Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас 2003 онд орон нутагт 4 сувгийн телевизийн нэвтрүүлэг хүргэх төсөл хэрэгжүүлсэн билээ. Одоогоор эдгээр сувгийг МҮОНТ, Боловсрол суваг, UBS, MN-25, TV-5, TV-9 телевизүүд ашиглаж, нэвтрүүлгээ хөдөөд хүргэж байна.
Бусад телевизүүд орон нутагт сансрын сувгаар нэвтрүүлгээ цацах хүсэлтийг Засгийн газарт удаа дараа тавьж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар судалгаа хийсний үндсэн дээр өнөөгийн ашиглаж байгаа системийг хэвээр үлдээн, шинээр сансрын хиймэл дагуулын суваг түрээслэх замаар орон даяар телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ зорилгоор хиймэл дагуулын “Кэй юү” зурвасын технологи ашиглах арга хэмжээ авч, хиймэл дагуулын газрын болон дамжуулах станцыг өөрийн хөрөнгөөр байгуулан, үйл ажиллагааг тогтвортой ханган ажиллах компанитай зохих журмын дагуу гэрээ байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгав.
Түүнчлэн телевизийн 10 сувгийг орон даяар цацахад хиймэл дагуулын түрээсийн төлбөрт шаардагдах 1.2 сая ам.долларын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайдад үүрэг болгов.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2008.03.19-ний өдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэв.