“Залуусын дуу хоолой” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зургадугаар сарын 15, 16-нд “Туушин” болон “Blue Sky” зочид буудалд боллоо. Монголын залуусын оролцоог дэмжиж ирсэн туршлагатай долоон төрийн бус байгууллага энэхүү уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол улсад тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэхээр 16-35 насны 1000 гаруй залуу бүртгүүлж оролцлоо. Тухайлбал, улстөрийн оролцоо, авлига ба ёс зүй, ил тод байдал, иргэний оролцоо, хотжилт, бизнес эрхлэлт, тогтвортой хөгжил гэхчлэн өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Түүнчлэн эдгээр хэсгийг мультимедиа үзэсгэлэн, чөлөөт мэтгэлцээн, хөгжмийн тоглолт, панел хэлэлцүүлэг гэхчлэн сонирхолтой хэлбэрүүдээр хийснээрээ онцлог.
Зохион байгуулалтын явцад “залуусын төлөө залуус” гэсэн агуулгыг баримталж салбар бүрт манлайлж буй залуусыг сонгож Зөвлөхүүдийн баг бүрдүүлсэн бөгөөд тэд хэлэлцүүлгийн формат, илтгэлийн сэдэв, агуулга гэхчлэн олон талаар анхаарч ажиллажээ. Залуус тулгамдаж байгаа асуудлаа өөрсдөө хэлэлцдэх боломжтой, хот, орон нутаг, олон талын мэргэжлийн төлөөлөл бүхий төлөөллүүд оролцогчоор бүртгүүлсэн нь чуулганы үр дүнд үр нөлөө бүхий санал, санаачлагууд гарна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байлаа.
Өнөөдөр “Зориг Сан”-гийн "Зориг Сан"-гийн "Залуу манлайлагчдын хөтөлбөр", "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" байгууллагын "Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр", МУЗ-ийн "Урлагийн залуу манлайлагчдын хөтөлбөр", LEAD Mongolia хөтөлбөр гэхчлэн олон хөтөлбөр залуусыг чадавхижуулж байна. Гэвч эдгээр эрчтэй хүчтэй, боловсролтой, зөв хандлагатай залуус маань Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд улстөр бохир, хол байх ёстой гэх хандлагатай болсон.
Тэгвэл энэ нь бохир гээд хол л байгаад байвал хэн сайн, сайхан болгох вэ, одоо байгаа нөхцөл байдал болохгүй байгаа бол хэрхэн сайжруулах вэ, юуг, яаж өөрчлөхийг хүсэж байна гэх үр ашигтай хэлэлцүүлгийг өрнүүлэх нь чуулга, уулзалтыг хийх болсон шалтгаан байжээ. Энэ тухай санаачлагч “Митчелл” сангийн ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн А.Ундраа Азийн Сангийн тэргүүн Марк Коэнингтэй ярилцсанаар санаа төдий байсан энэ ажил биеллээ олсон байна. Улмаар Азийн Сан, Митчелл сан төдийгүй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Уорлд Лөрнинг, Чех Каритас, Мерси Кор, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд нэгдсэн байна.
Чуулга уулзалтын хүрээнд явагдсан хэлэлцүүлгийн сэдвүүд:
- Бид үеийн үед юуг эрхэмлэх ёстой вэ? - Үе хоорондын яриа
- Мэдээллийн агуулгыг ялган танихад суралцах нь: Хуурамч мэдээлэл, баримт, үзэл бодлын ялгаа
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба залуусын оролцоо
- Хотын үйлчилгээ - Сайн засаглал
- Залуус ба Тогтвортой хөгжлийн зорилтууд
- Залуусын оролцоо
- Төсвийн ил тод байдал ба мэдээллийн хүртээмж
- Хог хаягдлаас баялаг руу - 3R Монголд
- Залуу сонгогчийн боловсрол
- Улс төрийг шинээр тодорхойлох нь
- Залуусын бизнес эрхлэлт
- Авлига бас ёс зүй
Өнөө цагт Монголд гэлтгүй дэлхий даяар ардчилал хүнд байдалд орж, хүний эрхийн асуудлууд хөндөгдөж, тэгш бус байдал газар авсан энэ үед засаглалд гарч байгаа алдаануудыг өнөөгийн улстөрчид гэхээс илүүтэй залуус өөрчлөх ёстой гэсэн саналыг “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад оролцогч, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч Х.Номингэрэл хэлж байлаа. Ялангуяа, ирээдүйдээ итгэлтэй байхын тулд залуус оролцоотой байх ёстой. Тиймээс энэ төрлийн форум, хэлэлцүүлэг тогтмол болж залуус үзэл бодлоо хуваалцаж байх ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэж байсан юм.
Чуулга уулзалтад Ховд аймгаас ирж оролцсон Д.Билэгсайхан “Нийгмийн хөгжилд бидний оролцоо, түүний үр нөлөө ямар чухал болохыг харлаа. Бид дуу хоолойгоо нэгтгэх, тогтмол нээлттэй ярьж, хэлэлцэж байх нь чухал гэдгийг эндээс анзаарч ойлгож байна” гэсэн бол чуулганы хуралд чиглүүлэгчээр оролцсон “Unread”-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал “Өөрчлөлт зайлшгүй боловч бидний бодож байгаа шиг хурдан болчихгүй байх. Гэхдээ бидэнд амар, хялбар болгох боломж, хүч бий. Бид олон давуу талтай цаг үед амьдарч байна. Зөвхөн хүлээж авдаг биш, хувь нэмрээ оруулдаг байхыг залуустаа уриалъя” гэлээ.
Хоёр өдрийн хуралдааны дүнд харахад ажил мэргэжил, амьдран суугаа хот, орон нутаг үл хамааран залуус амьдралаа өөрсдөө цогцлооно, зална, хэн нэгний үг, сургаар амьдралаа авч явмааргүй байна гэдгийг хэлж байлаа. Энэ нь дэд хуралдаан бүрт тэдний хуваалцсан түүх, тавьсан асуулт зэргээс илэрхий харагдсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулахад “Хаалганы цаана” хөдөлгөөнийг өрнүүлсэн, шинэхэн төгсөгчдийг ажилд ороход тусалж, сургасан “Тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр, 300 гаруй жилийн түүхтэй хотынхоо музейг авч үлдэхийн төлөөх “Улаанбаатар музей” төслийг хэрэгжүүлсэн гээд чадах чинээгээр, өөрийн хэрээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэээр зорьж байгаа санал, санаачлагуудаа залуус танилцуулсан нь тэд юу хүсэж, ямар замаар явахыг зорьж байгаагаа харуулсан хэрэг байв. Түүнчлэн салбар хурлуудад олон судлаач, мэргэжилтэн, шинжээчид ирж мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцаж юуг эрхэмжлэж, нандигнаж явах тухай үе хоорондын нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
Чуулганыг товчхон дүгнэвэл судлаач Х.Номингэрэл “Асуудлыг бий болгосон сэтгэхүй асуудлыг шийдэж чадахгүй” гэж үг бий. Тиймээс бидэнд шинэ сэтгэхүй, арга хэлбэр шаардлагатай бөгөөд өмнөх үеийн тэрхүү алдаа нь юу байв, үүнийг хэрхэн засаж, залруулах вэ гэдгийг залуус л шийднэ гэсэн юм. Харин хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Залуус нэгнээ ойлгох, таньж мэдэх, харж байгаа зүг рүү нь харж үзэх боломжийг энэ чуулга уулзалт өглөө. Өнөөдөр бид залуусын дуу хоолойг сонсох уулзалт хийж байгаа бол хэдэн жилийн дараа залуусын үйл хэрэг, тэд юу хийв гэдгээ ярих хэлэлцүүлэг хийнэ байх гэсэн өөдрөг хүлээлттэй байна” гэлээ.
“Залуусын дуу хоолой” чуулга уулзалтын төгсгөлд тэд үе, тэнгийнхэндээ дараах уриалгыг гаргасныг хүргэж байна.