ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт албан бичиг хүргүүлжээ.
Говийн их бага дархан цаазат газрыг тусгай хамгаалалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж байгаатай холбогдуулан санал авах талаар албан бичигт дурдсан байжээ.
Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр албан бичигтээ түүний хүсэлтийг дэмжихгүй байгаа гэдгээ хариу илэрхийлжээ.
"Говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай 25-30 орчим, зөвхөн Хятад, Монгол Улсын нутагт тохиолдох хавтгай тэмээ 815 толгой байгааг судлаачид тогтоосон.
"Хатан суудал, Талын мэлтэсийн алтны хүдрийн илрэлийн бүс нь хавтгай тэмээ, мазаалай баавгайн тархац нутагт хамаардаг. Улсын тусгай хамгаалалтаас гаргаж ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулснаар нэн ховор, ховор амьтдын тархац байршил нутаг алдагдан дүрвэж, усан хангамжийн хүрэлцээ муудах, газрын хөрсний элэгдэл, эвдрэлд орох, говийн экосистемийн төлөв байдал эрс өөрчлөгдөнө" гэдгийг аймгийн Засаг дарга албан бичигтээ дурджээ.
Үүнээс гадна манай улсын нэгдсэн орсон Биологийн төрөл зүйлийн конвенц, Улс дамнан нүүдэллэдэг зэрлэг зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц, Риогийн тунхаглал болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийн холбогдох заалтуудын зөрчихөд хүрч байгааг сануулжээ.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг энэ талаар "Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуультай холбоотой энэ асуудлыг сөхөж байх шиг байна. Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. УИХ-аас Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж чуулганаар оруулж ирэх үүрэг өгсний дагуу авч болох бололцоотой арга хэмжээнүүдийн талаар судлаж ажилласан. Ингээд зарим орд газруудыг ашиглаж болох талаар санал авахаар гурван аймагт албан бичиг хүргүүлсэн. Орд газрын ашиглах талаар судлахын тулд орон нутаг, яам, агентлагууд, судлаачид гээд олон талаас нь санал авдаг. Үүний дагуу Говь-Алтай аймгаас тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн хариу ирсэн учраас ямар нэгэн шийдвэр гараагүй. Говь-Алтай аймгийн сонгуультай холбоотой өнгөрсөн асуудлыг эргэн сөхөж байгаа нь улстөржиж байна гэж ойлгож байна" гэсэн хариултыг өглөө.
У.Бадам