Оюуны өмчийн Газар нь БНСУ-ын Оюуны Өмчийн Газар/ОӨГ/-ын тусламжтай "МУ-ын Оюуны өмчийн удирдлагын автоматжуулалт" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийн гол зорилго нь Оюуны өмчийн удирдлагын автоматжуулсан иж бүрэн системийг бий болгоход чиглэгдэж байгаа бөгөөд автоматжуулсан системийг БНСУ-ын ОӨГ-ын туршлага дээр тулгуурлаж олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх нь Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой гэж хоёр талын холбогдох байгууллагууд үзэж байна.
Энэхүү арга хэмжээний дагуу өнөөдөр Солонгосын Оюуны өмчийн газрын төлөөлөгчид Тэргүүн шадар сайдын зөвлөх Г.Дэнзэнтэй уулзаж төслийнхөө талаар танилцууллаа.
Энэхүү автоматжуулалтын төсөл хэрэгжснээр Монгол Улсын оюуны өмчийн бүтээлийг баталгаажуулах болон патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа боловсронгуй болж олон улсын стандартад нийцэх, оюуны өмчийн мэдээллийн цахим санг олон улсын стандартад нийцүүлэн бүрдүүлэх, түүний ашиглалт хялбарших, оюуны өмчийн мэдээллийг үр ашигтай, хүртээмжтэй түгээх зэрэгт чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв. Уг төслийг БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага / КOIСА/-ын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг туслалцаа, хүсэл сонирхол хэрэгтэй байна гэдгээ тэд уламжиллаа.