Буцах

Гэрлэх ёслолын ордон ашигтай ажилласан байтал...

Эдийн засгийн хямралтай үеийг даван туулахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг олон нийтэд дуудлага худалдаагаар зарахаар хэлэлцэж буй. Энэ жагсаалтад “Гэрлэх ёслолын ордон” орсон нь иргэд болон зарим байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсан.

Тодруулбал, Монголын залуучуудын холбоо, НИТХ дахь Монгол ардын намын бүлэг эсэргүүцэж байгаагаа мэдээлсэн.

Нэр бүхий газруудыг хувьчилсан ч тэдгээрийг өмчлөгчид зориулалтынх нь дагуу ашиглах ёстой гэсэн бэлгэ тэмдгийн амлалт өгдөг.

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байгаа байгууллагуудад менежментийн хувьчлал хийсэн ч зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа жишээ циркээс авахуулаад цөөнгүй тул Гэрлэх ордны хувьчлалыг эсэргүүцэж байгаа юм.

Өнгөрсөн мягмар гарагт болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцсэн юм. Ингээд гуравдугаар сарын 23-нд хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Гэрлэх ёслолын ордныг дуудлага худалдаагаар зарах болсон нь ашиггүй ажилласантай нь холбоотой хэмээн тайлбарлаж буй. 2014 оны эхний зургаан сарын байдлаар Гэрлэх ёслолын ордон 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласныг хэлж байгаа юм.

Харин манай орны цаг уур, Монголчуудын уламжлалт зан үйлтэй холбоотойгоор жил бүрийн зун, намар хурим элбэгтэй, хавар өвөл цөөн байдаг. Гэсэн ч тус газар бүтэн жилийн турш үйл ажиллагаа нь хэвийн буюу харин ч ашигтай ажилладаг гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл Гэрлэх ёслолын ордон

  • 2013 онд 249,
  • 2014 онд 406 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Ашиггүй ажиллаж байна хэмээн хувьчлахыг завдсан тус ордны өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан танилцуулж байна.

Инфографикийг О.СүхбатИнфографикийг О.Сүхбат

2014 онд 1500 хурим зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч давуулан биелүүлжээ.

Сүүлийн 10 жилд нийт 13021 хос гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлснээс хамгийн ачаалалтай жил нь 2011 оны туулай жил байсан аж. Энэ онд 1989 хос үйлчлүүлсэн байна.

Тус ордны ажилчид хувьчлахын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд “Арай хувьчлахгүй байх” гэсэн итгэл тээж байгаагаа хэлж байв.

Түүх сөхвөл Гэрлэх ёслолын ордныг Улс тунхагласны 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал асны гэргий Филатова залуу гэр бүл, хойч үеийн төлөө санаачлага гарган, ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан байдаг.

1976 оны зургадугаар сарын 14-ний өдөр үүдээ нээснээс хойш энд 40 гаруй мянган хосыг бүртгэж, хоёр сая гаруй иргэнд үйлчилжээ.