Гаднаас харахад бүдүүн хадуун биетэй, барилддаг гэмээр бондгор банди. Макаод болж буй Азийн заалны наадмын медалийн салхийг хагалж, монголчууддаа “мөнгөн зам” тавьсан буянтай хүүг Билгүүн гэдэг. Тэрбээр тэмцээнээ дуусгаад баяр хөөртэйгээр эх орондоо буцах байх үед нь “баривчилж” Монголын багийн төв штабт товч ярилцлаа.
-Мэдээж PC тоглоомын
газарт шигддэг байсан Билгүүнээ өнөөдөр тамирчин болтлоо ямар замыг туулсан юм
бол?
-Би компьютер тоглоомоор үе тэнгийнхэнтэйгээ нэгэн адил
2000 оны эхнээс наадаж эхэлсэн. Хамгийн анхны
гараа маань “танк” байсан. Харин 2002 онд анх удаа Улаанбаатар хотын
хуучин Лениний музейд байрладаг “Game Arena”-д болсон дотоодын тэмцээнд түрүүлж,
энэ спортоор шургуу хичээллэж эхэлсэн дээ.
-Монголдоо
босоо шахуу е-спортчин гэж сонссон…
-Би бараг хожигддоггүй нь үнэн. Хамгийн сүүлд бэлтгэл
хамт хийдэг найз Тэнгистээ “өвдөг шороодсон”-ыг эс тооцвол.
-Сая шувтаргын
тоглолтод үзэлцсэн БНХАУ-ын тамирчинтай
урд нь тулж байсан биш үү?
-Хятадын Лей Ченьтэй наадмын өмнө болсон “Test Event” буюу сорилго тэмцээнд таарч 40
оноогоор хожигдож, мөнгөн медаль дээр
бууж байсан. Сая даагаа нэхээд барсангүй. Уг нь надад бас тусгай бэлдсэн “нууц
зэвсэг” байсан юмсан.
-Нанхиад орны
е-спортчны давуу тал нь юу вэ?
-Лей Чень бол маш сайн хамгаалалттай, ойр, дундын зайнаас мэргэн довтолдог, их хурдтай
“сагсан бөмбөгч”. Бас блоконд бага өртдөг. Ер нь их сайн, хийгүй тоглогч байна
билээ. Тэгэхдээ огт дийлдэхээргүй биш ээ.
-Чи аль багаар
нааддаг юм бэ?
-”Финикс Санс” их тохирдог. Би самбар руу их довтлох тактикийг
илүүтэйд үздэг тул энэ клубийн самбарын “бүсийн ажилчид” сайн довтолгоо хийх
авьяастай.
-Харин амьдрал
дээр бол…
-Яг сонирхогчийн хувьд бол “Лейкерс”-ын фэн.
-Макаод чи
найман тоглолт хийлээ. Хамгийн хэцүү нь аль вэ?
-Хэсэгтээ дөрөв тоглоод, плей-оффт дөрвөн удаа “талбайд
гарлаа”. Хамгийн хариуцлагатай нь мэдээж финал байсан. Хамгийн ярвигтай нь бол
Ираны тамирчинтай хийсэн эхний тоглолт юм уу даа. Хамгийн эхний тоглолт
болохоор сэтгэлийн хөдөлгөөнөө дарахад амаргүй санагдсан. Гэхдээ “давалгаагаа”
дарж, Лалын улсын өрсөлдөгчөө 30 онооны зөрүүгээр “хэвтүүлсэн”.
-Чи өөрөө
сагсан бөмбөгт хэр тамирчин бэ?
-Би зургадугаар сургуульд сурч байхдаа тэндхийн
хөлбөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж байсан. Бас “Хоромхон”
хөлбөмбөгийн хувцастай өсвөрийн тэмцээнд оролцож явснаа дурсах дуртай.
-Ер нь
компьютер тоглоом тоглодог зарим хүүхдүүд бүр донтож, “Шар хад”-нд хүргүүлсэн ч
бий. Энэ талаар таны бодол?
-Мэдээж аливааг хэтрүүлбэл хор болно. Ном их уншвал номын
цагаан солио тусдаг биз дээ. Би бол долоо хоногт гурван удаа 3-4 цагийн бэлтгэл тогтмол хийдэг. Бидний 7-8
залуус хоорондоо яс үздэг. Бас арай өндөр зэрэглэлтэй, спарринг маягтай.
-Тоглолтын
эхэнд бага зэрэг нервтдэг байдал ажиглагдсан.
-Эхлээд тэгдэг сул тал бий. Харин яг “талбайд гарахаараа”
бул халаад халз үзэхээс өөр замыг сонгодоггүй.
-Чи
“Макао-2007”-д оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол дээр тамирчдыг
төлөөлөн үг хэлсэн. Бас медаль авах амлалтаа биелүүлсэн…
-”Olympic house”-д болсон
ёслол дээр үг хэлэхдээ бага зэрэг сандарсан. Гэхдээ би өмнө нь Макаогоос медаль
хүртээд, түвшингээ мэдэрсэн учраас итгэл төгс байсан шүү. Манай муайтай
боксынхон бас медалийн болзол хангасанд туйлын баяртай байна.
-Чамайг харахад
барилддаг гэмээр бадриун талдаа юм гээч?
-Нэг их ноцолдоод байдаггүй. Гэхдээ хоосон биш. Одоо бол
“Friends GYM”-д бодигоор
байнга хичээллэдэг. Е-спортын замыг
сонгосон тул бие сайн байх ёстой.
-Чөлөөт цаг
гарч, компьютерээс хөндийрөхөөрөө юу хийх хообийтой вэ?
-Найз нартайгаа уулзах сайхан. Гэхдээ би гэртээ цаг
өнгөрөөхдөө нугасгүй дуртай.
-Макаод буй
Билгүүнээ Монголд буй гэр бүлээ танилцуулна уу, бас өөрийнхөө тухай…
-Би ээж, эгч, эмээ нарын хамт IV хороололд аж
төрдөг. Офицеруудын ордны ард байрладаг Холбоо, мэдээлэл, технологийн дээд сургуулийг 2005 онд
дүүргэсэн. Би өөрөө цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Одоо гэр бүлийнхээ компанид ажилладаг.
-Найз охин
байгаа байлгүй?
-Одоогоор үгүй.
-Монголын
тамирчдаас хэнийг шүтдэг вэ?
-Буудлагын О.Гүндэгмаа. Маш эгзэгтэй үед тун тайван
байгаа нь онцгой ажиглагддаг. Энэ агуу
тамирчны сэтгэл зүйн бэлтгэлээс бага ч
гэсэн өөртөө тусгана даа.
-”PC-ний банди”
байсан Ч.Билгүүн өдгөө Монгол улсын нэрийн өмнөөс тивийн хэмжээний том наадмаас
мөнгөн медаль хүртээд, шагналын тавцанд
хөл тавьж, Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Кувейтийн Шейх Ахмад Аль-Фахад
Аль-Сабах медаль зүүж өгөх үеийн сэтгэгдлээсээ
хуваалцана уу?
-Энэ бол тамирчин хүний хамгийн баярт мөч гэдгийг өөрийн
биеэр мэдэрлээ. Монгол улсынхаа төрийн далбааг хараад сэтгэл их хангалуун
байсныг хэлэх үү.
-Одоо танд
“чөлөөт индэрт” гарах бололцоо олгоё?
-Юуны өмнө энэхүү том наадамд оролцох бололцоогоор
хангасан МҮОХ, манай багш М.Майсайхан болон багийн нөхдөдөө, е-спортынхондоо
талархсанаа чин сэтгэлээс илэрхийлье. Бид цаашдаа улам мэргэшиж, спортын
амжилтаа ахиулна гэдгээ андгайлж байна. Манай Монголд е-спортоор амжилт гаргах
авьяаслаг хүүхдүүд бий гэдэгт бүрэн итгэлтэй байна.