ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАР СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШҮҮХИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Шүүх байгуулах тухай хууль болон Шүүгчийн орон тоог батлах тухай УИХ-ын тогтоол гарч энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журамд шаардлагатай дүрэм, стандарт, журмыг боловсруулж, батлуулах, бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас мөн оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор багтааж зохион байгуулахаар заасан.
Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон. Мөн шүүхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр нэрлэдэг байсныг тухайлбал, Сэлэнгэ аймгийн шүүх, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх нэртэй байсныг өөрчилсөн.
Энэ нь шүүхийн хараат бус байх зарчимд илүү нийцэж байгаа юм. Учир нь засаг захиргааны нэгжээр нэрлэхэд тухайн аймгийн захиргааны байгууллага мэтээр ойлгогдох, төрөөс, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх ёстой шүүх эрх мэдлийн байгууллагын хувьд зохимжгүй байсан аж.
Тус аймгийн тухайд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх нь Сум дундын 20 дугаар шүүх гэсэн нэртэй болж, Сүхбаатар суманд байрлана. Хэрэг маргааныг шийдвэрлэх нутаг дэвсгэрийн хувьд Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумыг хариуцаж эрүү, иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх нь Сум дундын 21 дүгээр шүүх болж, Мандал суманд байрлаж одоо харьяалагдаж байгаа Мандал, Баянгол сум, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумыг харьяалж эрүү, иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүх Сум дундын 22 дугаар шүүх болж Сайхан суманд байрлаж Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Сайхан сумыг хамарч эрүү, иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх нэртэйгээр Дархан-Уул аймагт байрлаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүх болон Сум дундын 20, 21, 22 дугаар шүүхийн шийдсэн эрүү, иргэний хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэнэ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх Дархан-Уул аймагт байрлаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын Дээд шүүх эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимаар хяналтын журмаар эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэнэ.
Шинээр батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч Г.Давааренчинтэй ярилцлаа.
-Шинээр батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт юу вэ, ямар харилцаагаар зохицуулагдах юм бол?
-Шүүх олон нийтэд ил тод, нээлттэй байх, олон нийт нь шүүн таслах буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд шууд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах тогголцооны эрх зүйн үндсийг бий болгоход энэ хуулийн зорилт оршино. Түүнчлэн шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллах нөхцөл бололцоогоор хангах зэрэг түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улмаар хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
-Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгчийн нэг адил эрхтэй оролцохоор болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Иргэдийн телөөлөгч нь анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэхэд оролцоно. Зөвхөн анхан шатны шүүхээс эрүүгийн хүнд, онц хүнд хэрэг болон ээдрээ төвөгтэй буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэх хуулиудад тусгайлан нэрлэж заасан иргэний, захиргааны хэрэг маргаануудыг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд ч оролцоно. Мөн Иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнд багтаж аливаа хэрэг маргааныг таслах эрхтэйгээр оролцох болсон.
-Шинэ хуулиар зохицуулагдаж байгаа иргэдийн төлөөлөгчийн оролцоо өмнөхөөсөө их өөр болжээ?
-Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө тангараг өргөж мөн тухайн шүүх хуралдаанд шүүгч нартай нэг адил шийдвэр гаргах эрхтэй оролцож, зөвлөлдөх тасалгаанд санал гаргаж, хамтын зарчмаар хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Энэ байдлаараа өмнөх иргэдийн төлөөлөгчөөс эрс ялгагдана.
-Энэ хууль батлагдахаас өмнө шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хэрхэн оролцож байсан бэ?
-Хуучин хуулиар Шүүхийн тухай Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн эрүүгийн хэргийн шүүгдэгч гэм буруутай эсэх, иргэн, захиргааны хэрэгт саналаа бичгээр гаргах замаар оролцдог байсан.
Социализмын үед иргэдийн төлөөлөгч нь ардын төлөөлөгч нэртэй шүүн таслах ажиллагаанд таслах буюу шийдвэр гаргах эрхтэй оролцож байсан боловч тэдний ажиллах эрх зүйн үндсийг тусгайлан хуулиар зохицуулж байгаагүй, зөвхөн Эрүү, Иргэний байцаан шийтгэх хуулийн зарим зүйл хэсгүүдэд тодорхойлж байсан.
-Иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох вэ. Иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага ямар байх вэ?
-Иргэдийн төлөөлөгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, ял шийтгүүлж байгаагүй, тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй, тухайн хэргийн оролцогч биш, Монгол Улсын иргэн байна.
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болохгүй албан тушаалтнууд гэж байгаа. Үүнд, төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан хаагч нар хамаарагдана. Эдгээрээс бусад хүмүүс сонгогдох эрхтэй бөгөөд тэднийг үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний аюулгүй байдлыг шүүхийн Тамгын газар хангах бөгөөд сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгч нарын нэрсийг задруулахыг хуулиар хориглосон. Энэ нь иргэдийн төлөөлөгчдийн аюулгүй байдал, ямар нэг нөлөөнд орох эрсдлээс хамгаалж байгаа явдал юм.
-Иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ихээхэн хариуцлагатай оролцох юм байна гэж ойлгож байна. Иргэдийн төлөөлөгч нарт хуулиар хориглосон зүйл бий юу?
-Тодорхой эрх, үүрэг хүлээж шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно. Тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг орхих, ирэхгүй байх, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгчтэй уулзах, нотлох баримт цуглуулах, аливаа нууцтай холбоотой мэдээллийг задруулах, оролцсон шүүх хуралдаан болон тухайн хэргийн талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх, зөвлөлдөх тасалгаанд болсон санал, хэлэлцсэн асуудлын талаар нууцыг задруулах гэх мэт зүйлийг хориглосон, үүнийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан. Нэгэнт тангараг өргөж шүүх бүрэлдэхүүнд оролцож, хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдэж байгаа учраас иргэдийн төлөөлөгчийг хариуцлагатай байхыг шаардана.
-Сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд байнга оролцох уу. Эсвэл өөр зохицуулалт бий юу?
-Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт нь нэг жил хүчинтэй байх бөгөөд нэрсийн жагсаалтаас долоо хоног бүр 10-15 хүний нэрийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гаргана. Уг дэд жагсаалтад нэр нь орсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна. Өөрөөр хэлбэл, тухайн жил шүүх хуралдаанд нэг удаа л иргэдийн төлөөлөгчөөр оролцоно гэж ойлгож болно. Мөн тохиолдлын журмаар үлдэж ч мэднэ.
-Шинээр батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн үү. Шинээр томилогдрон иргэдийн шүүх хуралдаанд оролцоход ямар нэг хүндрэл гарч байна уу?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлт ороогүй байгаа тул иргэдийн төлөөлөгчийг шинэ хуулийн дагуу шүүх хуралдаанд оролцуулж эхлээгүй байна.
Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар багц хуулиудын хэрэгжилтийг ирэх арвангэндүгээр сарын 1-ний дотор хангах. Энэ хугацаанд холбогдох дүрэм, журам, стандартыг боловсруулж, батлуулах, бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Хэдийгээр хууль хэрэгжээгүй байгаа боловч манай шүүхийн сургалтын алба энэ оны гуравдугаар сард Сүхбаатар сумын найман баг бүрээс 15-20 хүн хамруулж энэ хуулийн талаар ойлголт өгөх, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаар сургалт зохион байгуулж тодорхой мэдлэг олгосон. Цаашид сургалтын албанаас иргэдийн төлөөлөгчдөд сургалт явуулах, гарын авлагаар хангах ажлуудыг хийнэ.
Ч.Отгонцэцэг