Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн их дүйчин өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тус арга хэмжээ нь жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог уламжлалтай. Энэ өдөр аливаа нүгэл хилэнцээс ангид байж хотол олноороо буяныг хураавал дээдийн хутгийг олно хэмээн бурхан багшийн сургаалд заасан байдаг аж.
Бурхан багшийн их дүйчин өдрийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хамба лам Д.Чойжамц нар оролцож, лам нар сүсэгтэн олонд айлтгал өргөлөө. Энэ үеэр Очирваань болон Жанрайсаг бурхадад мандал өргөж, бурханы шар тугийг мандуулсан юм. Мөн эл өдөр Түвдийн их гэгээнтэн Дандар Лхарамба ринбүүчийн хойд дүрийн хувилгаан Янси Чогтүл ринбүүчи, Гэвш лам Денгэлаа, Гүнчинлаа тэргүүтэй Төвд Монгол лам хуврагууд номын өргөөндөө түмэнд тустай ноц хурлаа. Эл билэгт сайн өдөр гэвш лам Денгэлаад олон арван хүн шавиар орж буян заяагаа даатгаж байв. Хурлын төгсгөлд сүсэгтэн олонд насны үрэл, цогчдын идээ түгээсэн юм. Үүнтэй холбогдуулан гэвш лам Денгэлаагаас дараахи тодруулгыг авлаа.
-Өнөөдрийн их дүйчин өдрөөр танай номын өргөө сүсэгтэн олны хөлд дарагджээ. Эл өдөр ямар ном хурав?
-Энэ жил бурхан багш эхээс мэндэлсний 2552 дахь жил тохиож байна. Их манал, Цогчид хурж, бурхан багшийн зүрхэн тарнийн лүн тавьж, уг тарнийг шавь болон, сүсэгтэн олны хамт зуун удаа уншлаа. Мөн эл билэгт сайн өдөр амьтны амь хороосон хоол унднаас, татгалзаж, цагаан хоол иддэг уламжлалтай. Тэр ч утгаараа Янси Чогтүл ринбүүүчи, Гүнчинлаа, нартайгаа хамтран хийсэн түвдийн "Пагцаа Маргу" хэмээх цагаан хоолоо шавь болон сүсэгтэн олондоо хүртээж байгаа юм.
-"Пагцаа Маргу" хоолыг хийхэд багагүй хугацаа шаардах уу. Их амттай юм аа?
-Тийм ээ. Бурхан багшийн ард түмэндээ сайн сайхны төлөө үйлдсэн буяныг нь бодож хийсэн хоол. Бид шөнийн гурван цаг хүртэл хийсэн. Хамгийн гол нь ард түмнийхээ амар амгалан, тусын тулд хийх бидний үүрэг шүү дээ.
-Танай номын өргөөнд "Буран багш", "Их манал" бурхан залсан байна?
-Тийм ээ. Бурхан багш Лүмбийний цэцэрлэгт төрсөн. Энэ мод 3000 гаруй жилийн түүхтэй. Эдүгээ энэ цагт япончуудын эзэмшилд орсон ба Балба улсаас нүүлгэн Япон руу залах үед бидэнд эх хувиас нь өчүүхэн өдий олдсон. Ийнхүү өнөөдөр энэ сайхан ариун газрын шороогоор бүтээсэн, бурхан багшид бараалхаж их хувь бидэнд олдоод байгаа юм. Харин Манал бол эрүүл мэндийн бурхан. Өнөөдрийн их номын хуралд олон эмч ирсэн нь ерөөлтэй юм. Учир нь манал бурхан эрүүл мэндийг билэгддэг. Мөн зон олныг эрүүл саруул байлгахад ихээхэн ач тустай. Тэр ч утгаараа энэхүү бурханыг хүндэтгэн залж, ном хурж байна.
-Янси Чогтүп ринбүүчи "Салхит" зангилаанд очиж сүсэгтэн олондоо буяны үрээ түгээсэн гэж сонссон?
-Ринбүүчи маань эх үрсийн баярыг тохиолдуулаад шавь нарынхаа урилгаар Салхит зангианд очиж, сүсэгтэн олондоо адис хишгээ хайрлаад ирлээ. Тус нутгийн зон онд манай нутгийн түүхэнд ийм сайн үйл болж байсангүй гээд бисгүүрийн дуу сонсоод баярын нулимс унагаж байсан. Мөн Дандар Лхарамба багшийн түүхэн киног үзээд маш их сэтгэл нь хөдөлж, талархалаа илэрхийлж байсан. Тэд ойролцоогоор 500 гаруй сүсэгтэн цугласан. Салхит зангилааны 400 орчим хүүхдэд ринбүүчи маань гарын билгээ гардуулж, баяр дээр нь баяр нэмж, буян үйлдэж чадсандаа баяртай байгаа. Салхит зангилааны хамт олон ринбүүчи бидэнд их сайхан үгтэй дурсамж хадгалуулсан. Ринбүүчи маань Монголоос тодорсон бодохоор эх орныхоо өнцөг булан бүрт буяны үрээ түгээх учиртай.
-Сүсэгтэн олондоо хандаж юу хэлэх вэ?
-Бурхан багшийн их дүйчин өдрөөр хийсэн буян түм бум болж арвиждаг. Тиймээс ард түмэн маань бие, хэл сэтгэлээ ариун байлгаж, буяны их үйлд даган баясаарай гэж хэлье.
Мөн ил билэгт өдөр номын их буянд багтсан сүсэгтэн олны төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
Б.Өлзийхүү: Мянган жилийн нас буян нэмэх шиг л боллоо
-Өнөөдөр үнэхээр сайхан байна. Би урьд өмнө нь хэзээ ч ийм сайхан буяны ном хурахыг хараагүй. Бурхан багшийн төрсөн газрын шороогоор бүтээсэн ээжийн баримал, болон мандал бурхан, тэргүүтэй олон бурхдын мэлмийн өмнө их номын буянд багтсандаа хязгааргүй их билэгшээж байна. Эрдэм чадал төгс, их хувилгаадын мутраар бүтсэн цагаан хоол зооглоно гэдэг хүн бүхэнд олдоод байхгүй их хувь заяа байхаа. Бурхан багшийн их дүйчин өдрийг ёслол төгөлдөр, утга төгс тэмдэглэсэнд нь тэнгэр хангай хүртэл баярлаж, хураа хайрлаж байна. Ринбүүчийн мутраас насны үрэл авахад мянган жилийн нас буян нэмэх шиг л боллоо.
Б.Билгүүн