gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чили ашигт малтмалын хуульдаа 25 жил гар хүрээгүй

Эдийн засаг
2008-11-17
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-11-17

Бүгд найрамдах Чили улсын уул уурхайн сайд Сантиаго Гонзалес манай оронд айлчиллаа. Ноён Сантиаго Гонзалес Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт бараалхаж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын зарим гишүүнтэй уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Хоёр орон 1991 оноос уул уурхайн салбарт хамтран ажиллаж буй аж. Манай УИХ-д Монгол-Чилийн парламентийн бүлэг ч бий болжээ. Өнгөрсөн баасан гаригт “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалт” сэдэвт дугуй ширээний уулзалт болов. Чилийн төрийн өмчит “Коделко” компанийн Азийн Шанхай дахь төлөөлөгч Сантиаго Торрес компанийнхаа талаар сонирхолтой илтгэл тавилаа.

Чили улс зэсийн нөөц, олбор­лолтоороо дэлхийд тэргүүлдэг билээ. Уул уурхайн “Коделко” компани S&P-ийн эрсдэлийн үнэлгээгээр нэгдүгээр байранд жагсдаг аж. Дэлхийн сан­хүүгийн хямрал зэсийн үнийг огцом унагаж байгаагийн улмаас тус ком­пани томоохон төслүүдээ 2010 оноос хэрэгжүүлж эхлэхээр түр хойш тавьсан байна. Чили улс Монголын адил байгалийн баялаг ихтэй. Тус орны ДНБ-ий 30 хувь, нийт экспортын 70 орчим хувь нь байгалийн баялгаас бүрддэг байна.

Чилийн уул уурхайн сайд Сан­тиаго Гонзалесаас манай орны уул уурхайн бодлогод зөвлөх зүйл юу байна вэ гэж сонирхоход “Уул уурхайн тө­сөл хэрэгжүүлэхэд урт хугацаа шаардлагатай байдаг учир тогтвортой байдал хамгийн чухал. Тухайлбал, Чи­лийн хөрөнгө оруулалт, татварын хуулиудад сүүлийн 25 жил ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тиймээс уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд хууль, эрх зүйн тогтвортой орчныг бий болгох шаардлагатай. Түүнчлэн техникийн шинэчлэлт, боловсон хүчинд онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.

Д.Мөнхчимэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан