gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоолойн мах улирал харгалзахгүй үрэвсдэг болсон

2017-08-08
0
Twitter logo
0
Twitter logo
2017-08-08
Хоолойн мах улирал харгалзахгүй үрэвсдэг болсон Гүйлсэн булчирхай олон дахин өвдвөл хамгаалалтын механизм алдагдаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог. Нэгэнт нянгаас хамгаалж чадахгүй болсон тул мэс заслын аргаар авах нь зөв гэж үздэг байна.

Хоолойн мах буюу гүйлсэн булчирхайг авахуулах нь зөв, эсэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн их эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Гантогосоос тодрууллаа.

-Хоолойн мах ямар тохиолдолд үрэвсдэг вэ. Энэ булчирхайг мэс заслын аргаар авах нь зөв үү?
-Хоолойны мах гэж амны хөндийд, хэлний уганд хоёр талдаа байрладаг булчирхайг хэлдэг. Энэ нь хоолойг гаднын нөлөөнөөс хамгаалах, нянг устгах үүрэгтэй. Хоолойн мах авах, эсэхийг үрэвсэл болон өвчний байдлаас шалтгаалж мэргэжлийн эмч шийддэг.

Жилд 4-5 удаа өвддөг бол мэс заслын аргаар авах заалттай

Түүнээс биш хоолойн мах том байна гээд шууд авахуулж болохгүй. Гүйлсэн булчирхай нь жилд 4-5 удаа өвдөх, эсвэл сүүлийн гурван жилд дараалан ийм байдал давтагдвал мэс заслын аргаар авах заалттай. Мөн гүйлсэн булчирхайн хурц үрэвслийн үед буглаа үүсдэг. Бугласан тохиолдолд мөн авах заалт бий. Гэхдээ энэ булчирхай хэт том байх нь эрсдэл дагуулдаг. Амьсгалахад түвэгтэй, шөнө унтаж чадахгүй хурхирах, амнаас эвгүй амт мэдрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг бол эмчийн зөвшөөрлөөр авахуулж болно.

-Хоолойн өвчин удаан эдгэхгүй байх, ахин дахин өвддөгийн гол шалтгаан юу вэ?
-Доороосоо даарах, хэт хүйтэн зүйл уух, өвөл толгой нүцгэн явах зэрэг нь хоолой өвдөхөд нөлөөлнө. Мөн хамар битүү байх нь ч сөрөг үр дагавартай. Хамраараа биш амаараа амьсгалаад байвал хүйтэн агаар ямар ч шүүлтүүргүйгээр амьсгалын зам руу орж, хоолой өвдөх нь олширдог. Хоолой удаа дараа өвдөнө гэдэг дархлаа сул, нян эсэргүүцэх чадваргүй байна гэсэн үг. Ер нь хоолой өвдөнө гэхээр ганцхан гүйлсэн булчирхай өвчлөхгүй. Амны хөндийд хамгаалах үүрэгтэй маш олон булчирхай бий. Тухайлбал, сонсголын гуурсны амсарт хоёр, төвөнхөд бас нэг жижиг булчирхай байдаг. Эдгээрийг нийлүүлээд пироговын цагираг гэдэг. Үүнээс хамгийн том, наана байрладаг, хамгийн их үрэвсэлд өртдөг нь гүйлсэн булчирхай.

-Танай эмнэлэгт хоолойн мах авах мэс засал хэр хийгддэг вэ?
-Манай эмнэлэг өдөрт 2-3 хүнд ийм төрлийн мэс засал хийдэг. Сар, жилээр нь тооцвол багагүй тоо гарах байх. Энэ мэс заслыг 3-70 насныханд хийдэг. Гэхдээ хавдартай бол насны дээд хязгаар гэж байхгүй. Өмнө нь хаврын улиралд гүйлсэн булчирхайн үрэвсэл хүндрэх хандлага ажиглагддаг байсан. Харин одоо улирал харгалзахгүй болсон.

ЗГМ: Инфографик

-Яагаад улирал харгалзахгүй болсон бэ?
-Нянгийн хоруу чанар нэмэгдэж, антибиотикт илүү тэсвэртэй болсонтой холбоотой.

-Зүү тавиулах нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Хоолойн үрэвсэлд алт, мөнгөн зүү тавьдаг уламжлалт эмнэлгүүд байдаг. Уламжлалт эмчилгээ бол том шинжлэх ухаан. Гэхдээ миний хувьд алт, мөнгөн зүү тавиул гэж зөвлөдөггүй. Алт, мөнгөн зүү тавиулчихаад бугласан, үрэвсэл нь олон дахин сэдэрснээс мэс заслын аргаар авах тохиолдол гардаг.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл даамжирвал бөөрөнд нөлөөлнө

-Гүйлсэн булчирхайгаа авахуулсны дараа сөрөг нөлөө гардаг уу?
-Тусгай дэглэм барих шаардлагагүй. Гол сул тал нь хоолойг нянгаас хамгаалдаг булчирхай нь байхгүй болно гэсэн үг. Гэхдээ олон дахин өвдсөөр байгаад гүйлсэн булчирхайн хамгаалалтын механизм алдагдаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байдаг.

Тийм учраас л мэс засал хийж, авч байгаа юм. Хэрэв өвчилж, үрэвссэн тэр хэвээр нь яваад байвал бөөрөнд нөлөөлөх магадлалтай. Эмчийн зааваргүйгээр дур мэдэн антибиотик хэрэглэх, эсвэл үр дүнгүй эм хэрэглэсэн бол үрэвсэл нь хүндэрч буглаа болдог. Энэ нь даамжирч, хүзүүний зайн нэвчээс буглаа болж хүндэрнэ. Дээрээс нь голтын үрэвсэл болж амиа алдах тохиолдол бас гардаг. Хоолой өвдсөн л бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Дур мэдэн антибиотик хэрэглэснээс өвчлөлийн тоо нэмэгдэж, амиа алдах тохиолдол ч гарч байна. 

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан