Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ 7 хоногт үргэлжилнэ. “F” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнгөрсөн сард өөрсдийн талбайдаа Мьянмарыг 1:0-ээр хожиж, Тажикистанд 1:0-ийн харьцаатай ялагдсан. Манай шигшээ дараагийн тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй баг болох Японы талбайд хийхээр өнөө өглөө хилийн дээс алхлаа.
Герман дасгалжуулагч Майкл Вайсс энэ удаад 23 тоглогч авч явсан бөгөөд өмнөх бүрэлдэхүүнд цөөхөн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал “Эрчим” клубын хамгаалагч Г.Төгөлдөр, “Улаанбаатар Сити”-ийн хагас хамгаалагч Д.Тэмүүлэн, “Дэрэн” клубын 17 настай хагас хамгаалагч Г.Бат-Оргил нар шинээр багтсан байна. Харин өмнөх бүрэлдэхүүнээс Г.Ганбаяр, Э.Мөнгөнбагана, Ц.Энхтөр нар хасагдсан юм. Үүнээс харахад Монголын шигшээ баг Японы эсрэг тоглолтод хамгаалалтдаа илүү анхаарсан бололтой.
Япон – Монголын шигшээ багуудын тоглолт манай цагаар 10-р сарын 10-ны Пүрэв гарагийн 18:35 цагаас “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тус тоглолтыг “NTV” телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Улаанбаатар), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик 220), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Төгөлдөр (Эрчим), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Г.Билгүүн (Эрчим), С.Өсөхбаяр (Улаанбаатар)
Хагас хамгаалагч: Д.Тэмүүлэн (Улаанбаатар Сити), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), А.Нармандах (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Хангарьд), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Г.Бат-Оргил (Дэрэн), С.Ганхуяг (Хангарьд)
Довтлогч:
Б.Балжинням (Улаанбаатар), Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), О.Мижиддорж (Улаанбаатар Сити)
“F” хэсгийн хүснэгт:
Баг Т Хо Тэ Хж Гз Оноо
1. Тажикистан 2 2 0 0 +2 6
2. Япон 1 1 0 0 +2 3
3. Монгол 2 1 0 1 0 3
4. Кыргызстан 1 0 0 1 -1 0
5. Мьянмар 2 0 0 2 -3 0
А.Одбаяр