gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батзаяа: Монголын хөлбөмбөгийн хөгжил ухрах араандаа орчихсон байна

Спорт
2009-06-17
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-06-17
Хөлбөмбөгийн спорт дэлхий нийтэд жигдхэн хөгжсөн гэж хэлвэл нэг их буруутахгүй байх. Манай улсад ч гэсэн энэ спортын үнэнч фэнүүд цөөнгүй бий. Ялангуяа хүүхэд залуус маань хөлбөмбөгт эргэж буцахааргүй дурласан байх юм. Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортыг үзэгчдийн сэтгэлд хоногштол тайлбарлаж чаддаг цөөхөн сэтгүүлч байдаг. Тэдний нэг нь С1 телевизийн хөлбөмбөгийн тайлбарлагч, тамирчин Б.Батзаяатай уулзаж ярилцсан юм. Тэрбээр Монголдоо анх удаа "Миний мэдэх хөлбөмбөг" гэсэн нэртэй ном гаргасан байна.

-Хөлбөмбөгийн спорттой яаж яваад холбогдов. Энэ талаараа яриагаа эхлэх үү?
-Анх 12 настай байхдаа хөлбөмбөгийн спорттой холбогдсон. 1998 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн. Английн Майкл Оуэн гэж 18 настай залуухан тоглогч гоол хийгээд гүйж байхыг үзээд би ч бас энэ хүүхэд шиг мундаг хөлбөмбөгч болох юмсан гэж мөрөөддөг болсон. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдсөнөөр хөлбөмбөгтэй холбогдсон. Анх Эрдэнэтийн "Хангарьд" клубт хөлбөмбөгөөр хичээллэж байгаад хотод ирж "Хоромхон"-д элссэн. Харин хөлбөмбөг тайлбарлах болсон маань "Одод" телевизээс эхтэй. МУИС-т сэтгүүлчээр суралцаж эхлээд нэгдүгээр курсээсээ "Одод" телевизэд дадлага хийгээд анх Тамираа ахтай "Евро-2004"-ийг тайлбарлаж байсан юм.

-Танай гэр бүлд спортын хүн байсан уу?
-Яг тамирчин хүн бол байхгүй. Миний аав спортын үнэнч үзэгч байсан. Яахав манай хамаатны ах хөлбөмбөг, сагс тоглогдог. Ахыгаа дагаж энд тэнд их тэмцээн үздэг байсан. Энэ нь ч бас нөлөөлсөн байх.

-Заяаг хөлбөмбөгийн тамирчин гэхээсээ илүүтэй тайлбарлагч гэдгээр нь мэднэ. Тамирчин байхдаа ямархуу амжилт гаргаж байв?
-Монголынхоо хөлбөмбөгийн тамирчдыг манай улсад мэддэг хүн бараг байдаггүй. Яахав ганц, нэгхэн хүнийг нэрлэдэг. Харин сагсан бөмбөг гэвэл гайгүй нэрлэж магадгүй л дээ. Гэхдээ гадаадын тамирчдын нэрийг сайн мэддэг шигээ нэрлэж чадахгүй л дээ. Тийм учраас ганц би гэлтгүй Монголын хөлбөмбөгийн тамирчид олны танил болоогүй. Миний хувьд Монголынхоо хэмжээнд авч болох бүх шагналыг авсан. Лиг, спартикиад гээд л. Харин одоо хөлбөмбөг тоглохгүй байгаа.

-Хөлбөмбөгийн спортын давуу талаас нэрлэ гэвэл?
-Энэ  спортын давуу талыг дэлхийд хүлээн зөвшөөрнө. Саяхан дэлхийн бүх спортыг хөлбөмбөгтэй харьцуулсан судалгаа хийсэн байна лээ. Судалгааны үр дүн нь дэлхийн бүх спортоос хөлбөмбөг илүү гарч байсан. Дэлхий 6.5 тэрбум хүн амын 80 орчим хувь нь хөлбөмбөгтэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Яагаад гэвэл хөлбөмбөгийн спорт хамгийн цэвэр шүүлттэй. Хаанаас олж авч чадахгүй хамгийн сайхан кайф, сэтгэл ханамжийг энэ спорт өгч чадна л даа. Тийм учраас дэлхийд нэр хүндтэй байдаг. Дэлхий ч гэлтгүй одоо манай улсад энэ спорт хөгжиж байна. Хөлбөмбөгийг сонирхдог, өмсгөлтэй хүүхдүүд маш олон болжээ. Энэ нь хөлбөмбөгийн спорт хөгжиж байгаагийн нэг том жишээ, бас эхлэл юм болов уу гэж боддог. Хөлбөмбөг чинь өөрөө хүнийг татах увидастай спорт шүү шүү дээ.

-Манайд багийн спорт хөгжихгүй гэж их ярьдаг л даа. Тийм учраас амжилт нь маш муу байдаг. Үүнтэй хэр санал нэгддэг вэ?
-Монголчуудад  нэг тийм өрөөсгөл бодол байдаг. Мэдээж энэ,, спортыг хөгжүүлэхэд санхүү хэрэгтэй. Гэхдээ нэг номерт биш. Багийн спортыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд зөв бодлого чухал. Хэчнээн баян байлаа ч гэсэн хөлбөмбөг хөгжихгүй маш олон улс байна. Эдгээр орнуудад зөв бодлого дутагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас хөрөнгөтэй орнууд хөлбөмбөгөө хөгжүүлэх гээд өндөр үнээр гадны мэргэжлийн дасгалжуулагч урьж байна. Энэ бол хөлбөмбөгийг хөгжүүлэх нэг бодлого юм. Бодлогоо зөв тодорхойлвол түүн дээрээ тулгуурлаад санхүүгээ босгож болно. Энэ спорт Монголд хөгжихгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Монголд хөлбөмбөг хөгжинө. Үүнийг тайлбарлахын тулд түүхээс нь эхлээд ярих хэрэгтэй. Яагаад гэвэл монгол хүний зан, ааш араншин нэг хүний спортод илүү тохирсон байдаг. Энэ тал дээр нь бид ажиллаж чадвал Монголд хөлбөмбөг хөгжинө гэсэн бодолтой явдаг.

-Хөлбөмбөгийг хөгжүүлэхэд бодлого хэрэгтэй гэж өөрөө хэллээ. Тэгвэл манай улсын хөлбөмбөгийн холбоо энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ?
-Монголд хөлбөмбөгийи спорт хөгжөөд 50 жил болсон байна. Гэвч хөгжил нь яг хэвэндээ л байгаа. Хөлбөмбөгийн хөгжлөөрөө дэлхийн хамгийн  муу орнуудын тоонд байдаг хэвээрээ. Азийн хамгийн чансаа муутай орны тэмцээн болох "Challenge сир"-д- манай улсын шигшээ   баг Макаотай таарч тоглоод хожигдлоо. Хэрвээ энд хожсон бол дараагийн шатанд ороод хэсэгт хуваагдах байсан. Гэвч хожигдоод үлдлээ. Энэ нь Монголын хөлбөмбөгийн холбооны бодлого, менежмент муу байгаатай холбоотой. 10 жилийн өмнө дэлхийн болон Азийн хөлбөмбөгийн холбоонд элссэн. Гэтэл чансаа нь яг нэг байрандаа байгаад л байна. Вараг ухарч байна гэж ойлгож болно л доо.

-Ингэхэд өөрөө хөлбөмбөгийн талаар ном гаргаж байгаа гэсэн. Энэ талаараа манай уншигчдад танилцуулаач?
-Энэ номны эхлэлийг одоогоос долоо жилийн өмнө тавьсан. 2002 онд өөрөө жаахан хүүхэд байсан болохоор өөрийнхөө хэмжээнд хөлбөмбөгийн тактик энэ тэрийг боловсруулж, сайжруулсаар байгаад ном болголоо. Хоёр жилийн өмнө С1 телевизээр хөлбөмбөг тайлбарлаж байхдаа Монгол энэ спортыг хөгжүүлэхэд юу хэрэгтэй юм бол гэж их бодсон. Тэгээд боловсролын талын хөрөнгө оруулалт хийвэл зүгээр юм уу гэсэн санаа төрөөд ном гаргах ажилдаа орсон. Дэлхийн томоохон орнууд боловсролоо илүү хөгжсөн байдаг. Тиймээс хоосорно гэсэн ойлголт байхгүй. Ямар зүйлийн тулгуур нь боловсрол байх ёстой байна гэдгийг ойлгосон. Хөлбөмбөгийн ном гаргаж байна гэдэг чинь энэ спортод боловсролын хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Тиймээс "Миний мэдэх хөлбөмбөг" нэртэй " номыг гаргасан л даа.

-Ямар ч номонд бусдаас давуу тал гэж байх ёстой юм шиг санагддаг. Чиний номны давуу тал нь юу вэ?

-Би энэ номонд юу оруулбал зүгээр вэ гэж их бодсон. Тэгээд хамгийн түрүүнд алдартай тамирчдын нэрийг зөв дуудлагаар нь дуудах хэрэгтэй бодол төрсөн. Ингэхийн тулд нэлээдгүй судалгаа хийсэн л дээ. Тэгээд янз бүрийн хүмүүстэй уулзсаны эцэст гадаад хүмүүсийн нэрийг зөв дуудлагаар бичих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл хөлбөмбөгчдийн нэрсийг зөв дуудлагаар нь номондоо орууллаа. Энэ нь хөлбөмбөгийн спортод бага ч гэсэн нэмэр оруулж байгаа хэрэг гэж бодож байна.

-Хөлбөмбөгийн спортын юуг нь голчилж хөндөн номдоо оруулав?
-Хамгийн гол нь тактик гэсэн зүйлийг хөндөж өгсөн байгаа. Манай улсын хөлбөмбөгт тактик боловсруулах асуудал бараг байдаггүй. Байсан ч энэ нь учир дутагдалтай. Ихэвчлэн өөрсдийнхөө тоглож байсан практикт тулгуурлаж төлөвлөгөө зохиодог. 2005 онд манай улсад германы нэг мэргэжилтэн ирсэн. Түүнтэй уулзаад тактикийн талаар нэлээд их зүйл мэдэж авсан. Тэгээд 2002 оноос бичсэн өөрийнхөө тактикийн асуудлыг тэр хүнд үзүүлэхэд "өө болж байна" гэж хэлээд зарим нэг зүйл дээр нь бага зэрэг засвар хийсэн. Номны гол цөм нь тактик болж байгаа юм.

-Өсвөрийн тамирчдад өөрийн чинь гаргасан ном нэлээд хэрэгтэй юм шиг санагдлаа. Ер нь онол талдаа юм шиг байна тийм үү?
-Яг ч бас онол биш юм аа. Бүх зүйл хосолсон. Бас сонирхолтой түүх ч бий. Ер нь спортын ном манай улсад байдаг юм уу гэж судалж үзсэн. Гэтэл огт байхгүй биш. Гэхдээ бараг бүгдээрээ шахуу орчуулгын ном юм билээ. Мэдээж үндэсний спортуудад сонирхолтой ном байна л даа. Бас чөлөөт, жүдотой холбоотой ганц нэг ном байдаг юм билээ. Түүнээс биш монгол хүн бичсэн мэргэжлийн спортын ном учир дутагдалтай байна. Спорт тоглоомын тал дээр". миний ном бараг анхных нь юм билээ. Эхний ээлжид бас хөлбөмбөгийн түүхийг мэдэх хэрэгтэй. Цаашид бас хөлбөмбөгтэй холбоотой олон ном гаргана гэсэн төлөвлөгөө байгаа.

-Ингэхэд номныхоо нээлтийг хийсэн үү?

-Номынхоо нээлтийг арай хийж амжаагүй байгаа. Ирэх хагас сайн өдөр Улсын их дэлгүүрийн хажууд байрлах "Адидас" дэлгүүр дээр хийхээр болсон. Спорттой холбоотой ном гэсэн утгаараа энэ газрыг сонгосон. Энэ завшааныг ашиглаад хөлбөмбөгийн спортод хорхойтой бүх хүүхэд залуусыг номынхоо нээлтэд урьж байна. Энэ үеэр хөлбөмбөгийн тухай сониныхоо нээлтийг бас хийнэ.

-Бас зөвхөн хөлбөмбөгийн мэдээлэл багтаасан сонин гаргаж байгаа юм уу?
-Тийм ээ. Маш олон сонирхолтой материал энэ сонинд орсон байгаа. Ямар ч байсан хүмүүсийн сонирхлыг татна байх гэж бодож байна.

Б.Шагай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан