25 ам. долларын үнэтэй цусны шинжилгээ өөр ямар ч шинжилгээнээс нэг л зүйлээрээ ялгаатай. Таны биед орж байсан, одоо байгаа бүх вирусын мэдээллийг харуулах бөгөөд 1000 гаруй төрлийн вирусыг нэг шинжилгээгээр тогтоож чадна.
Science сэтгүүлд бичсэн нийтлэлийнхээ тухай Харвардын Анагаахын сургуулийн Стивен Эледж “VirScan гэх шинжилгээний тусламжтай бид өнгөрсөн рүү өнгийж чадна. Өвчтний ганцхан дусал цуснаас бид олон жилийн өмнө тусаж байсан өвчнийх нь нянгийн тухай мэдээллийг мэдэх юм” гэжээ.
Энгийн цусны шинжилгээгээр цусанд байгаа эсрэгтөрөгч буюу антигенийг тодорхойлж, хариу гаргадаг бол VirScan нь цусан дахь эсрэг биетүүдийг ялгаж салган, хариугаа гаргадаг аж. Үүний ачаар шинэ болон хуучин бүх л нянг илрүүлэх юм.
Эсрэг биет гэдэг нь хүний дархлааны систем гаднаас орж ирсэн нянгийн эсрэг үйлчилж, урт хугацааны турш бүрэлдэн бий болдог зүйл аж. Судалгааны багийнхан 600 хүнд цусны шинжилгээ хийхэд дөнгөж 30 хувь нь салхин цэцэг тусаж байсан түүхтэй байсан гэнэ.
Магадгүй энэ тоо бага сонсогдож болох ч Харвардын анагаахын сургуулийн төгсөх ангийн оюутан Томас Кула “Шинжилгээний хариунд эргэлзэх зүйл огтхон ч байхгүй. Учир нь хүмүүс энэ өвчнөөс сэргийлэх тарилга хийлгэх нь ихэссэн. Тиймээс л цусны шинжилгээний хариуд ердөө 200 орчим хүн салхин цэцэг тусаж байсныг тогтоосон” гэжээ.