“Сайн туршлага” ТББ Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр "Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчмын хэрэгжилт" бодлогын судалгааг хийжээ.
Тус байгууллага эрх зүйн салбарт судалгаа эрхлэх, сургалт зохион байгуулах, төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгдөг аж.
Тус судалгаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг болон 12.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар ял шийтгэгдсэн хүмүүсийн талаарх шүүхийн шийдвэрүүдийг сонгон авч хэрхэн шийдвэрлэгдсэн байдалд дүн шинжилгээ хийжээ.
Анхаарал татах зарим баримтаас дурдвал:
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүснэгтээр харуулъя. Үүнд:
Дээр хүснэгтээс үзвэл, өнгөрсөн 3 жилийн хугацаанд хүчиндэх гэмт хэрэг дахин үйлдэж анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нийт 11 хүн байна. Уг ялаар шийтгүүлсэн хүмүүст 1-8 хүртэлх жилийн хорих ял оногдуулжээ34. Учир нь тус зүйлчлэлийн эрүүгийн хариуцлага нь зөвхөн хорих ял юм35. Өөрөөр хэлбэл, дээрх 11 хүнд ne bis in idem буюу “нэг гэмт хэрэгт нэг л удаа ял шийтгүүлэх” олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт буюу Бэлгийн мөлжлөг гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүн хараахан байхгүй байна. Үүнийг жишээ болгон шударга ёсны зарчим хэрэгжиж чадахгүй байгаа тодорхой нэг тохиолдлыг шинжилье.
Шигтгээ 1. Шүүгдэгч Т.О нь “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 248 дугаар магадлалаар 3 жил 5 сарын хорих ял болгон өөрчилж байсан. Мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн” бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллажээ. Гэтэл тэрээр 2017 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд дахин хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байна. Тус үйлдэлд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1015 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар урьд нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан гэсэн үндэслэлээр гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, тус хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд, өмнө нь 2 удаа хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байгаа нь сүүлд үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлж, 2 жилээр илүү хорих ял шийтгүүлэх үр дагавар үүсгэж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.О нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хэдий ч өмнө нь үйлдэж ял шийтгэгдсэн гэмт хэргийнхээ үр дагаврыг дахин хариуцах нь шударга ёсонд үл нийцэх билээ.
ДҮГНЭЛТ
1. Манай улсын хувьд Эрүүгийн хуулийн шинэчлэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид туссан зарчмуудын агуулгыг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан агуулгаар шинээр томьёолж, “Шударга ёсны зарчим”- ын хүрээнд ne bis in idem буюу “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх” тухай агуулгаар өөрчлөн баталжээ. Гэвч хуулийн төслийн үзэл баримтлал, ерөнхий ангид туссан зарчмыг тусгай ангид тодорхойлсон 2 гэмт хэргийн хувьд гажуудуулсан байна.
2. Шинэчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ne bis in idem зарчмын агуулга тусгалаа олсон боловч нэгэнт тусгай ангид “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” уг гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд ял шийтгэлийг хүндрүүлэн ногдуулахаар заасан байх тул шүүх уг заалтыг баримтлан гэм буруутай этгээдэд шийтгэл ногдуулж байна.
3. Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны хуульчид (шүүгч, прокурор, өмгөөлөгч, багш, судлаач гэх мэт) Олон улсын гэрээ, конвенцод ne bis in idem буюу “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх” шударга ёсны зарчим байдаг гэдгийг мэдэх боловч энэхүү зарчим Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан зохицуулалттай нийцэх эсэх талаар нэгдсэн байр суурийг илэрхийлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ne bis in idem зарчмын ойлголт, агуулгыг хуульчдад сурталчлан таниулах шаардлага тавигдаж байна.
4. Ne bis in idem зарчим нь Монгол Улсын Үндсэн хуульд үгчлэн тусгагдаагүй, харин “шударга ёс”-ны зарчмын агуулгад тусгалаа олжээ. Харин Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс Үндсэн хуульдаа ne bis in idem зарчмын бодлогын судалгааны тайлан 41 агуулгыг “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх” буюу “нэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэхгүй байх” агуулгаар тодорхой тусгасан байна. Улмаар уг зарчмын агуулгыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар нарийвчлан баталгаажуулжээ.
САНАЛ
1. Ne bis in idem зарчмыг Үндсэн хуульд шууд утгаар тусган баталгаажуулах нь нэг гэмт хэрэгт давхардуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэм хэмжээг батлахгүй байх, Үндсэн хуулийн хамгаалалтад оруулах боломжийг бүрдүүлнэ.
2. Олон улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрсөн ne bis in idem болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмуудад нийцүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 болон 12.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
3. Мөн ne bis in idem зарчмын ойлголт, агуулгыг хуульчдад сурталчлан таниулах шаардлагатай.
Судалгааг бүрэн эхээр нь эндээс хүлээн авна уу.