gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

7 хоног онцлох, содон, дуулиант үйл явдал

Нийгэм
2008-10-25
0
Twitter logo

Хүлээн авалтаас болж ажлаа хийх эрхээ хасууллаа
Хүлээн авалтын амттай хоолонд найдах аргагүй болов. Байгууллагынхаа ойн баярын хүлээн авалтын зоогонд 400 гаруй хүн хордож, 10 гаруй нь хурц хордлогод орлоо. Хүмүүсийг бөөнөөр нь өвчлүүлсэн хэргийн эзэн нь "SS club''-ынхан. Гэдэсний халдварт өвчин үүсгэгч сальмонелийн нянтай хоолоор зочдоо дайлчихжээ, тэд.
Өвчтөн эдгэрсэн ч энэ гайтай нян биеэс салдаггүй. Бусдад халдвар тараах аюултай. Сүү, маханд тухалдаг сальмонелийн халдварт мөнгөтэй харьцдаг, сүү цагаан идээ бэлтгэдэг үйлчилгээний салбарынхан өртсөнд мэргэжилтнүүд сэтгэл зовж байна лээ. "Сүү" компанийн ажилчид дор хаяж гурван cap ажлаа хийж болохгүй боллоо. Учир нь өнөөх "хэргийн эзэн"-ийг ийм хугацаанд эмчилж, эрүүл болсон тухай эмчийн магадлагаа гарсан хойно сая цагаан идээ боловсруулах ажлаа хийх виз даруулах юм билээ. Эрүүл мэндийн сайдын үзэглэсэн энэ тушаалыг зөрчсөнөөс сүүнд халдвар орвол сальмонелийн халдварын дэгдэлт гарах аюултайг тус яамнаас анхааруулав.

Түгшүүр
Дэлхийн зах зээл дээрх өнгөт металлын ханшийн уналт монголчуудад түгшүүрийн дохио өгч эхэллээ. Монгол Улсын төсөвт зэсээс орох орлого алдагдлаар солигдох магадлал тун өдөр байна. Дэлхийн эдийн засагт хямрал бодитоор нүүрлэснээр өнгөт металлын үнэ цаашид ч буурах нөхцөл бүрдлээ хэмээн эдийн засагчид анхаарууллаа. Тонн нь 9000 ам.долларт дөхөж байсан зэсийн үнэ Лондоны металлын биржид өчигдөр 16.00 цагийн үед 4038 болж хямдрав. Тодруулбал, энэ долоо хоногийн турш өдөрт дунджаар 100-300 ам.доллараар уруудаж байна.
Ханшийн хямдрал ийнхүү тасралтгүй үргэлжилбэл үсрэнгүй хөгжлийн тухай монголчуудын мөрөөдөл талаар болох нь. Зэсийн үнийн өсөлтөд дөрөөлсөн улс төрийн намуудын амлалт, халамж, тэтгэмж горилсон ард түмний хүсэл ийнхүү богино хугацаанд замхрах төлөвтэй. Үнэндээ манай эдийн засагчид 2009 онд улсын төсөвт зэсээс орох орлогыг 6000 гаруй ам.доллараар тооцсон нь дэндүү гэнэн хэрэг байв. Түүнчлэн Лондоны металлын бирж дээрх зэсийн нөөцийн хэмжээ сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байгаа нь монголчуудын хувьд бас нэг түгшүүр юм. Одоогийн байдлаар гэхэд тус биржид 200 гаруй мянган тонн зэс хуримтлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор ханшийн уналт ойрын 2-3 жил үргэлжлэх төлөв "буув".

Шүүгчид халдаж танхайравХэн нэгний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог.

Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг нь ардчиллын зарчим билээ. Зөвхөн Монголд ч бус ардчилсан засаглалтай улс бүрт ийм байдаг. Өнгөрч буй долоо хоногт МАХН-ын байрыг галдан шатааж, дээрэм тонуул хийсэн, хорвоод хосгүй морин хуурынхаа толгойг тас мушгисан гээд монгол хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хуулийн дагуу шүүх ажиллагаа эрчимтэй үргэлжлэв. Үзэл бодлоо илэрхийлсэн гэхээсээ дээрэм тонуул хийхээр цугларсан залуус шүүхэд өөрсдийгөө "энхийн цагаан тагтаа" байсан мэтээр мэдүүлжээ. Хар цагааныг ялгаж цагаатгахаа цагаатгаж, яллахаа ялласан шүүгчид гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн халдлаа. Балмад этгээдүүдийг өмөөрсөн, тэднийг өөгшүүлсэн улс төрийн хүчнийхэн, өөрсдийгөө улс төрч гэж цээжээ дэлдэгсэд өнөөг хүртэл шүүхийг, хуулийг буруутгасаар байгаа нь нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлэхээр тооцсон санаатай явуулга гэлтэй. Гэвч өнгөрсөн зуны үйл явдлыг ардчиллын төлөө гэхээсээ балмад зүйл болсон гэдгийг ард түмэн мэдэж буй. Түүнчлэн өнгөрч буй долоо хоногийн бас нэг дуулиан нь ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболдод эрүүгийи хэрэг үүсгэсэн явдал байлаа. Түүнийг ажилдаа хайнга хандсан хэрэгт буруутгаж буй юм байх.

Спортын дөрвөн гавьяаттай боллоо
Энэ жил Монголын спортынхон амжилт, ололтоор дүүрэн байна. Монголын тамирчид хүлээгээд ирдэггүй олимпийн алтан медалийг хосоор нь авчирсны дараа тэдэн дээр шагналын хур асгарсан. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт спортынхон бас дахин шагналд "даруулав". Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 11 хүн гавьяат болсны дөрөв нь спортын салбарынхан байлаа. Тухайлбал, спорт-анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан МҮОХ-ны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэнд эрүүл мэндийн гавьяат ажилтан, ҮБТДС-ийн захирал, доктор профессор Г.Лхагвасүрэнд гавьяат багш, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатарт гавьяат дасгалжуулагч, байтын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Бадамхатанд гавьяат дасгалжуулагч цол тус тус хүртээсэн юм.
Мөн гавьяат дасгалжуулагч, "Сүлд" спорт хорооны дарга Г.Пүрэв-Очир, МОБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатар, БТСУХ-ны Анагаах ухааны албаны ерөнхий эмч Ч.Насанбат, эмч Ш.Болормаа, илээч Э.Энхбаяр нар Хөдөл-мөрийн гавьяаны улаан тугийн одон, хүндийг өргөлтийн ОУХМ Н.Баярмаа Алтан гадас одонгоор шагнуулжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан