнгэ аймгийн  байгууллагуудын  урилгаар шинэ жилийн баярт очиж тоглоод ирсэн түүнийг аялан тоглосон гэж бичсэн байсан.

-Танай хамтлагийн шинэ цомог хэзээ гарах вэ Удахгүй гарах гэж байна гэсээр нэлээд хугацаа өнгөрчихлөө?
-Бид дараагийнхаа цомгийг хийнэ гэж хэлсэн өдрөөс эхлэн "Fire" шинэ цомгоо гаргах гэж байна гээд ярих болсон. Тийм болохоор хүмүүст их удсан юм шиг санагдаж байгаа байх. Шинэ цомгоо энэ оны эхний улиралд багтааж гаргана даа. Мөн 4-6 дуундаа клип хийлгэхээр төлөвлөж эхний зураг авалтын ажил эхлээд явагдаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан