gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Болдбаатар: Hадад алдаа оноо байсан, харин аз одын тухай бодож явсангүй

Нийгэм
2008-10-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-10-07
Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг зочноор урьж ярилцлаа. Тэрбээр бодож байснаас маань харин ч энгийн, даруухан нэгэн байв. Их спортод хайртай, амжилтад хүрье гэсэн сэтгэлтэй шавь нар нь түүний бахархал. Хэдийгээр бодож зорьж байсан хүсэл мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч жүдод өөрийгөө зориулсандаа хэзээ ч харамсдаггүй юм билээ.

 -Олимпоос хойш Та юу хийж байна вэ. Урилга заллага одоо ч өндөрлөө биз дээ?
 -Үнэнийг хэлэхэд ирсэн цагаасаа хойш тухтай  амарч чадаагүй  явна. Дэндүү их амжилтын дараа найр хурим, цайллагад дарагдаад гэх үү дээ. Ойрноос ажилдаа орсон. Тамирчдынхаа бэлтгэл сургуулилалт жигдэрснийг харах сайхан байна. 

-Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний ёслол дээр багш, шавь хоёр уригдсан  харагдана билээ…
-Монголчууд өмнө нь “Чингис, Чингис ” гэж ярьдаг байсан хэрнээ түүхийн томоохон дурсгал бүтээж чадаагүй л байсан. Харин энэ жил эзэн хаанаараа тив дэлхийд бахархах, ирээдүй хойч үед маань бахархал болон өвлөгдөх цогцолбор бүтээн босгосонд баяртай байгаа.

-Н.Түвшинбаяр эл хөшөөнөөс адис хүртээд Бээжинг зорьсон гэл үү?

-Тийм ээ. Манай жүдогийнхон  багаараа очиж адис хүртсэн. Чингисийн Монголын үр садаас олимпийн аварга төрлөө шүү дээ.

 -Тан шиг хошой гавьяат цол дараалан хүртсэн хүн байхгүй дээ…

-Спортод хөл тавьж байсан үеэ эргээд дурсч бодоход сайхан санагдаж байна шүү. Тамирчин байх үеийн, дасгалжуулагч болсон үеийн гавьяа хоёр өөр байдаг юм байна. Спортод сэтгэлээ харамгүй зориулж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж энэ хүндтэй цол хайрласан болов уу. Ямар ч амжилтын ард хамт олны хүч, сэтгэл шингэсэн байдаг болохоор зөвхөн миний амжилт гэж бодохгүй байна. Энэ шагналыг хүртэх олон хүнд шинэ зам нээсэндээ баяртай байгаа.

-Та үеийнхнээсээ арай л эрт зодог тайлсан шиг санагддаг…

-Спорт бол залуу насны ажил. 30 нас хүрээд л зодог тайлсан шүү дээ. Тийм эрт гэж бодохгүй байна.

-Шавь тань бэлтгэл хэр хийдэг байсан бэ. Түүнийг аварга болно гэдэгт та итгэдэг байсан уу?
-Хүмүүс шавийг маань ямар тамирчин байсан бэ гээд их асуух юм. Н.Түвшинбаяр маань аваргын хэмжээнд бэлтгэлээ хийсэн. Түүнийгээ ч бардам харуулж чадсан. Шавиа жүдо бөхөд сэтгэлээ зориулж, спортын төлөө гэсэн сэтгэлээр амжилтад хүрье гэсэн бодолтой байдагт нь баярладаг.

-Шавийн тань өрсөлдөгчид дэлхийд танигдсан хүчтэй тамирчид байсан шүү…
-Олимпод өрсөлдөхөөр шалгарсан тамирчдаас шавь маань нэг ч үнэлгээ алдахгүйгээр ялж чадсанд бахархаж байгаа. Төрийн дуулал маань эгшиглэж олимпийн аварга төрж байх мөчид монголчууд бүгдээрээ зүрхээ дараад баярын нулимстай зогссон гэдэгт итгэдэг.

-Өрсөлдөгчөө ялсан барилдааных нь онцлогоос яриач?
-Н.Түвшинбаяр жиндээ хамгийн намхан нь байсан. -100 кг бол Европдоо хамгийн хүчтэй жин. Мэхний хувилбарууд тун даацтай зөв байсан. Ямар ч алдаа гаргахгүйгээр амжилтад хүрэх мэх хийж чадсан. Манайхнаар бол давхар хамах мэхээр буулгаж авсан.

-Японы жүдогийн тамирчид манайхны талаар ямар бодолтой байдаг юм бол…
-1988 оноос шигшээ багийн тамирчин болж, 1991 оноос эхлээд тэмцээн уралдаанд оролцож Японд олон удаа хөл тавьсан. Өнгөрсөн хугацаанд бид тэднээс суралцаж, барилдах онцлогийг нь судалж чадсан. Одоо дэлхийн жүдо сонирхогчид Монголыг хүчтэй, зоригтой барилдаантай гэдгээр нь үнэлж, эмээдэг болсон байна.

-Японы тамирчин ялагдчихаад дараа нь танд юм хэлэв үү. Уг нь дэлхийд данстай тамирчин юм билээ…
-Японы тамирчид ялагдсан тухайгаа ярьж, тайлбар хийдэггүй нь надад сайхан санагддаг. Миний хувьд жүдо Японоос үүссэн философид нь дуртай. Ялсан ч, ялагдсан ч тамирчин нь  эр хүн шиг байж чаддаг нь их таалагддаг.

-Японы хэвлэлээр шавийг тань сэргээш хэрэглэж медалийн болзол хангасан тухай нийтлэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Би энэ мэдээлэлд ердөө ч эмзэглээгүй. Олимпийн өмнө спорт сургалт хариуцсан захирал Пагваа гуай Чехийн “Метрент” гэдэг компанитай гэрээ хийж авчирсан юм. Энэ нь Чех, Словакийн тамирчид олимпод хэрэглэх зориулалтаар гаргасан витамин. Түүнийг ачаалал авахаас 10 минутын өмнө уух ёстой юм. Жүдогийн тамирчин 15-20 минутын өмнө дэвжээний наана бэлэн байдалтай зогсож байх хатуу дүрэмтэй. Гэтэл уух 10 минут нь тэр минут дунд орчихсон байхгүй юу. Тэгээд л уух ёстой витаминаа уусныг өрсөлдөгч бөхчүүд хүч дутаж,  арга мэхээр ялагдсанаа цайруулах гэсэндээ “Энэ хүн эм уугаад ялчихлаа” гэж хэлсэн байх.

-Уучлал гуйсан уу, тэд.
-Гуйлгаад ч яах юм. Тэртэй тэргүй өөрийн үнэн шударга хүчээрээ авсан юм чинь.

-Ард түмэн Х.Цагаанбаатарт илүү итгэл найдвар тавьж байсан шүү…
-Үнэн. Эхний өдрүүдэд Х.Цагаанбаатар гол найдвар байлаа. Дараа нь Д.Нямхүү хүрлийн төлөө ялагдахад сэтгэлзүй хүнд байсан. Гэхдээ наадам дуусаагүй байсан үе. Тамирчдаа бүгдийг нь өрсөлдүүлэхээр авч явсан болохоор эцсийн өдөр хүртэл ажиллах нь бидний үүрэг байсан.

-Д.Нямхүү хүрлээс атгаад алдахдаа харамсч уйлж байгаа харагдсан…
-Анх тамирчин болж байх үеэс нь сайн мэднэ. Түүний жүдо бөхөд үнэн сэтгэлээсээ дурлаж, хүнд хэцүү даваануудын ард гарч чадсаныг мэдэх болохоор олимпийн барилдаанууд тэр хэмжээгээрээ түүнд үнэтэй байсныг нь ч мэдэрч байсан.

-Х.Цагаанбаатарын тухай одоо ч бичигдсээр л байна. Түүнийг олимпийн өмнөх орой нь согтуу байсан гэж хүртэл ярих юм. Үнэн юм уу?
-Юу гэж дээ. Жингээ хасаад, ядарчихсан  байсан. Эх орон, ард түмнээ хүндлэх сэтгэл түүнд бий. Хүмүүс ингэж зохиож яриад байгаад нь би их гайхаж байгаа. Афины олимпиос Цагаанаа хүрэл медаль хүртэж, монголчуудыг аварсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд монголчууд монголоороо бахархах ёстой гэж  ярьдаг хэрнээ тэр бахархлаа заавал доош нь унагах гээд байдаг сонин улс. Өнөөдөр амжилтад хүрдэг  насандаа байна. Тийм болохоор би түүнд итгэдэг. 

-Бэртэлтэй байсан гэсэн хүнийг заавал авч явах шаардлага байсан юм уу гэж нэг хэсэг ярьсан шүү дээ…
-Өөр сонголт байгаагүй. Энэ бол дасгалжуулагчдийн шийдсэн асуудал. Буруу шийд гараагүй гэж бодож байна.

-Сүүлийн үед жүдогийнхний бэлтгэл сургуулилалт сайн, түүнийхээ хэрээр амжилт гаргаж байгаа. Нууц нь юу вэ?
-Эв нэгдэл. Манай жүдогийн холбооны уриа “Хамтын хүч-амжилт”. Нууц нь их энгийн байгаа биз дээ.

-Жүдогийн тамирчдыг ямар тэмцээн, уралдаан одоо хүлээж байна вэ?
-Жүдогийн холбооны хөтөлбөр жил бүр адилхан байдаг юм. Энэ жилээс эхлээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ирэх жилийн тавдугаар сард дэлхийн супер цомын аварга шалгаруулах тэмцээний эрхийг манайд өгсөн. Тийм учраас тамирчид маань бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Нэг тэмцээнд зорьж ажиллах бус дараа дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпод амжилттай оролцохын тулд дэс дараатай төлөвлөгөөтэй баг, хамт олноо удирдаж орох ёстой гэж бодож байгаа.

-Жүдогийн тамирчид олимпиос ирээд амрахгүйгээр  бэлтгэлээ үргэлжлүүлээд хийсэн гэл үү?
-Олимпиос ирснийхээ дараахан зааландаа ороод л их баярласан. Тамирчдаар дүүрэн байхыг нь хараад дараагийн олимпийн бэлтгэл эхэлчихжээ гэж ойлгосон шүү. Өмнөх олимпиос илүү энэ олимп хүүхэд залуучуудад  урам зориг их төрүүлсэн байна билээ.

-Та үеийнхээ тамирчдын тухай ярихгүй юу?
-Бодоод байсан чинь шигшээ багтаа би олон үе элээжээ. О.Балжинням аварга, талийгаач Ж.Гансүх багш гээд яривал олон хүн ярих болох нь. Ц.Дамдин багшийг шигшээ багийн дасгалжуулагч байхад би тамирчин болсон. Тэгэхэд Ц.Цэрэнпунцаг, Б.Доржбат, бид нэг үеийн тамирчид байсан. Бидний дараагийн үе гэвэл Д.Нармандах, П.Нямлхагва, түүний дараагийнх Д.Нямхүүгийн үе. Өнгөрсөн хугацаанд олон сайн ах, найз, дүү нартай болсон байна.

-Спортынхон таныг уйгагүй хөдөлмөрч тамирчин гэдгээр чинь бахархдаг юм билээ. Бэлтгэл дууссаны дараа ганцаараа үлдээд үргэлжлүүлээд хийдэг байсан тухай ч ярьж байсан.

-Бэлтгэл дуусаад үргэлжлүүлж хийдэг байсан маань дутуу зүйлээ нөхөж байсан хэрэг. Хотод төрж, өссөн болохоор хөдөөгийн хүүхдүүдийн хажууд биеийн хөгжил, хүч дутагдаж байсан тал бий. Юманд хүрье гэсэн эрмэлзэл, хүсэлтэй  байсан болохоор өөрийгөө дайчилдаг байсан маань үнэн.

-Та томоохон тэмцээнд оролцохдоо “одгүй”  бүдэрчихээд байсан тал бий биз?

-Хүмүүс намайг том тэмцээнд “одгүй” оролцдог гэж ярьдаг л юм. Үүнийг би өөртэйгөө л холбож ойлгодог. Миний хувьд ололттой, алдаатай талууд байдаг байсан ч  аз одын тухай бодож явсангүй.

-Танд урам өгч байсан зүйл…
-“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг үг байдаг даа. Жүдогийн секцэнд анх орсон үеэс хүмүүс надад урам их хайрладаг байлаа. Болдбаатар шиг дасгалаа хий, мэхээ түүн шиг олон хувилбараар гарга гээд л багш нар маань үеийн маань хүүхдүүдэд үлгэр жишээ болгон ярьдаг байсан нь итгэл өгдөг байсан. Өсвөр үеийн тамирчдыг бэлтгэж байгаа багш нар хүүхдүүддээ урам өгч, итгэлээр тэтгэж байгаасай. Тэгвэл ямар ч амжилтад хүрч чадна.      
  
-Та үндэсний бөхөөр барилддаг байсан уу?
-Улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Ц.Гэрэт-Од, Б.Доржбат гээд үе тэнгийн үндэсний бөхөөр барилддаг найзууд бий. Миний хувьд 71 кг-д барилддаг байсан болохоор үндэсний бөхийг яаж барах вэ дээ. Монгол хүн болохоор мэдээж үндэснийхээ  бөхөд дуртай байлгүй яах вэ. Хэдийгээр сонирхдог байсан ч зав чөлөө үнэхээр гарч байсангүй. Талийгаач Ж.Гансүх  багш маань “Үндэсний бөхөөр барилдвал жүдо бөхийн стиль эвдэгдэнэ шүү” гэдэг захидаг байсан юм. Сүүлийн үед би залуучуудаа жүдо бөхийн стилээ эвдэхгүйгээр үндэсний бөхөөр хослуулж барилдуулах санаатай байгаа. Үндэсний бөх жүдог бодвол барилдааны арга барил, мэх, барьц, зогсолт нь өөр ч сурах ч зүйл их бий.

-Сүүлийн үед жүдогоор сонирхож хичээллэх залуус олон болжээ…
-Залгамж халаагаа сайн бэлдвэл бидний хойшдын амжилт ч гэсэн сайн байх болно. Нэг хэсэг орон нутгаас залуучууд ирэх нь бага байсан. Хөдөө бүсчилж жүдо бөхийг хөгжүүлж спортын авьяастай залуучуудыг шилж сонгож авч байна. Үүнийхээ хэрээр сургалтынхаа хөтөлбөрт ч гэсэн бид анхаарах хэрэгтэй. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Зарим нэг багш нарыг харж байхад хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд бөх болох гээд ирж байгаа хүүхдүүдийг хүнд бэлтгэлээр дарчихаж байгаа юм шиг санагддаг. Нөгөө хүүхэд чинь хоёр гурав шийдүүлээд халширч, шантраад дундаас орхидог тал бий. Тэгэхээр хүүхдийг эхлээд жүдод дуртай, хайртай болгочихоод даалгавараар шахаж болно. Хэрвээ тэр дуртай л бол ямар ч хэцүү бэрхшээлийг даваад  үлдэнэ.

-Тамирчин хүн амжилтад хүрэхэд тэсвэр хатуужил, сэтгэлийн хат их нөлөөлдөг биз?
-Тийм ээ. Цаг хугацаа, ар гэр, найз нөхдийн дэм салшгүй холбоотой. Албан хаагч бол ажлаа хийгээд харьдаг бол тамирчин хүн бэлтгэлээ хийчихээд хариад ууж идэх, унтаж амрах амьдралын хэвшил амжилтад нь нөлөөлдөг учраас тэр бүгдийг зөв зохицуулах ёстой.

-Спортоос шантрах үе танд байсан уу?
-Байлгүй яах вэ. Яг шилжилтийн үе байсан болохоор бэлтгэл сургуулилалт хийх байр, заалнаас өгсүүлээд хэцүү зүйл зөндөө л байсан. Хүсэл мөрөөдөл маань жүдо руу байсан болохоор зорилгодоо хүрнэ гэж их тэмүүлсэн. Хэдийгээр хүссэн мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч шавь нараас минь амжилтад хүрч чадсанд баярладаг. Спортын амт гэдэг чинь үүнд байдаг юм байна. Хэрвээ хатуу хөтүү байхгүй бол амжилт ч гэсэн олдохгүй шүү дээ.

-Таны амжилт бүтээл, алдаа оноо, спортын төлөө гэх сэтгэлийг тань гэр бүл тань ойлгодог уу?

-Тамирчин хүний гэр бүл байна гэдэг амаргүй. Түүнийг хамгийн түрүүнд гэр бүл нь сайн ойлгодог юм.

-Чөлөөт цаг гарч байна уу?
-Гарч байна аа. Саяхан шавийнхаа нутгаар зочлоод айрганд дуртай болчихоод ирлээ. Булган нутаг их сайхан газар юм билээ. Шавийн маань цолны наадам сайхан болж өндөрлөсөн. Улаанбаатар ирээд Монголын их бахархлыг харсан. Олон хүний хүсэл тэмүүлэл, баяр хөөр бидэнд урам зориг өгсөн.

-Та чинь спортын гэр бүлээс гаралтай байх аа?
-Тийм ээ. Аав ээж маань спортод хөл тавихад дуртай дэмжсэн. Бага дүү маань 10 настайдаа гимнастикийн төрөлд шилдэг тамирчнаар шалгарч спортын  мастер цол хүртэж байсан. Нэг удаа ээж маань надад “Хэрвээ чи сайн тамирчин болъё гэж зорьж байгаа бол хэзээ ч харамсахгүйгээр урагшил. Амжилтад хүрсний дараа чи ямар хүн байх нь хамаагүй. Харин амжилтад хүрье гэж хүсэж байгаа бол сэтгэл зүрхээ харамгүй зориулаарай” гэж хэлж байсан. Спортын гэр бүлд өссөн болоод ч тэр үү хүү маань одоо жүдо их сонирхдог. Хэдийгээр спортын амьдрал сайхан ч гэсэн хэцүү шүү дээ. Хүсэл мөрөөдөл нь үнэхээр спорт руу дурлаж байгаа бол  энэ замыг сонгоход би нэг их хорихгүй ээ. 

-Та чинь загвар өмсөгч байсан гэл үү?
-Үгүй дээ. Ээж маань оёдлын үйдвэрт ажилладаг байхдаа намайг дагуулаад хүүхдийн хувцас өмсүүлж алхуулдаг байсан юм.

-Спортоор сонирхож дурлаж хичээллэж байгаа залууст та урмын үг хайрлахгүй юу?

-Би чинь дотроо их боддог хүн. Тэгсэн хэрнээ түүнийгээ гаргаж хэлэхдээ  тааруу. Ганцхан спорт гэлтгүй бүх л салбарт хөл тавьж буй залууст хандаад “Өөртөө итгэлтэй, зорьсон бодсон зүйлийнхээ төлөө тууштай яваарай. Тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат бол амжилттай салшгүй холбоотой байдаг юм шүү. Амжилт бол залуу насных. Тийм болохоор зөв хүмүүжих хэрэгтэй. Багшаа хайрлаж хүндэлж яв. Ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлийг дээдэлж явбал, эргээд таныг хайрлах болно” гэж хэлье.     
  
Г.Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан