gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газрын сайд нарыг томилох хуралдааны ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Д.Багахүү
Улс төр
2017-10-18
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 46 минут
2017.10.18

Д.Лүндээжанцан:

Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг танилцууллаа.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж эхэлнэ.

  10 цаг 50 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би та нарыг арай өөрөөр ойлголцоод байна гэж бодсон юм. Гэтэл албан тушаалаар ойлголцсон юм уу. 32 болон 33-ын бүлгийнхэн чинь одоо дэд сайд болох юм уу яах юм. Сэтгүүлчдэд өрөө гаргаж өгмөөр байна. Эдийн засаг сайжирч байгаа юм бол хувьцааны хэмжээ нэмэгдэх байх. Төрийн өмчийн ямар компаниудыг хувьчлах вэ? Хэрэг эрхлэх газрын дарга байсан болохоор нь би андуурчихлаа. Ийм л зовлонтой байна та нар. Албан тушаалаасаа буухгүй болохоор. Та албан тушаалтай байсан хүн бас юу өөрчлөх гээд албан тушаалд очих гээд байна аа.

  10 цаг 55 минут
2017.10.18

О.Баасанхүү гишүүний асуултад Ө.Энхтүвшин: 

"Ойлголцож чадсан уу, гэж асууж байна. Тийм ээ, ойлголцож чадсан. Яагаад энэ албан тушаалд очих хэрэгтэй байсан юм бэ, гэсэн асуулт байнгын хорооны хуралдаан дээр ч гарсан. 

Улс орны байдал амаргүй, намын дотооддоо ойлголцох асуудал ч их байгаа учраас намайг энэ албанд зүтгэ гэж тулгасан юм. Миний өөрийн бодол байхаас гадна, хамт олныхоо шаардлагын дагуу ингээд явж байна.

Ажил ХИЙЕ, албан тушаалаа давхарлая гэхээс илүү хариуцлагаа давхарлая гэдэг үүднээс ингэж байна. Өрөөний хувьд би хариуцахгүй. Хариуцах өөр газрууд байгаа учраас тэд хариуцаад явах байх.

Нийтдээ улсын хэмжээнд хэмнэлт гаргах, илүү зардлыг танах ёстой гэсэн асуудалд би тантай санал нэг байна.

Ямар компаниудыг хувьчлах вэ гэж та асуусан. Монгол улсын Шадар сайдын хүрээнд Өмч хувьчлалын асуудлыг шууд хариуцах тухай байхгүй. Ямар нэгэн дарамт огт ирээгүй гэдгийг хэлье" гэлээ.

  10 цаг 58 минут
2017.10.18

Ерөнхий сайд энэхүү асуултад У.Хүрэлсүх:

"Үндсэн хууль зөрчигдсөн зүйл байхгүй. Засгийн газрын гишүүдийг томилохдоо би олон зүйл бодож, олон зүйл тооцсон. Дараагийн сонгууль болоход 2,5 жил үлдлээ, харин бидэнд цэгцэлж, үр дүнг нь үзэх ёстой олон асуудал байна.

Тиймээс асуудал шийдэж чаддаг, төрийн ажилд дадлагатай, туршлагатай, түүнчлэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлье гэж зорьсон юм.

Дан дээлний тухай асуудал зөвхөн Монгол улсад тавигдаж байгаа. Жишээлбэл Англи улс, Герман улс, Австрали, Канад, Шинэ Зеланд, Сингапур гээд бүх л улсад Засгийн газраа Парламентаасаа бүрдүүлж байна.

Хямралын үед парламентаас Засгийн газрыг бүрдүүлэх нь туйлын чухал гэж үзлээ" гэв.

  11 цаг 00 минут
2017.10.18

Ерөнхий сайдын хэлсэн үгний дараа О.Баасанхүү гишүүн:

"Хүн өөрөө өөрийгөө яаж хянах юм бэ?" гэж асуухад ЕС У.Хүрэлсүх:

15 гишүүнээ хянаж чадахгүй УИХ гэж юу байхав дээ, та ч өөрөө хянаж байна. Үүнээс нь гадна Ард түмэн хянаж байгаа. Хяналтгүй юм гэж огт байхгүй. Манай улс Ардчилсан тогтолцоотой.

Үүнийг хий хоосон улс төржүүлэх шаардлагагүй гэж үзэж байна" гэв.

  11 цаг 05 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Би шадар сайдад дэвшиж байгаа Ө.Энхтүвшин гишүүнийг дэмжиж байгаа. Хоёр талдаа хуваагдсан намын хурал бүр тас хуваагдсан нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл энэ хэмжээний тохиролцоо хийгээд Засгийн газар бүрдүүлэх байсан юм бол яах гэж ингэсэн юм бэ?

Хамгийн түрүүнд би Ерөнхий сайдад орж Засгийн газрыг тогтвортой байлгах асуудлаар орж саналаа хэлж байсан. Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлээд, амласан амлалтаа биелүүлэх асуудлууд бий.

Уул уурхай, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг, баялгийн тэгш хувиарлалтыг шийдэх байх гэж найдаж байна. Төр, Бизнес хоёрыг салгана гэж хэлсэн. Миний хувьд хоёр хуваагдсан намын бүлгийн хуралд орохгүй байгаа.

Намын бүлэг хэзээ ч бие биенийхээ хоолойд хутга тулгах хэмжээнд хүрч байгаагүй. 

  11 цаг 09 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Яагаад Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг яагаад огцруулсан бэ гэдгийг маш сайн бодож хийх хэрэгтэй. 30 шахам жил бугшсан, бизнес улстөр хуйвалддаг, хуйвалдааны зарчмаар улстөрчид завшиж, ард иргэд нь ядуу хэвээр байдаг энэ байдлыг өөрчлөх гэж, төрд томоохон цэвэрлэгээ хийх гэж энэ ажлыг хийсэн.

Таныг албан тушаалын төлөө Ерөнхий сайд болоогүй гэж итгэж байна. Татварын төлөгчдийн халааснаас гарсан их хэмжээний мөнгөний алдааг Ж.Эрдэнэбат нараар төлүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, 807 тэрбум төгрөгийн концессын гэрээ. Энийг нэн даруй цэгцлэх. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгөөр улстөржсөнийг зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, боловсон хүчний томилгоо. 7 төрлийн татвар, эргэж буцсан шийдвэрүүд, гадныхнаар эдийн засгаа удирдуулдаг явдлыг зогсоох.

  11 цаг 14 минут
2017.10.18

Н.Учрал:

-Хилийн хяналттай холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Хилийн хяналтын хуудас гэж гаргаад аж ахуйн нэгжүүдийг цаасаар дарамталж байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийг эрсдэлгүй гэдэг журмаас шалтгаалж олон асуудал үүслээ. Энэ бүгдийг шийдээч. 

Ө.Энхтүвшин:

-Хуулиар над хариуцуулсан 8 чиг үүрэг байдаг. хэрэгжүүлэх 4 агентлаг байгаа. Онцгой байдал, Стандарчилал хэмжил зүй, ШӨХТГ, МХЕГ. Мэргэжлийн хяналттай холбоотой санал хэллээ. Мэргэжлийн хяналтыг анх 2000-2004 онд ЗГХЭГ-ын дарга байх үедээ санаачилж байгуулалцсан хүний нэг. Тухайн үед сайд нар дэргэдээ өөр өөрийн хяналттай байсан. Энэ нь амьдрал дээр нийцэхгүй байсан. Бизнес эрхлэгчдэд дарамттай байсан учир нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулсан нь МХЕГ. Одоо би өөрчлөх зүйл байвал өөрчилнө. Таницлана гэж суухгүй. Аж ахуйн нэгжүүдэд дарамтгүй болгоно. 

Эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг 2000 оноос ярьсан. Чөлөөт бүсийн хуулиудыг гаргаж байсан. Түүнээс хойш олон жил болж. Ажил нь удаан байгаа санагддаг. Юунаас болж удаж байгааг нь томилогдсоныхоо дараа танилцана. Ажил хийдэг, шуурхай хүмүүс байх ёстой. 

  11 цаг 18 минут
2017.10.18

  11 цаг 24 минут
2017.10.18

Л.Болд:

-60 тэрбумын хэргийн талаар ард түмэн хариулт хүлээж байна. Бид эвлэрчихсэн гэж та нар худлаа ярьж болно. Тэглээ гээд ямар ч тусыг олохгүй. Үүссэн нөхцөл байдлаа ил шударга ярих хэрэгтэй. 

Ө.Энхтүвшин:

-Би 32-ын суудлыг төлөөлөөгүй. Би 65-ын Засгийн газарт орж ажиллаж байна. Тэдийн бүлэг, эдийн бүлэг гэж байхгүй. Эвлэрч байгаа гэж битгий худлаа хэл гээд байх юм. Бид ойлголцож л байгаа юм чинь яах юм. Амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана. 60 тэрбумын асуудал дээр хууль хяналтын байгууллага л шалгаад эхэлчихсэн. Гурав, дөрвөн сар болж байна. Прокурорын байгууллагаас дөрвөн удаа дүгнэлт гаргасан гэсэн. Сүүлд бас эвлүүлэг гээд гаргачихсан гэсэн. Шалгаад байгаа юм бол дүнгий нь УИХ дээр сонсох ёстой байх. 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн юм уу гэдгийг шалгасан дүнг нь сонсмоор байна.

  11 цаг 31 минут
2017.10.18

У.ХҮРЭЛСҮХ: 0-15 насны хүүхдээс төлбөр хураамж авдаг журмыг өнөөдөр эсвэл маргааш цуцална

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын БЗД-ийн дарга нь цалингүй явж байна. Энд ямар хэрэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын томилгоог НХХЯ хариуцдаг, төсвийг нь нийслэл өгдөг ийм газар болжээ. Энэ асуудлыг цэгцлээч. Анхаарлын төвд авч өгөөч. Таван настай хүүхдийг 10 мянган төгрөггүй байхад үзэхгүй гээд буцааж байна гэх юм. Энэ асуудлыг хэлэлцэж байтал ухаангүй хүргэгдсэн есөн настай хүүхдээс мөнгө нэхсэн асуудал бас гарлаа. 

ОБЕГ, БОАЖЯ хоёрын хооронд асуудал байна. Төсөв нь яаманд очдог, асуудал нь Онцгой дээр очдог. Энэ хоёр асуудалд тодорхой хариулт авъя.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Бүтэцтэй холбоотой асуудлыг судалж үзье.

0-15 насны хүүхдээс төлбөр хураамж авдаг журам гарсан юм билээ. Энэ тушаалыг маргааш цуцална. Гурван сайдын хамтарсан тушаалыг цуцална. 0-15 насны хүүхдүүдээ үнэ төлбөргүй үзэж, оношлоод явуулах ёстой юм. Үүнээс жилдээ 5 сая төгрөг УБ-аас, орон нутгаас 3 сая цугладаг юм билээ. Үр хүүхдүүдээс 8 сая төгрөг татаад яахав. 

Ө.Энхтүвшин:

-ОБЕГ, БОАЖЯ-ны дундах асуудлыг ярьж байна. Бүтэцтэй холбоотой асуудал Ерөнхий сайдын асуудал тул би өмнүүр нь орох эрх алга. Миний бодлоор, ажиллаад үзье, өөрчлөх гэж оролдъё.

М.Оюунчимэг:

-Баярлалаа. Яг үүн шигээ хурдан шуурхай асуудалд хандаж ажиллаарай. Өчигдөр Хүний эрхийн комиссын хуралдаан дээр Хүүхэд хамгааллын сан байгуулах талаар ярьсан. Аливаад хүсэл тэмүүлэл байвал ажил хийх боломж байдаг гэдгийг харуулах хэрэгтэй.

  11 цаг 47 минут
2017.10.18

Д.Тэрбишдагва:

-Та бяртай Засгийн газар гэж их ярьж байна. Тэр биш шүү. УИХ-ын гишүүд засагт ажилласнаар бяртай болчихгүй. Ажил хэрэгч, эсвэл мэргэжлийн юу ч гэмээр юм тийм нэр өгөх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам, ирээдүйг харсан бодлого явуулахгүй бол 1,5 жилийн бодлоготой баймааргүй байна. Улс орноо 30 жил харахгүй бол болохгүй нь.

Энхтүвшин даргыг сайд болоосой гэж хүссэн хүний нэг нь би.

Монгол Улс 66 сая малтай мөртлөө 3-хан сая нь адуу байдаг. Адууны экспортоос болоод мөн их асуудал үүсч байна. Энэ мэт асуудлыг цэгцлээрэй, эрчимтэй ажиллаарай.

Ө.Энхтүвшин:

-Олон ажил хийнэ. Гэхдээ хуулийн дагуу л ажиллана. Төрийн албанд чаддаг хүмүүс л ажиллах ёстой. Мэдлэг туршлагатай, шударга, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, хариуцлага хүлээж чаддаг, чи чадсангүй гэхэд яваад өгч чаддаг хүмүүс төрд ажиллах ёстой.

  11 цаг 55 минут
2017.10.18

Ө.ЭНХТҮВШИН ТА ЗӨВ ЗӨНӨ, ИЧИЖ АМЬДАР

Т.Аюурсайхан:

-Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ та байна. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та "надад шинэ засгаас долоох юм алга" гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа "Нөхцөл байдал өөр болсон" гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь.

Та улстөрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Ааваар нь дүгнэлт өгвөл яана. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш дээ. Та Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэх юм. Шантаажилсан, улстөрийн наймаа тохироо хийсэн шдээ та. Хэдий болтол нүүр нүүрээ харж бие биенээ хуурах юм. Ингэж явсаар байвал бид засрахгүй. Шулуухан хэлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг хүсч л байгаа юм бол. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

  12 цаг 29 минут
2017.10.18

Д.Эрдэнэбат:

-Ц.Нямдорж гишүүн УИХ-ын гишүүд сайд болохгүй гэж ярьж байсан бас. Гэтэл юу болов. У.Хүрэлсүх та тохиролцооны Засгийн газар байгууллаа. Та олон нийтийн өмнө алдлаа гэдгийг чинь шуудхан хэлье. 

МУ-ын зовлон уул уурхайгаас эхэлсэн. 2009 онд С.Баярын засгийн газар танай засгийн газар шиг гарч ирээд дараа нь байхгүй болсон. Улс дамнасан уул уурхайн ашиг сонирхолд идэгдсэн гэж би боддог. Үүн лүү шинэ Засгийн газар орох вий. Өнөөдөр Оюутолгойг янз янзаар ярьдаг. 2009 онд Оюутолгойг байгуулсан 4 компанийн 2 нь оффшор компани байсан. Энэ талаар өнөөдөр хэн ч ярьдаггүй. Үүнээс бүх зовлонгийн шалтгаан тайлагдана. Энэ хоёр компанийн эздийг зарлах цаг нь болсон. Энийг ярьж чадахгүй бол уул уурхайн баялгийг гадагшаа зөөж байгаа асуудал үлгэр болж замхарна.

Би Н.Цэрэнбат гэж залуугийн тухай зүгээр нэг яриагүй. Төрд очих хүний шалгуур гэж заавал байх ёстой. Бид сумын засаг даргыг томилохдоо 3 жил төрд ажилласан байхыг шаарддаг. Гэтэл энэ залуу 11 жил компанид зүтгээд, нэг ч өдөр төрийн ажил хийж үзээгүй байж шууд сайд болж байгаа юм. Хаа байна өнөө шударга шалгуур чинь?

Боловсролын салбар нэг жил гаруйн хугацаанд гурван сайд солигдлоо. Багш нарын цалинг заавал нэмэх хэрэгтэй шүү. Багш нар чинь ядуусын эгнээнд шилжчихээд байна.

  12 цаг 34 минут
2017.10.18

Хоёр гишүүн үг хэлсний дараа санал хураана.

  12 цаг 39 минут
2017.10.18

Ө.Энхтүвшинг Монгол Улсын ШАДАР САЙДААР ТОМИЛЛОО

МУ-ын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг дэмжье гэсэн асуудлаар санал хураалаа.

Ирц 69, 90,8 хувьтай байлаа. 

Гишүүдийн 58 нь буюу 84,1 хувийн саналаар дэмжигдлээ. Гишүүдийн 15,9 хувь нь дэмжсэнгүй.

  12 цаг 42 минут
2017.10.18

Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Лүндээжанцан Монгол Улсын сайд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг танилцуулж байна.

  12 цаг 47 минут
2017.10.18

Яг одоо Г.Занданшатарыг Монгол Улсын сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг яах вэ, Тэтгэвэрт гарсан хүмүүсээ тэтгэвэрт гаргахгүй юм уу? Танай Засгийн газарт 60 нас хүрсэн хэдэн хүн ажиллаж байгаа вэ? Би сайд нарыг хэлээгүй шүү, залууст бололцоо өгөх боломж байна уу? гэж асуулаа.

  12 цаг 51 минут
2017.10.18

Монгол Улсын сайдад нэр дэвшсэн Г.Занданшатар: 

"Эрдэнэтийн хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах болно. Засгийн газар бол хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Давхар дээлийг би Давхар ачаа гэж үзэж байна.

Дэлхий нийтийн жишгээс гажуудаагүй гэдгийг олон улсын жишээнээс харж болно. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэх нь бидний шалгуур гэж үзэж байна. 

Төрийн албанд мэргэшсэн ажилтнуудаа бид хайрлах учиртай. Нас гэдэг гол үзүүлэлтээс илүү ажлаа хийж чаддаг, мэргэшсэн байх шаардлагыг тавих ёстой. Төрийн алба тогтвортой мэргэшсэн байх хэрэгтэй" гэв.

  12 цаг 57 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

"Төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр хяналтаа сайжруулах, хариуцлагыг шаардах ёстой. Засгийн газрын уялдаагаа сайн хангаж ажиллаарай" гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Орон нутгийн хөгжлийн асуудлыг анхаарч ажиллаарай. Орон нутгийн хөгжлийн санг нэмэгдүүлэх, боловсон хүчний томилгоог хэвтээ чиглэлд оруулах, Байгаль орчин, газар эдэлбэр, уул уурхайн лицензийн асуудалд онцгой анхаараарай гэлээ.

  13 цаг 08 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн Л.Болд:

Засгийн газраа бүрдүүлээд, ажлаа эхлүүлмээр байна. Бяр ярьдгаа болмоор байна. Бид өөрсдийгөө Герман, Их Британи гээд өөр улсуудтай харьцуулахын оронд хүн амын хувьд ойролцоо орнуудтай харьцуулах хэрэгтэй. Тэгж байж давхар дээлний асуудал яригдана. 

Тэрнээс энэ бидний эрх гэж яриад байх хэрэггүй.

  13 цаг 20 минут
2017.10.18

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Уг нь гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн хүнийг дэмжмээр байна. Гэвч давхар дээлтэй болохоор их хэцүү юм. Уг нь Үндсэн хуулийн асуудлаа шийдээд явж байсан илүү хэрэгтэй баймаар.

Англи, Америкийн жишиг яриад байдаг. Тэдэн шиг хөгжиж байж бид жишгийг нь дагамаар байна. Өнгөрсөн хугацаанд улсаа хөгжүүлэхийн оронд одоо тэр орны, энэ орны жишиг гээд яриад байна.

Төрийн байгууллагад ямар үр жимс өгч байна гэдгийг нь ярих ёстой болохоос удаан байснаар чадвартай, мэргэшсэн гэж дүгнэж болохгүй. Өнөөдөр Т.Аюурсайханыг бас дэмжих ёстой.

Зорилготой бөгөөд тодорхой юм ярьж байгааг дэмжих ёстой. Ерөнхий сайд та үхэхээс айдаггүй нь үнэн, гэхдээ огцрохоос айгаад байна. Дурсагдахаар сайд байхын тулд гол гол юмыг хийх хэрэгтэй. ТУЗ-ын хурлыг яаралтай хуралдуул. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын гишүүдийн 59 нь буюу 88,1 хувь нь дэмжиж, 8 гишүүн буюу 11,9 хувь нь татгалзаж Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо. Ийнхүү хуралдаан 13:21 цагт завсарлаж, 15:00 цагаас үргэлжлэхээр болж байна.

  15 цаг 34 минут
2017.10.18

Чуулган эхэллээ.

БОАЖ-ийн сайдад нэр дэвшигч Цэрэнбатын талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Цэрэнбатыг дэмжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт манай улсад гурав дахин илүү гэдэг судалгаа байна. Манай нийслэл дэлхийн хамгийн хүйтэн. Уур амьсгалын өөрчлөлт эмзгээр өртөж байгаа нь манай нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Бид иргэдийн оролцоотойгоор төр зөв шийдвэр гаргах, дасан зохицох боломж бүрдэх байх. Улсын төсөвт 2017 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөнгө туссан. Хэд хэдэн санаачлагыг Оюунхорол сайд хийж ажиллаж байгаа. Байгаль орчны иргэний зөвлөл аймаг бүхэнд салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний зөвлөл. Та иргэдтэй ямар байдлаар ажиллах вэ.

Н.Цэрэнбат:

-Азийн хөгжлийн банктай хамтраад нэг сая америк долларын хүрээнд иргэний зөвлөл, ТББ дээр байгаль хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжээд эхэлсэн гэдэг мэдээлэлтэй байна. Өөрсдөдөө биш үр хүүхдэдээ байгалиа зохистой ашиглахын тулд иргэдийн шаардлагыг хариуцлагатайгаар хүлээн авч, байгалийн унаган төрхөөрөө байлгах байдал, нөхөн сэргээхэд эрчимтэй ажиллана.

  15 цаг 39 минут
2017.10.18

О.Баасанхүү:

-Бяр гэдэг чинь том шдээ. Засгийнхаа нэрийг бяртай гээд л өгчихмөөр байна. Ардын гэдэг үг битгий хэлээрэй. Дөнгөж шинээр томилогдсон хүмүүсийг сайд болгох хэцүү л байдаг юм даа. Намайг сайд болгоогүйд баярладаг юм. Тиймээс та болгоомжтой ажиллаарай. Энэ чинь их том салбар шүү. Тийм амар зүйл биш шүү. Үндсэн хуульд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гээд заачихсан байгаа шүү. Жишээ нь, утааг яах вэ? Цагаан тоосны зовлонгоос бид хэзээ салах вэ? Эрдэнэтийн хулгай дээрмийг зогсоогоод цагаан тоосгүй болгох боломжтой. Модны хулгайг зогсоогоод өгөөч. Улам гаараад байна. 

Богд ууланд амьдарч байгаа нь хуулийн дагуу юм уу, хууль бус юм уу. Тэгвэл би болон манай хамаатан саднууд тэнд амьдармаар л байна. Зуслангийн газар олдохгүй байна. Хууль тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл бүгдээрээ л Богд ууланд амьдаръя. Тэнд аялал жуулчлал байгуулна гэчихээд арван хэдэн давхар барилга барьчихсан компаниудыг зарлаач.

Н.Цэрэнбат:

-Уул уурхайн салбарт хариуцлага нэмэх ёстойг бүгд мэднэ. Хууль бус юм биднээс битгий шах. Тоос гэлтгүй усан дээр ч бий. Уул уурхайн хариуцлагагүй компаниудаас бол 4312 га газар сүйдчихээд байна. Энийг нөхөн сэргээхийн тулд олон зуун тэрбум шаардлагатай. Бүгд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрэх ёстой. Дэлхий дээр бий болоод байгаа шинэ технологийг үе үеийн сайд нарын дэмжиж ирсэн дэмжлэгийг дэмжинэ. Богд уултай холбоотой асуудлыг тодруулчихаад хариу хэлье. УТааны хувьд нэг хоног, нэг жилд шийдэж чадахгүй. Зайлшгүй хийх ёстой цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, өргөтгөх асуудал бий. Холболт нь 80 хувьтай явж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах гарын авлагыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Шийдэл нь цахилгаан дулаанаар халаалтаа эрчимжүүлж байж бид багагсана. 100 мянган өрхөөс 20 мянган өрхийг энэ талаар халаахаар ажиллаж байна.

О.Баасанхүү:

-Эрдэнэт улсын үйлдвэр юм чинь төр хариуцах ёстой шд. Эрүүл мэндийн нөхөн төлбөр гаргах гэх мэт асуудал байж болно. Цагаан тоосыг тодорхой ямар бодлогоор шийдэх вэ гэдгээ хэлж өгөөч. Модны хулгай хэдэн га байгаад хэдэн га үлдэв? Ер нь ой мод байна уу? Мод тарих хөдөлгөөний хэдэн хувь нь ургаад, хэдэн хувь нь ургахгүй байна вэ?

Н.Цэрэнбат:

-Монгол Улс ойн нөөцөөрөө бага улсын жагсаалтад ордог. Нарийн тоо алга. Тодруулаад хэлье. Цагаан тоосжилтын хувьд Эрдэнэтийн удирдлагуудтай яриад бууруулж болох эсэхийг асуугаад хариу хэлье.

  16 цаг 17 минут
2017.10.18

Х.Нямбаатар:

-Өнгөрөгч дөрвөн жил та нар хамт байсан шүү дээ. Засаг бүрэлдэх өдөр нь шүүмжлээд байх юм. Төрийн ордны тухай хууль гэж бий. Энэ танхим дотор хуулиа барьмаар байна. Энэ танхим дотор баннер өлгөх хууль байхгүй. 

Цэрэнбат гишүүнд санал хэлмээр байна. Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайн төлөө бүгд явах ёстой. Шинээр Уул уурхайн сайдаар томилогдох гэж байгаа Сумъяабазар та хоёр үйл ажиллагаагаа нэгтгэж боловсруулаасай. Аймаг сумдын засаг дарга нар байгаль сүйдлэх ажилд ханцуй шамлан хамтран орж байгаа олон тохиолдол бий. Нөхөн сэргээх нэрээр эрүүл газрыг сүйтгэх хуулийн зохицуулалтыг засч янзлаач. Нөхөн сэргэлтийн мэргэжлийн компаниудад нөхөн сэргээх зардлаа эйпл ухаж ол гэсэн ийм эрх зүйн орчин үйлчилж байгааг зохицуулж өгөөч. Бид хамгаалах л гэж яриад байгаа. Хамгаалахаас гадна зүй зохистойгоор ажиллах гэдэг бодлого руу яваасай.

Амжилт хүсье.

  16 цаг 22 минут
2017.10.18

УИХ-ын дарга М.Энхболд "олонх болвол үгээ товчилвол ямар вэ" гэдэг горимын саналтай байна.

  16 цаг 30 минут
2017.10.18

Д.Лүндээжанцан:

-Нийслэлийн төв Гандан орчмын хөрсний бохирдол санаа зовох хэмжээнд байна. УБ-т ирсэн гадаадын жуулчин Гандангийн дэнжид заавал очдог юм байна. Энд өдрийн гуравны нэгийг өнгөрөөдөг баймаар байна. Суурин ч юм уу, нүүдлийн ч юм уу их сонин иргэншлийг хараад буцаж байгаа юм. Их том өргөн асуудал руу халихаасаа өмнө тэргүүлэх зэрэглэлд УБ-ын төв дунд байгаа Гандангийн дэнжийн асуудлыг нэг тавиач. Гудамжаар нь жирийн ард иргэд болон жуулчид явж үнэн нүүр царайг нь харж байна. Байгаль орчны шинэ сайд шинээр юм сэтгэх байх. Сангийн яам, Нийслэлийн удирдлагууд гээд хамтдаа анхаарлаа тавьж өгөөч гэж хэлмээр байна.

  16 цаг 41 минут
2017.10.18

БОАЖ-ИЙН САЙДААР Н.ЦЭРЭНБАТЫГ ТОМИЛЛОО

Санал хураалт:

БОАЖ-ийн сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатыг томилох санал хураахад:

68 гишүүнээс 60 гишүүн зөвшөөрч, 88,2 хувийн саналаар БОАЖ-ийн сайдаар томилогдлоо. Найман гишүүн татгалзлаа.

  16 цаг 42 минут
2017.10.18

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболдын асуудлыг хэлэлцэх гэж байна. Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороон дарга Ж.Энхбаяр танилцуулж байна.

  16 цаг 46 минут
2017.10.18

О.Баасанхүү:

-Нэг жилийн цэргээ сунгаж болдоггүй юм уу? Хоёр жил болгож. Ажил хийе бүтээн байгуулалт хийе гээд дөнгөж сургаад эхэлж байтал явчихаад байна. Манай МУ-ын хувьд Зүүн Хойд Азид геополитикийн байдал хурцадмал байгаа үед манай цэргийн гадаад бодлого ямар байгаа вэ?

Н.Энхболд:

-Цэргийн алба бол онцгой алба. Сонирхуулж хэлэхэд, төрийн албанд орох хүмүүс заавал цэргийн алба хаах ёстой гэдэг хуулийг санаачилж гаргаж байсан хүний нэг. Бид цөөн хүн амтай. Тийм учир аль болох олон хүн цэргийн техник эзэмшиж сурах хэрэгтэй гэдэг бодолтой хүн. Нэг жилийн хувьд эдийн засагтай уялдаж авсан арга хэмжээ гэж үздэг. Цаашдаа эдийн засгийн нөхцөл байдал бүрдээд эхэлвэл цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгоход асуудалгүй гэж боддог. Бидэнд ийм шаардлага бий. Гэхдээ энэ бол миний зөвхөн хувийн бодол. 

Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний нийт үйл ажиллагааны 70-аад хувь нь гадаад харилцаатай холбоотой байдаг. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ нь манай цэргийн хөгжилд, зэвсэг техникийг хангалтад маш том тус дэм болж байгаа. Цаашдаа ч батлан хамгаалахын үйл ажиллагаанд гадаад харилцаа, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаагийн хувьд онцгой ач холбогдолтой гэж боддог.

  17 цаг 01 минут
2017.10.18

Өнөөдөр 15 сайдыг томилох бөгөөд одоогоор Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, Монгол Улсын сайдаар Г.Занданшатарыг, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат нарыг томилоод байна.

  17 цаг 04 минут
2017.10.18

А.Сүхбат:

-Цэргийн албаны цаг хугацааны талаар. Гурван жилийн цэргийн алба хаасан хүү хүн болоод ирдэг гэж манай ард түмэн ярьдаг. Цэргийн албаа хүнд байдлаар ойлгоод, эндээс салаад авах юмсан гэдэг байдалтай харагдаад байна. Цэргүүддээ боловсрол эзэмшүүлж, цалинтай болгоё гэсэн санал байна. Нөгөөтэйгүүр зэвсэгт хүчний тоног төхөөрөмж, зэр зэвсгийн асуудал байна. Хуучны клашников өнөөдөр хоцрогдчихоод байна. Үүнд шинэчлэлт хийхэд анхаараарай. Цагаан хааны үеийн зэвсгээр явахгүй.

  17 цаг 09 минут
2017.10.18

Н.ЭНХБОЛДЫГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР ТОМИЛЛОО

Санал хураалт:

Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, 69 гишүүн оролцож 84 хувийн саналаар Н.Энхболд Батлан хамгаалахын сайд боллоо.

  17 цаг 11 минут
2017.10.18

Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдад томилуулах танилцуулгыг Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороон дарга Ж.Энхбаяр хийж байна.

  17 цаг 20 минут
2017.10.18

Ж.Ганбаатар:

-Хаах ёстой консулын газар, ЭСЯ-д хэд байна гэж та бодож байна? Зүгээр л хэдэн хүн суулгаж байдаг яамдууд байгаа гэж би бодож байна. Нээх боломжтой ямар улсууд байна гэж та бодож байна? МУ-аас гарч байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч чадахгүй байна гэдэг. Ганцхан манай улс л транзит тээврээ явуулж чаддаггүй. Энэ талаар судалсан мэдсэн зүйл байна уу?

Д.Цогтбаатар:

-Ямар өнцгөөр харахаасаа шалтгаална. Би өөрөө гадаад бодлогын эдийн засгийн хөтөлбөрийг санаачилж, боловсруулаад, батлуулж байсан хүн. Зоосны нүхээр харвал асуудал гарахаар газрууд бий. Гэхдээ гадаад харилцаа гэдэг зөвхөн эдийн засгийн бус, улстөр аюулгүй байдлын асуудал байдаг. Та яг аль улсуудыг хэлж байгааг би мэдэж байна. Хэрвээ би тэр улсуудыг нэр зааж хэлвэл би Гадаад харилцааны сайд болоод хэрэггүй. Тэд биднийг хүндэтгэдэг шиг энэ танхимд бид тэднийг хүндэтгэх ёстой. Үнэхээр ач холбогдолгүй ЭСЯ-дууд, Консулын газруудыг хаасан, 2016 онд. Эргэж харах асуудал бий. Гэхдээ нэр зааж ярих нь зөв гэж бодохгүй байна.

Транзит дээр нөгөө талтай ч ярих юм бий, манайхтай ч ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүний экспорт дээр техникийн шаардлагууд байдаг. Жишээ нь, шүлхий гараад эхэлдэг. Манай улс бүсчилж хуваагаагүй байдаг учир бүхэлдээ эрсдэлтэй бүс нутагт хамаардаг. Гарч байгаа бүтээгдэхүүн тухайн өвчлөлийг тээж болзошгүй гэж үздэг тул ингэдэг. Бид стандарт, савлагаа зэрэгтээ хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Хүнсний экспортыг дэлхийд таниулах боломж бий. Хамгийн түрүүнд Японтой хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавиад ярьж байгаа. Яагаад манай бүтээгдэхүүнүүд чөлөөт зах зээлийн гэрээтэй болчихоод гарахгүй байна вэ гэдгийг ярих ёстой. Далайд гарцгүй орнуудын судалгааны хүрээлэн энд байгуулагдсан. УБ-т төвтэй цорын ганц олон улсын байгууллага. Энэ том орнууд транизитад саад болж байгаа бол 33 орон цаана нь биднийг хамгаалахаар зогсож байгаа.

  17 цаг 23 минут
2017.10.18

О.Баасанхүү:

Дипломат албаны ёс жаяг сүүлийн үед алдагдаж байна. Дипломат ажилтан бэлтгэх сургуулийн тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ.

Дээр нь гадаад харилцааг эдийн засагжуулъя гээд олон жил болж байна. Үнэхээр ингэж ярьж байгаа тохиолдолд нэг зам, нэг коридор чинь нэлээн хэрэгтэй юм бишүү. Энэ тал дээр ямар ахиц гаргаж байна вэ. 2018 онд ямар ямар томоохон хурал болох гэж байна вэ. Миний сонссоноор агаарын бохирдлын том хурал болох гэж байгаа гэсэн. Энэ хүмүүстэй холбогдмоор байна.

  17 цаг 36 минут
2017.10.18

Б.Жавхлан:

-Орос, Хятадын харилцаа сайн үед манайд сайн байдаг. Яг одоо энэ хоёр улсын харилцаа урд хожид байгаагүйгээр сайн байгаа. Энэ үед бид од шүүрэх цаг нь болжээ.

Таван элчин сайд маань цаашдаа яах вэ?

Д.Цогтбаатар:

-Эдийн засагжуулна гэдэг ач холбогдолтой. Шинэ Зеланд юм уу жижиг орнууд Гадаад харилцаа худалдааны яам гэдэг нэртэй. Угаасаа жижиг орнуудын нөөц боломж угаасаа хязгаарлагдмал. Энэ бүтцээр зөвхөн улстөрийн харилцаа тогтооно гэвэл буруу. Дипломат үйл ажиллагаа гэдэг эдийн засгийн ашиг сонирхлыг хангадаг зүйл. Ерээд оны эх гэхэд зээл тусламж орж ирсэн нь донор орнууддаа зөв ойлгуулж чадсан асуудал. Гадаадад байгаа ЭСЯ-дууд хамгийн түрүүнд шинэ гадаад эдийн засгийн харилцаа шинэ хандлагууд яаж гарч ирж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд олж мэдэх боломжтой. 

Эдийн засгийн коридор гэдэг үнэн. Энэ дээр анхаарал дутаад байна уу гэж боддог. Ялангуяа Ши Жиньпин дарга 2013 оноос Хятадын том бодлого яваад байгааг, санхүүжилт нь шийдэгдчихээд байхад бид энд орох ёстой. Тээврийн үйлчилгээ гэдэг экспортын нэг хэлбэр. Тиймээс үүнийг хөгжүүлж чадвал ашигтай. Өөр яамдуудтай бид хамтран ажиллах ёстой. 

Таван сайдын асуудал би яг үнэндээ танилцаж амжаагүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бий. Нэгэнт томилогдсон бол явах ёстой. Хаанаа гацсан байгааг тодруулаад ярих болно.

  17 цаг 45 минут
2017.10.18

Л.Болд:

-Тусгаар улсад байдаг хоёр л яамны нэг нь Гадаад яам. Монголын тусгаар тогтнолын эсрэг дайралт цэрэг зэвсгээр орж ирдэггүй юм билээ. Энэ дайралт Батлан хамгаалах, Гадаад яамны чадавхийг сулруулах байдлаар орж ирдэг. Бусад улс оронд гишүүдээ вакум орчинд хүмүүсээ бэлтгэдэг. Энэ хоёр сайдад гишүүддээ стратегийн сургалтыг хийж, ойлголтыг нь өгөөч. Эдийн засгийн байдлаас нь хар гэх юм. Эдийн засаг бол гадаад харилцааны маш жижиг хэсэг. Энийг хийдэг газар нь тусдаа газар бий. ЭСЯ, Консулын газар бол олон улсын маш тодорхой ажлуудыг хийдэг. Бид өнөөдөр ямар зардлаар тусгаар тогтнолоо авч явж байгаагаа тооцоод үз. Нэг дипломат мянган цэрэгтэй дүйцнэ гэдэг үг байдаг юм. Үүнийг ойлгооч ээ. Гадаад харилцаандаа нийтдээ 40-50-хан сая доллар зарцуулж байгаа. Бид нүдээ аниад энийг хоёр дахин нэмчих хэрэгтэй байгаа юм. Ингэснээр олон улсын тавцанд нэр хүнд нь өсдөг, эдийн засагт та бидний төсөөлөөгүй их боломжийг бий болгоно. Гэтэл энэ УИХ дэлхийд тэргүүлэх эгнээнд орж ирж байгаа улсуудтай харилцаагаа хаясан. Маш чухал Консулын газруудаа татан буулгасан. Тэгээд хэмнэсэн мөнгө нь хагас сая доллар. Тэрийгээ Билэгт гишүүний яриад байгаа цэцэрлэгийн арван хүүхдэд өгчихсөн. Энэ бол маш том асуудал шүү. Хоёр дахь асуудал, та бид Элчин сайдыг томилдог. Аль ч улс оронд Элчин сайд улстөрийн болон мэргэжлийн томилгоотой хоёр төрлийн Элчин сайд байдаг. Зарим улс оронд мэргэжлийн хүн ажиллахаас өөр аргагүй. Америк, Канад, хоёр хөршид улстөрийн томилгоо байхаас өөр аргагүй. Ингэж байж ажлаа амжуулна. Үүнийг битгий буруу улстөржүүл.

  18 цаг 00 минут
2017.10.18

Ж.Мөнхбат:

-Ж.Эрдэнэбатын ЗГ-ийн үед Гадаад хэргийн яамны бодлогыг зөвхөн тус яамны сайд хэрэгжүүлнэ гэдэг зарчмыг баримталдаг байсан. Энэ их чухал. Өмнөх ерөнхийлөгч нар улсынхаа гадаад бодлогыг айлчлал бүр дээрээ тусдаа яриад явдаг байсан. Үүнийг болиулж, Монгол Улсын гадаад бодлогыг нэг цонхоор явуулаарай.

  18 цаг 12 минут
2017.10.18

Ундраа:

- Дипломат бэлтгэх асуудлыг анхаарах хэрэгтэй байна. ОУ-ын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг нэмэх бодлогоор Монгол Улсын нэрийг лоббидмоор байна. Энэ хүмүүсээр дамжуулж улсынхаа дуу хоолойг дэлхийн тавцанд гаргамаар байна.

Ж.Батзандан:

- Гадаадад амьдарч байгаа 250 мянган Монголчуудын эрхийг хамгаалах хэрэгтэй байна. Дэлхийгээр таран амьдарч байгаа Монголчуудынхаа хүчийг бодлоготойгоор улсынхаа хөгжилд ашигламаар байна. Тэдний оруулж байгаа валютын хэмжээ 300 сая ам.доллар. Манай төсвийн орлогын аравны нэг. 

Элбэгдоржийн үед боловсрогдсон нэг төсөл байдаг. Монголын нэр алдрыг гадаадад гаргаж байгаа хүмүүст хөх картыг олгодог болгоё гэж санаачилж байсан. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсье. 

  18 цаг 14 минут
2017.10.18

Д.ЦОГТБААТАРЫГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР​ ТОМИЛЛОО

Санал хураалт:

Гадаад харилцааны яамны сайдаар Д.Цогтбаатарыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, 69 гишүүн оролцож 91.3 хувиар хувийн саналаар Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд боллоо.

  18 цаг 18 минут
2017.10.18

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилуулах танилцуулгыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хийж байна.

  18 цаг 26 минут
2017.10.18

Ж.Мөнхбат:

-Давхар дээлийг Эрдэнэбатын ЗГ-ийн үед 40 хувь болтол бууруулсан. Өмнөх ЗГ-ийн төсвийн орлогыг давуулаад төсвийн тодотгол хийх замаар хүүхдийн мөнгө олгосон. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадах уу?

Ч.Хүрэлбаатар:

-Эрдэнэбатын ЗГ-ын үед сонгуулийн өмнө олгогдсон мөнгө бол төсөв дээр суугаагүй мөнгө. Эрдэнэбатын ЗГ огцрохоосоо өмнө ОУВС-тай 60 хувьд олгоно гээд тохиролцсон байна лээ. Ядуурлын түвшин нэмэгдэж байна. Бид цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Хэрэв намайг Сангийн сайдаар томилвол би ОУВС-тай гэрээ хэлэлцээр дахин хийнэ. 

2006 онд би ерөнхий сайд байхдаа Рио Тинтогийн гэрээг ахалж хийсэн. Харамсалтай нь тэр үеийн УИХ батлаагүй. Дараа нь 2009 онд УИХ энэ гэрээг баталсан. Би тэр үед байгаагүй. Үүнтэй холбогдуулж олон төрлийн гүтгэлэг явдаг, би үүнийг няцааж байна. 

Би Монгол Улсын төрд байхад нэг ширхэг ч лиценз авч байгаагүй. Миний ах нар ч нэг ч тендер авч байгаагүй. 

  18 цаг 36 минут
2017.10.18

Т.Аюурсайхан:

Өмнөх ЗГ, Сангийн сайд эдийн засгаа өсөлтөө тооцож чададгүй, төсөв, төсөөллөө тооцоо судалгаагүй оруулж ирж байсан. Тооцоо, судалгаа хийдэг хүмүүс нь таны очих гэж байгаа яаманд байхгүй. Эдийн засгийн өсөлт буруу тооцсоноос болоод бүх судалгаа буруу гарч байна. Ингээд улсын төсөв худлаа явж байна. Энийг та засах уу? 

Хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах уу?

Гуравдугаарт, улсынхаа гадаад өрөөс нимгэлэх үү? 

Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийн өсөлт оны эцсээр 5 юмуу 3.6 гарах байх. Өөрсдөө худлаа тооцчихоод давсан орлоготой харагдуулж байна. Өнөөдөр улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай. 

Гадаад өрийг 4-8 хувийн хүүтэй авдаг. Дотоодын банкуудаас 10-12 хувийн хүүтэй авдаг. Миний хамгийн түрүүнд хийх зүйл бол дотоодын арилжааны банкуудаас зээл авахаа болино. Харин тэр зээлийг хувийн хэвшил, иргэдэд олгодог нөхцлийг хангаж ажиллах болно. 

Би хуулийг өөрчөхгүйн төлөө ажиллана. Төрийн үргүй зардлыг багасгаж, хууль бус явагдаж байгаа зүйлсийг таслан зогсоох замаар төсвийн орлогыг хэмнэнэ. Эдийн засагт хямрал авчрах үйлдэл бүрийг таслан зогсоохоор чармайж ажиллана. 

  18 цаг 40 минут
2017.10.18

Н.Учрал:

-Боловсролын зээлийн санд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнэс 9 тэрбумыг нь л зарцуулсан байна. Үлдсэнийг нь хассан байна. Оюутны 70 мянган төгрөгийн татан буулгаад долоон банкинд хувааж өгсөн. Ингээд улсын мөнгийг аваад мөнгө угаасан. Бид үүнийг эргэж харах ёстой. Боловсролын зээлийн сан хэрэгтэй хүндээ хүрээгүй, үлдсэн нь Сангийн яам дээр байна. Оюутны 70 мянгаас дордуулсан шийдвэр гаргаснаа бид эргэж харах ёстой.

Хоёрдугаарт, концессийн хуулийг эргэн харахгүй бол 72 сургууль, цэцэрлэгийн гэрээг нэг компанид өгсөн байна. Гурван засаг дамжаад 72 сургуулийн гэрээ авсан хэр нь ганц тоосго өрөөгүй байна. Яагаад нэг компани давуу эрх аваад гурван засаг дамжаад нэг тоосго өрөөгүйг шийдэх хэрэгтэй байна. Концессийн асуудлыг чаддаг мэддэг хүнд нь хуваарилж өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Ч.Хүрэлбаатар: 

-Нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Ирээдүйн өв сангаасаа хүүхдийн мөнгөө олгож байна. Бид эхлээд ирээдүйн өв сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. 

Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэл муу байна. Монгол Улсын айл өрхүүд хүүхдээ сургахын тулд зээл авч байна. Энэ ачааллыг бууруулахын тулд энэ сан бий болсон. Харамсалтай нь дэндүү хариуцлагүй менежменттэй байна. Үүнийг засаж залруулна.

Концессийн хуулийг бол өөрчлөхгүй. Харин нэг компани 72 сургууль, цэцэрлэг барих явдлыг болиулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. 

  19 цаг 06 минут
2017.10.18

Д.Эрдэнэбат:

Ерөнхийлөгч өөрийг чинь дэмжээгүйтэй адилхан надад ч бас асуух зүйл бий. Оюутолгойн гэрээтэй холбоотой хариулт өгөх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан учраас тухайн үед Оюутолгойн гэрээ таниар дамжиж байсан. Төсвийн тодотгол дээр ажилласан юм байна. Багш, эмч нарын цалингийн асуудал дээр нэмэгдэл өгөх боломж байна. Энэ тал дээр ажиллах уу. Төсвийн тодотгол тал дээр сайд нарын, янз бүрийн эрх ашиг ордог. Цаашид төсвийн тодотгол гэдэг зүйлийг хийхгүй байх боломж бий юу.

Ч.Хүрэлбаатар:

Д.Эрдэнэбат гишүүн ээ би 2008 оны 9 сард Засгийн газрын гишүүн байхаа больчихсон байсан. Би өөрийнхөө хийсэн гэрээг сайн гэрээ болсныг мэдэж байж муутгаж баталдаг тийм тэнэг хүн биш. Юу болсныг тухайн үеийн хүмүүсээс асуух нь оновчтой. Би тухайн үед Хэрэг эрхлэх газрын дарга байгаагүй. Долгор гэж хүн байсан. Би Оюутолгойн гэрээн дараа би ЗГХЭГ-ын дарга болсон. Энэ талаар би олон удаа хэлсэн. Та ойлгохыг хүсэхгүй, надаар тоглоом хийгээд байдаг юм уу. Цаана нь бас миний нэр хүнд байна шүү дээ. Төсвийн тодотгол дээр засаж залруулах зүйл их байна. Би дэмжих маягаар биш засахаар ажилласан. Хүүхдийн мөнгийг олгоё, төсөвт байгууллага дээр үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн өрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гурван сарын хугацаа байсан бол би өөрчлөх боломж байсан. Одоо гэнэт сайхан болно гэж байхгүй.

Б.Бат-Эрдэнэ:

Оюутолгойн анх гэрээг боловсруулж байсан, ашигтай сайн гэрээ байсан гэж та ярьж байна. Тэрийг мэдэж байна. Сайн гэрээ байсан. Гэвч тухайн үеийн цөөнх унагаад оруулалгүй, түүнээс долоон дор гэрээг оруулж баталсан. Тухайн үед төрийн оролцоотой нөөц тогтоосон бол 50 хувийг, харин хувийн хэвшил тогтоосон бол 34 хувь гэсэн хууль эрхзүйн орчинтой байсан. Улс орон дампуурах уу эс дампуурах уу гэдэг шийдвэртэй тулгараад байна. Та Сангийн сайд болвол Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийх үү.

Ч.Хүрэлбаатар:

Энэ гэрээг бид байнга сайжруулж явах ёстой. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хоёр нөхцлөөр сайжруулсан. Тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, өндөр дуугаар ярьж зарлаагүй л дээ. Санхүүжилтийн хүүг гурван функтээр буулгаж байсан. Энийг хэн ч ярьдаггүй. Төрийн ажил учраас ярих ч албагүй л дээ. Энэ мэтчилэн байнга сайжруулж байх ёстой гэхдээ компанийн засаглалыг сайжруулах журмаар хийх ёстой. 34 хувь эзэмшиж байгаа компани компанийнхаа хуулиар тасралтгүй сайжруулалтыг хийх ёстой. Учиргүй өндөр цалин авчихаад зүгээр суугаад байх ёсгүй гэж боддог. Түүнээс УИХ дээр чанга орилсон, хэвлэлийн бага хурал хийснээр болдоггүй гэж бодож байна. Одоо 34 хувийг зарна гээд байгаа явуулга бол Зигийнх.

О.Баасанхүү:

Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм. Таны намайг доромжилсон, миний ууралсан хоёр дээр гараагүй нь үнэн. Бид хэрэв ингэж улайран тэмцээгүй бол гарах байсан. Бид ХААН банкинд малаа, хамаг юмаа тушаасан гэдэг ч улсаа өгөөгүй. Хөрөнгө оруулалтын банк нэрийн дор Монгол Улсыг барьцаалсан хуулийг лоббидож, намайг доромжилж, улайрч, хараалын үгээ барж байсан. Та олон удаа сонгуульд орж, танд олон дэмжигч байдаг Ц.Элбэгдоржоос эхлээд тиймээс та айхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ та бүхний бүлэглэл удаан оршин тогтнохгүй.

Д.Гантулга:

Засгийн газар бүр тухайлсан асуудлыг барьж аваад дуустал нь ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. Бүх Засгийн газар ажилладаг ч бүх асуудал руу зэрэг орчихоор эдийн засаг болон хүн хүчний тал дээр амжихгүй байх шиг байна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайдын баг цэцэрлэг, сургуулийн асуудлыг барьж аваад түүнээгээ дуустал нь ажиллах санал нь сайхан санагдаж байна. Энэ Засгийн газрын үед уул уурхайн хувьцаанаас ногдол ашиг авах юм байна гэж найдаад сууж байна. Ард түмэн анх удаа амьдралд нь шууд холбогдсон ашиг хүртэх нь гэж бодож байна. Энэ тал дээр ажиллах байх. Суманд нэг тэрбум төгрөгөөр ажлын байр бий болговол иргэдийн амжиргаа дээшилнэ. Энэ чиглэлээр иргэд, ажлын байр бий болгох сум руу хандсан ажлыг хийгээрэй. Оюутны зээлийг тодотголоор битгий хасаарай гэж хүсмээр байна. Нөхцөл нь таарахгүй болохоор авахгүй байгаа болохоос хэрэггүй болохоор авахгүй байгаа биш юм шүү.

  19 цаг 59 минут
2017.10.18

Б.Чойжилсүрэн:

Энэ оны 7, 8, 9 сард улстөржилт хэтрээд манай Засгийн газрыг ажил хийлгээгүй. 2018 онд төлөх бондуудын хүүг шийдсэн. 500 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр нэмнэ. Үүний 100 гаруй тэрбум нь хүүхдийн мөнгө.

Л.Энх-Амгалан:

Гишүүд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Микрофон ашиглаж хүнийг доромжилж болохгүй. АН-ын үед тавьсан их өрнөөс болж 1.3 их наядыг зээлийн өрөнд төлж байна. Багш, эмч нар цалингаа нэмье гээд нэхээд байгаа мөнгө нь 1.7 их наяд. Хэрэв зээлийн хүүнд ийм их мөнгө төлөөгүй бол цалинг нь нэмж болох байсан. Сангийн яамнаас лавлатал 13 дэд сайдын жилийн зардал нь нийт 500 сая төгрөг байдаг юм байна. Гэтэл дэд сайдыг халаад цалингаа нэм гээд тооцоогүй юм яриад байх юм. Дээр нь нэг хүнд муу юм наахаараа бүгдийг нь наагаад байдаг юм. Ч.Хүрэлбаатарыг юу хийж чадахыг Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Томилоод явуулъя. Харж байя.

  20 цаг 00 минут
2017.10.18

Ч.ХҮРЭЛБААТАРЫГ САНГИЙН САЙДААР ТОМИЛЛОО

Санал хураалт:

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад, 69 гишүүн оролцож 89.9 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд боллоо.

Одоогийн байдлаар

  • МУ-ын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг
  • Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд
  • Н.Энхболд Батлан хамгаалахын сайд
  • Н.Цэрэнбат БОАЖ-ийн сайдаар тус тус томилоод байна.

  20 цаг 01 минут
2017.10.18

Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулах танилцуулгыг Ч.Раднаасэд хийж байна.

Ц.Нямдорж: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ ГАРГАЖ ИРЭХИЙГ ШААРДАНА

С.Зориг агсны хэрэгтэй танилцах боломж надад байгаагүй. Гэхдээ олон жилийн туршлага байна, энэ мэтийн хэргийг би гадарлана. Захиалагчийг олох ажлын хэсэг байгуулагдаад хагас жил боллоо. Дахиад хагас жил болсон ч илрэхгүй. Ийм ер бусын балмад юм хийсэн учраас энэ хэргийг би яриад байгаа юм. Энэ бүхнээс Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байгааг харж байна. Тиймээс би сайдаар томилогдохоороо энэ асуудлыг оруулж ирнэ. Захиалагч нь хэн гэдгийг зарла гэдгийг шаардана.

Хэргийн гэрчийг шүүх хуралд оруулдаггүй, эргэлзээ ихтэй хэрэг. Монголын хууль монголын орчинд таарсан байх ёстой. Хэрэв ийм биш бол залруулах арга хэмжээ авна. Монголд таараагүй хууль баталчихаар систем нь нурж унаад байдаг юм.

Ж.Мөнхбат:

Би их олон зүйл дээр танаас зарчим суралцаж, суралцсаар ч байна. Засгийн газар огцруулахад гарын үсэг зурсан нэг ч хүн сайд болох ёсгүй гэсэн зарчим та ярьж байсан. Энэ зарчим хаана байна вэ?

Ц.Нямдорж:

Засгийн газрыг огцруулахад 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Би хожим нэмэгдэхгүй. Би ганц зүйл асуусан. Ийм асуудал гаргачихаад Засгийн газрын гишүүн болохгүй шүү гэж хэлсэн. Я.Содбаатар, Н.Учрал, Т.Аюурсайхан байна. Энэ залуус хэлсэн үгэндээ хүрсэн. Харин миний асуудал өөр. Хувь заяаны тоглоом, шоглоомоор гэх юм уу өнөөдөр сайд болох эсэх талаар яриулаад сууж байна. Энэ салбар хамгийн хүнд үед л би энэ албан тушаалд явдаг. Одоо ч амаргүй нөхцөлд би тал талаас энэ ажлыг хийгээч гэсэн учраас албаны саналыг хүлээн авсан. "Эрдэнэт"-ийн асуудлыг шийдэхийн тулд би явна.

  20 цаг 33 минут
2017.10.18

Л.Оюун-Эрдэнэ:

Ц.Нямдорж гишүүнийг сайд болооч гэж ятгасан хүмүүсийн нэг нь би байна. Шударга бус зүйлийг хийхгүй л бол би энэ Засгийн газрыг дэмжин ажиллана. Шударга ёсыг тогтоож чадна гэсэн ард түмний итгэл байна. Хэрэв энэ Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар гуравдагч хүчин гарч ирнэ. Эсвэл хувьсгал болно. Тиймээс үүнийг сануулж байна. Засгийн газрын 100 хоног гэж бий. Ард түмний хүлээлт Засгийн газрын ерөнхий хүлээлтийн огтолцлолыг харуулдаг юм билээ. Тиймээс 100 хоногийн дотор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Б.Золжаргал тэргүүтэй нөхдүүд хэзээ хариуцлага хүлээх вэ?

Ц.Нямдорж:

Эрдэнэтийн асуудлаар маш яаралтай шийдвэр гаргах ёстой. Би 100 хоногоос наана шийдвэр гарах ёстой гэж үзэж байна. Ер нь бол улс төр дэх мөнгөний нөлөөллөөс ангижрах, мөнгөний богцноос улс төрийг гаргах ажлыг би тууштай хийнэ. Ийм зүйл хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс хэлчихье, энэ ажлаа зогсоо, хууль бусаар авсан зүйлээ буцааж өг. Тэгэхгүй бол хууль хөдөлнө шүү. Энэ Монголын оршин тогтнох эс тогтнох асуудал. Миний гол зорилго мафигүй ирээдүйг бий болгох. Гурван сая хүн энэ зүйлийг тасалж байж зөв амьдрах ёстой. Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан байшингаа буцааж өгөх ёстой. Би өмнө нь сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол улс төр, хууль, хариуцлагыг нь ч ярина. Ертөнцийн жамаар миний амьдрах хугацаа цөөрч байгааг би мэдэж байгаа учраас хэлэх юмаа хэлж, хийх юмаа хийнэ. Засгийн газраас хууль бус ямар ч шийдвэр гаргуулахгүй байхын тулд хуулийн сайд ажилладаг. Хууль дагасан улстөр гэж бий. Улстөрийн алдаатай хуулийн шийдвэр гаргуулахгүй байхад анхаарна. Хүчний байгууллагыг улстөрийнх болсон явдлыг зогсоох бол миний хийх эхний ажил. Хууль зөрчсөн бол албан тушаалаар бамбай хийж, хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй шүү. Маш хариуцлагатай ажил гэдгийг би мэдэж байна. Тиймээс олон хоног бодсоны эцэст "Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай" гэдгийг бодож л ирсэн.

  20 цаг 50 минут
2017.10.18

Т.Аюурсайхан:

-Оффшорын хуультай холбоотой Засгийн газрын тогтоолыг гаргахдаа оффшор данс бүхий гол улсуудыг хасаад, хүмүүс огт мэдэхгүй улсуудыг оруулсан байна билээ. Та энэ дээр ажиллаж өгөөрэй. 

Ц.Нямдорж:

-Засгийн газрын цаашдын ажилд хэрэг болохоор гол санаануудыг би бичиж авч байна. Энэ оффшорын асуудлыг анхаарна. Бас зарим хэрэггүй хуулийг өөрчилнө. Хэт олон хүнээс асуудаг хууль чинь буруу. Цэгцлэх хэрэгтэй. Оффшорын асуудлаар ч гэсэн тодорхой байр суурьтай. Хэрэгжилтийг нь үзэж байгаад өөрчлөлт хийх шаардлагатай бол саналыг нь оруулж ирнэ. Гэхдээ нэг зарчим бий. Би юмыг уншиж, судалж үзэлгүйгээр хуулийн талаар үг хэлдэггүй. Судалж үзээд, шийдвэрлэнэ. Сүүлийн үед гараад байгаа нэг зүйлд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Сошл ертөнцөөр дутуу ойлголттой цацсан асуудал гэнэт нийтийн давалгаа болж хувиргаад юмыг буруу тийш нь эргүүлэх гээд байгаа асуудал байна. Ийм байдлаар дүгнэлт хийж болохгүй. Хүүхдийн эрхэд халдсан гэдэг асуудал гараад байна. Энийг очиж байгаад судалж үзнэ. Би шал өөр юм сонссон шүү. Хуулийн ажлыг баталгаатай болгож байж амнаасаа үг алдахгүй бол болдоггүй. 60 тэрбумын асуудлыг эцэслэн шалгах ёстой. 

  20 цаг 58 минут
2017.10.18

Д.Эрдэнэбат:

-Нямдорж гишүүнийг хувийн өмчийн эсрэг, хувь хүний эсрэг ярьдаг. Бид ардчилсан улсын ард түмэн. Хүрэлсүхийн засгийн газарт та түшиг болно гэдгийг мэдэж байна. Та гэхдээ энэ Засгийн газрыг хүчирхийллийн засгийн газар луу битгий оруулчихаарай. Өнөөдрийн нөхцөлд хувийн бизнес, үндэсний компаний дэмжихгүй бол үзэл бодлын эсэрг гээд бүгдийг нь шалгана гэвэл наадх чинь буруу. Та сая энэ танхимд сууж байгаа хүмүүс луйврын асуудлаа зогсоо гэлээ. Энд байгаа хөрөнгө мөнгөгүй мөртлөө баяжаад байна гэдэгтэй би санал нийлж байна. Хэн оффшор компанитай байгааг та зарлаач. Оюутолгойн 4 компанийн 2 нь огт дурьдагдахгүй байна вэ. Эндээс бүх зүйлийн чагт эхэлнэ. Та хэлээч?

Бүлэглэл гэдэг үгийг болиулаад, бүлэглэл гэж энэ байна гээд гаргаж тавья. Та 60 тэрбумын эвлүүлгийн талаар ярилцлага өгсөн. Энэ эвлүүлэг биш гэж та хэлсэн. Эвлүүлэг биш бол энэ гэмт хэрэгт тооцогдох уу?

Ц.Нямдорж:

-Сүүлийн асуултаас эхэлье. Тэр Ганбаатар нарын хооронд болсон яриа бол эвлүүлэг биш. Тэр нь гэмт үйлдлийн шинжтэй байна уу гэдгийг шийддэг нь шүүх, прокурор. Нийгэмд энэ асуудлын эцсийг үзэх хэрэгтэй гэдэг дээр би хатуу байна. Би улстөрийн хариуцлагын тухай ярьсан юм. Сандуйгийн тухай асуудлыг ярьсан юм. Улстөрийн хариуцлага тооцогдсон. Би УИХ-ын дэд даргаар сонгогдсон хүн. Би М.Энхболд даргад мөнгө өгөөгүй. Цолмонд мөнгө байхгүй, өгөөгүй. Ингээд дэмий юм ярьдаг хүний үгээр улстөр хийгээд бүхнийг харлуулаад байх чинь утгагүй. 

Би хувийн өмчид өөрөөс чинь илүү хайртай байж мэднэ. Хувийн өмчийг дөнгөж гарч ирж байхад нь хүчирхийлэл үйлдээд байхад нь би дарамт шахалтаас чөлөөлж байсан. Харин хулгайлж авсан юмыг төрийн өмч гэж байвал би харин зөвшөөрөхгүй. ХХБ-ыг хувиасаа гаргасан бол хэлэхгүй. Улсаас авсан бол наадх чинь хулгай. Үүн дээр бол ёстой санал нийлэхгүй шүү. Хууль ёсоороо явж байгаа хувийн өмчид хэн ч гар хүрэхгүй, хуулийнхныг тийш нь явуулахгүй. Харин хууль бус бол хатуу ярина. Хүнийг хоёр гурван сараар барьж хориод гаргадаг. Тэгээд юу болсон нь мэдэгдэхгүй, гаргадаг. Ийм зүйл болж байна гэсэн. Би энийг шалгана. Хэт олон бизнес эрхэлж багйаа хүмүүсийг барьж хорьсон. 

Танил тал албан тушаалын сүлжээнд дулдуйдаж улсын өмч хулгайлсан бол асуудал ярина. Ингэсний төлөө фашист гэнэ үү, коммунист гэнэ үү хамаагүй. Хулгайд улстөрийн нам гэж байдаггүй юм. Ингэж хөлжиж ирсэн хүмүүс одоо зогсох хэрэгтэй. 

  21 цаг 14 минут
2017.10.18

Ж.Мөнхбат:

-Зарим хэргүүд алга болчих юм. Хөгжлийн банкны хэрэг, Төмөр замын хэрэг, Тагнаж чагнасан хэрэг гээд хаачсан бэ. Сонгууль болохоор л яриад байдаг. Гэтэл 10 мянган төгрөг хулгайлсан хэрэг алга болдоггүй. Шударга ёс хаачсан бэ. Баахан улстөржиж хүн гүтгэчихээд зүгээр яваад байдаг хүмүүсийг яах вэ. Намайг замын концесстой холбоотойгоор баахан гүтгэсэн. 

  21 цаг 22 минут
2017.10.18

Л.Болд:

-Хэт битгий муйхарлаарай. Шинэ хуулиар авлига өгсөн хүн буруутахгүй болсон. Авлига өгсөн хүмүүсээ илчлээрэй. Авсан хүн л буруутна.

  21 цаг 23 минут
2017.10.18

Ц.НЯМДОРЖИЙГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДААР ТОМИЛЛОО

Санал хураалт:

Санал хураалтад 69 хүн оролцсоноос 62 хүн зөвшөөрч 89,9 хувийн саналаар Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар томиллоо.

  21 цаг 25 минут
2017.10.18

О.Баасанхүү:

-Харанхуй шөнө сайд нарыг томилохоо больё. Маргааш болъё.

М.Энхболд:

-Үндсэн чиглэлийн сайд нараа өнөөдөр сонгоно. Чиг үүргийн сайд нарыг маргааш 10.00 цагаас эхлэн томилно.

  21 цаг 27 минут
2017.10.18

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзоригийг томилуулах танилцуулгыг Өргөдлийн байнгын хороон дарга М.Билэгт хийж байна.

  21 цаг 32 минут
2017.10.18

О.Баасанхүү:

-Эмч, багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх вэ. Хэдэн хүн халах вэ?

С.Чинзориг:

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгааг дэмжиж байгаа. 23-наас багш нар хугацаагүй ажил хаяна гэж байгаа юм билээ. Сайдаар томилогдсон даруйдаа гурван талт хэлэлцээрийг эхлүүлж, цалинг нэмэх боломжийг хайна гэж бодож байна. Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн цалингаас 5 хувийн зөрүүтэй байх юм бол цалинг нэмэх хуультай. Одоо 23 хувийн зөрүүтэй болчихоод байгаа. Ядуурлын судалгаагаар гурван жилийн хугацаанд 250 мянган хүн ядуурлын эгнээнд шилжсэн гэж хэлж байна. Би багш, эмч нартайгаа ярилцана. Бодит орлогыг нэмэгдүүлэх гарцыг хайж олно гэж үзэж байна. Үндсэн цалинг нэмэгдүүлж, Валютын сантай хийсэн гэрээг зөрчихгүйгээр нэмэх арга хэмжээ авна.

Би хүн халах гэж энэ яаманд очоогүй. Асуудлыг шийднэ. 

  21 цаг 37 минут
2017.10.18

М.Оюунчимэг:

-НХХЯ ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр хамгийн их анхаарах ёстой. Та хүнд хөрөнгө оруулалт хийсэн ажилд анхаарал тавиарай гэдгийг танд захья. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал орхигдоод байна. Энэ асуудлыг анхаараач.

С.Чинзориг:

-Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа. Хөдөлмөрлөлтийн асуудал макро эдийн засгийн бодлогын асуудал. Өөрт нь бий болсон ур чадварыг бий болгох хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээлээр нөхөрлөл гэх мэтийг дэмжих хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг холбогдох сайд нартай хамтран ажиллаад шийднэ гэж үзэж байна. 

Хүүхэд залуучуудын газрын тухайд орон нутаг хүнээ мэдэж томилдог байх нь илүү зүйтэй. Шаардлагатай бол томилгоог өөрчлөхөд болохгүй асуудалгүй.

  21 цаг 50 минут
2017.10.18

Х.Болорчулуун:

-Бид сүүлийн жилүүдэд халамж ярьснаас, хөдөлмөрлөлтийг орхигдуулсан. Ажилгүйдлийн хар үүл биднийг нөмөрчээ. Солонгос руу ажиллах хүчин гаргана гэхээр хэдэн шөнө оочерлож байна. Та сая ажилгүйдлийг макро эдийн засгийн түвшингээс хамаарна гэлээ. Үүнд нөлөөлөхөд танай яамны бодлого хүчтэй байх ёстой. Гааль татварын бодлогод хүртэл орно. Гадны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг оруулахгүй байх хэрэгтэй. Дорнод аймагт жилдээ мянга мянган хятадаад ирж ажиллаж байна. Энэ хятадууд ажлын байрныхаа 75 хувийг хятадаас авдаг. Та энэ 75 хувиар авч байгаа энэ хувь хэмжээг хэдэн хувиар буулгах вэ. Уул уурхайн бусад салбар 50 орчим хувь байхад газрын тос яагаад ийм өндөр байдаг юм. Эдгээрийг ажиллах хүчний татвараас чөлөөлхийг болих хэрэгтэй.

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл яригдаж байгаад орхигдсон. 1999 оноос хойш энэ хуульд өөрчлөлт бүрнээр хийгээгүй. Наад зах нь уул уурхайд ажиллах хүмүүсийн хоногийн зааж өгөх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хуулиар байгалийн баялаг авч байгаа бол өндөр цалин авдаг байх боломжийг энэ хуулиар бүрдүүлмээр байна.

С.Чинзориг:

-Гадаадаас ажиллах хүчин авах, гаргах хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа гэдэгтэй санал нэг байна. Биеийн хүчээр хийж чадах ажлын байран дээр гаднаас ажлын хүч авах биш, монголдоо бэлтгэж чадахгүй ажлын байран дээр гаднаас ажил авдаг байх хэрэгтэй байна. Асуудлыг шийдэж үзье, квотын тал дээр.

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг мөн ярина. Одоогийн хууль нь олон зүйлийг зохицуулж чадахгүй байгаа. Таны ярьж байгаа шиг гэрээсээ хол ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн зохицуулалтыг хийж чадахгүй байгаа.

  22 цаг 02 минут
2017.10.18

Д.Тэрбишдагва:

-Ажлын байрыг яаж бий болгох вэ. Мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна. Гэтэл дунд сургууль төгсгөчдийн 80 хувь нь дээд сургуульд орж байна. Зорилго тавьмаар байна. Жилд 3000 залуусыг гадагш нь нарийн мэргэжилд суралцахаар гаргах хэрэгтэй байна. Тэгээд герман, япон хэлийг нэг жил заамаар байна. Чадварлаг боловсон хүчин бэлтгэхгүй бол гадагш нь боолын ажилд явуулмааргүй. 

Тэтгэврийн асуудалд яаж хандах вэ?

С.Чинзориг:

-Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил явуулна. Эдийн засгийг сайжруулах чиглэлээр бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэргээр. Хөдөлмөрийн зах зээл өөрөө эмзэг. Аж ахуйн нэгж байгууллагуудын 85 хувь нь 9 хүртэл ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгжүүд. Эдгээрийг дэмжих бодлого ажил явуулах хээргтэй байна. 

1,2 сая ажиллагсадын 500 мянга орчим нь өөрөө өөртөө ажлын байр бий болгосон, тогтвортой бус орлоготой хүмүүс. Малчдыг тогтвортой орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Их дээд сургууль төгссөн залуусыг өөрт бий болгосон чадвараараа өөрөө өөртөө ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Засгийн газар бүхэлдээ ажиллах шаардлагатай.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг нарийн гаргаж чадахгүй байна. Манай МСҮТ-үүд орчин цагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хэмжээнд сайжраагүй байна.

Тэтгэвэртэй холбоотой асуудал дээр хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүнийг өөрөө ажил хийж орлоготой болгох ажлыг явуулна. Ахмад настны амьдралыг хэвийн хэмжээнд аваачих бодлогыг төр явуулах ёстой. Ирэх оноос тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал Сангийн яаман дээр яригдаж байгаа юм билээ. Тэр үеэр ярих боломж гарах байх гэж бодож байна.

  22 цаг 25 минут
2017.10.18

Санал хураалт:

68-аас 61 гишүүн зөвшөөрч 89,7 хувийн саналаар С.Чинзоригийг НХХ-ийн сайдаар томиллоо.

Маргааш буюу аравдугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт чуулганы хуралдаан БХБ-ын сайдад нэр дэвшигч Х.Баделханы асуудлаар үргэлжилнэ.

Аравдугаар сарын 18-ны өдөр дараах сайд нарыг томиллоо. Үүнд:

1.Шадар сайд: Ө.Энхтүвшин
2.Монгол Улсын сайд: Г.Занданшатар
3.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
4.Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
5.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
6.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
7.Хууль зүйн сайд Ц.Нямдорж
8.НХХ-ийн сайд С.Чинзориг.

Өнөөдрийн чуулган өндөрлөлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан