gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв замаар микро автобус “тансагласаар” байна

Нийгэм
2013-04-17
0
Twitter logo

“Том оврын автобус алдагдалтай ажиллаж байна” гэдэг албаны хүмүүсийн үг худлаа аж.

Тэдэнд шатахуун, тоног төхөөрөмж гээд тооцоо судалгаа байдаг байж болно. Гэхдээ тэр болгон иргэдэд төдийлөн хамаагүй. Эцсийн байдлаар иргэд эл салбарын үйлчилгээг л хардаг. Тиймээс алдагдалтай байх боломж бидэнд хэзээ ч харагдахгүй байна, нийтийн тээврийнхээн.

Учир нь өглөө, оройдоо том оврын автобус хүнээ барахгүй бялуурч, бүр хаалгаа хаах боломжгүй хахаж, цацаж байна. Хүн багатай гэдэг Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудал бүр дээр багталгүй гээгдэгсэд хэдэн арваараа байхад хүн амын нягтаршил ихтэй гэр хорооллын иргэд автобусанд багтана гэдэг төсөөлөхөд бэрх санагдана.

Гэтэл автобус компаниуд алдагдал хүлээж байгаа шалтгаанаа оюутан, хөгшид хэтэрхий их хэмээх нь сэтгэлд сэвтэй. Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг нь үнэн. Гэхдээ ажилчин ангийнхан оюутнуудаас хэдэн мянгаар илүү гэдгийг иргэд гадарлахтайгаа шүү. Түүнчлэн нэг үеэ бодоход тасалбар авалгүй зорчдог иргэд эрс багассан төдийгүй Монголчууд 400 төгрөгийг төлөх хэмжээний амьдралтай болсон. Гэтэл өнөөх ардчиллаас хойшхи автобус үйлчилгээ үнэн төрхөө солиогүй л байна.

Магадгүй өглөө оройдоо ачаалалтай, өдөржингөө хоосон холхидог гэж өөрсдийгөө зөвтгөж болох юм. Тэгвэл ачаалалтай үеэр бүх автобусаа гаргаад, жолооч тасалбар түгээгч, автобус гурваа өдрийн цагаар ээлжинд оруулах боломж бидэнд бий. Гэхдээ шуналтай дарга нар орлогын төлөвлөгөө өгчихөөд түүн дээрээ таналт хийж нааддаг учраас энэ арга бүтэхгүй байгаа хэрэг. Мөн нийтийн тээврийн салбарт батлагдсанаасаа хойш хэрэгжээгүй цагийн хуваарийн асуудал байна.

Хэдийгээр оройн цагаар олны хөл татардаг ч Улаанбаатар бол тав алхаад дуусчихдаг сум биш ээ, нийтийн тээврийнхээн. Улаанбаатар утаатай, зам муутай ч гэсэн хот. Тийм болохоор 22.00 цаг хүртэл ажил хийх хүн байдаг. Төрийн албан хаагчид л нар жаргаагүй байхад ажлаасаа бууж, гэртээ кино үзэх завтай суудаг байх.

Гэтэл үдшийн 21.00, 22.00 хүртэл ажил хийдэг хувийн хэвшлийнхэн хаа сайгүй байна. Тэгээд 22.00 цаг гэхэд автобус маань алга болчих юм. Харин тэр орон зайг нь адгийн муу гэгддэг микро нөхөж, та нарын алдагдалтай гээд байгаа орлогыг чинь олоод байна.

Гэхдээ арай дэндүүлж байгаа учраас ганцхан жишээ хэлээд өгье. Энхтайваны өргөн чөлөө дагуу чиглэл бүрийн микро үйлчилгээнд гарч байна. Тэгэхдээ буудлын тоо, зай харгалзахгүй 1000 төгрөг гэнэ. Нэгэнт автобус байхгүй учраас иргэд сууж л таараа гэсэн шиг шантааж гээчийг өнгөтөөр үзүүлж байна, цаана чинь. Гэтэл эл үйлдэлд хяналт шалгалт тавих эрх бүхий хүн алга. Олдох ч үгүй байх. Өдөржингөө сууж байгаад орой хариад хэвтчихдэг учраас тэр байх л даа.

Тиймээс Улаанбаатар хотыг аймгийн сум шигээ боддог эсвэл нийтийн тээврээр зорчдоггүй атлаа нийтийн тээврийг удирдаад байгаа тэр дарга нар үдшийн амьдралтай танилцаад үзээрэй. Орлого олох арга олдох ч юм билүү. Олдохгүй байгаа гэсэн тэр мөнгө чинь “үдшийн” буудлаар хөглөрч байдаг юм шүү.

Б.Ширнэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан