Шар айраг бол дэлхий дээрх хамгийн алдартай уух зүйлсийн нэг юм. Нэг Америк хүнд жилд дунджаар 8,7 литр, Беларусь хүнд 14,4 литр шар айраг ногддог хэмээн Alcohol.org-аас гаргасан судалгааны дүн байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй гурван шар айргийг танилцуулъя.
Гуравдугаарт,
TOPPLING GOLIATH VANILLA BEAN ASSASSIN - $5.000
Энэхүү шар айраг нь онлайн орчинд 5000 ам.доллар хүрдэг байна. Чикагод үйлдвэрлэдэг бөгөөд хөөсөн чихрийн амттай аж. Цөөн тоогоор худалдаанд гардаг нь үнэд хүрэх гол шалтгааны нэг гэнэ.
Хоёрдугаарт, SCOTTISH BREWERY BREWDOG - $20.000
Хамгийн үнэтэй шар айргуудын нэг болох Scottish brewery BrewDog-ийг 20 мянган ам.доллараар зардаг байна. Тус шар айраг 55 хувийн архины агууламжтай аж.
Нэгдүгээрт, ALLSOPP'S ARCTIC ALE - $503,300
Дэлхийн хамгийн үнэтэй шар айргийн жагсаалтыг тэргүүлсэн Allsopp's Arctic Ale нь 2016 онд eBay онлайн худалдаагаар 503,300 ам.долларт хүрчээ. Энэхүү онцгой шар айргийг Сир Артур Белчерийн 1852 онд Хойд мөсөн далайд хийх судалгааг тэмдэглэхэд зориулж нэрж байсан түүхтэй аж. Үүнийг бүтээсэн үйлдвэрлэгч хожим нь Inbev буюу асар их нэр хүндтэй шар айргийн үйлдвэр болсон юм.
Анхны эзэмшигч нь үүнийг eBay онлайн дэлгүүрт байршуулж 304 ам.доллараар зарсан байна. Учир нь тэрбээр Allsopp гэх нэрийг буруу бичиж байршуулснаар олон хүний хараанд өртөж чадаагүй аж. Харин худалдаж авсан хүн нь үүнийг 503,300 ам.долларт хүргэж зарж чаджээ. Энэ бол түүхэн дэх хамгийн үнэтэй харамсам алдаа хэмээн The Telegraph онцолсон байдаг.
Эх сурвалж: therichest.com